Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд …
Yearly Archives: 2020
July, 2020
-
8 July
Танилц:Засгийн газрын 16 сайд нарын намтар
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томиллоо. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар томилогдсон Засгийн газрын 16 сайдын намтрыг танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдаар Янгугийн Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 …
-
8 July
Ж.Батбаясгалан: Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байна
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас …
-
8 July
Ж.Амгалан: Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана
Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. …
-
8 July
Н.Жанцанноров: Наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын 99.99 хувь техникийн илүү чанартай түвшинд үзнэ
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан наадмын бэлтгэл ажлын талаар өнөөдөр /2020.07.08/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр наадмын нээлтийг хэрхэн зохион байгуулах эсэх асуудалд Үндэсний их баяр наадмын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн …
-
8 July
Г.Дамдинням:Дарханы замын ажлыг дуусгуулахын тулд таны өрөөнд очоод суучихна шүү
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Сайдад нэр дэвшигчид чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулж байна. УИХ-ын гишүүд Дарханы замын ажлын явцын талаар Зам тээврийн сайдад нэр дэвшигч Л. Халтараас тодрууллаа. Зам тээврийн сайдад нэр дэвшигч Л.Халтар“Дарханы замын хувьд нөхцөл байдал жаахан хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Б.Жавхлан гишүүн надаар хугацаа хэлүүлэх …
-
8 July
Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргад баяр хүргэлээ
Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ. Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар түүнийг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн нь …
-
8 July
Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
8 July
Баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасанчлан улс орон даяар тав хоног амардаг. Эдгээр амралтын өдөр томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүд ямар цагийн хуваариар ажиллах тухай мэдээллийг хүргэе. Энэ жил “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ” зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд …
-
8 July
Наадмын түрүү бөхөд өгдөг автомашиныг нийслэлийн Эрүүл мэндийн газарт олгохоор “Тоёота мотор корпораци”” шийдвэрлэжээ
Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг …
-
8 July
ХӨСҮТ: Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 370 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 368 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. 50 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн эмэгтэй 24 настай. …
-
8 July
Монгол жүжигчдийн тоглосон “Waiting for the Barbarians” кино наймдугаар сард үзэгчдийн хүртээл болно
Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” кино ирэх наймдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр болсон байна. “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Мөн тус киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д. Гүрсэд нар тоглосон …
-
8 July
Н.Номтойбаярт таван жил, таван сар хорих ял оноов
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдууллаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт таван жил таван сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан шийдвэр гаргалаа. Түүнчлэн Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд …
-
8 July
Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө. Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд …
-
8 July
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл