Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын сайд нарыг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар шинэ Засгийн газар бүрдлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон томилогдож УИХ-д тангаргаа өргөсөн юм. ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдсон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндонд төрийн тамга гардуулан өгч амжилт хүслээ. Тэрбээр “Өмнөх сайд Долгорсүрэнгийн Сумъяабазар маш сайн ажилласан. Цаашид …
Yearly Archives: 2020
July, 2020
-
9 July
Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 07 дугаар сарын 10-ны 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
9 July
Ж.Батбаясгалан: Орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд иргэд өмчтэй болно
Иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих төслийг нийслэлийн удирдлагууд санаачилан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.2 га газарт 310 өрхийн орон сууц, 10 дугаар хороонд 140 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд 4,3 га газарт орон сууц баригдахаар уг төсөл хэрэгжиж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан …
-
9 July
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тамгаа гардаж авсанаар үүрэгт ажилдаа орлоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр /2020.07.08/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Ч.Улаанаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Засгийн газарын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга М.Баярмагнай нар байлцав. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон болно гэсэн …
-
9 July
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж …
-
9 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 19. Бархасвадь гараг. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
8 July
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл тамгаа гардан авлаа
БОАЖ-ын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатаас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, амжилт хүслээ. Тэрбээр “Н.Цэрэнбат сайд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд баримталсан бодлого, шийдвэрийг үр дүнд хүргэхийн төлөө баг хамт олны хамт бүхий л боломж нөхцлөө дайчилж маш сайн ажилласан. Шинэ …
-
8 July
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 18.05 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 258 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Намуун”, “Мичид”, “Зүчи”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
8 July
Д.Ганхуяг: “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлснээр экспортын хэмжээг нэмэх чухал ач холбогдолтой
“COVID-19” цар тахалтай тэмцэх, сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмыг энэ оны 4 дүгээр сард байгуулсан ба 2020 оны 7 дугаар сарын 3-нд болсон уг механизмын хоёрдугаар хуралдаанаар хоёр орны хилийн боомтод “Ногоон гарц” байгуулахаар тохиролцсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягтай ярилцаж, хятад улс дахь коронавирусний өнөөгийн нөхцөл байдал, хоёр орны хооронд …
-
8 July
Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …
-
8 July
“Ирлээ- Явлаа- Цэвэр” аян эхэллээ
БОАЖЯ, Аялал жуулчлалын бодлого зохицуулах газар, ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран Байгаль Эн Тэргүүнд “Ирлээ- Явлаа-Цэвэр” дотоодын аялагчдад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ. Үйл ажиллагааны гол зорилго нь аялал жуулчлалын улмаас хүрээлэн байгаа орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргахад оршино. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэлхий …
-
8 July
Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа
“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө. Энэ үеэр …
-
8 July
Х.Баттулга:ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь хүлээж авахгүй шүү
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан. Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах тухай албан бичиг өчигдөр надад ирсэн байна. Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид …
-
8 July
УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдийг ажил үүрэгтээ эзэн болж, хариуцлагатай ажиллахыг захилаа
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншин Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, тусгайлан бэлдсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, Улсын Их …
-
8 July
Тапан Мишра:Тогтвортой хөгжил-тогтвортой төрийн алба
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, Төрийн албаны зөвлөлийн дарга нар уулзаж НҮБ-ын төрийн албаны өдөр болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны тухай, төрийн албаны шинэтгэлийн үйл явц тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа зэрэг бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа. Өнөөдөр дэлхий нийтээрээ хувьсамтгай, тодорхойгүй, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл