Yearly Archives: 2020

June, 2020

  • 2 June

    Зургадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

    -Зургаадугаар сарын 1-2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч …

  • 2 June

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ердийн цэцэрлэг, ЕБС-ийн багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа. Энэхүү нэмэгдэл хөлсийг багшид олгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын …

  • 2 June

    Сонгуулийн үеэр коронавирусээс сэргийлэх журмыг баталлаа

    Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар …

  • 2 June

    БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэгт нярайн тасаг нээгдлээ. Нийт таван ор бүхий нярайн тасгийн тохижилт, шарлагын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг “Golden Gobi” компаниас “Эрүүл бяцхан зүрх” аянтай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж өгсөн байна. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болсноор улирлын чанартай амьсгалын цочмог …

  • 2 June

    “Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

    Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав. Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг …

  • 2 June

    Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ

     Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 219 хүүхдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.   Дээрх гурван дацанд нийт 597 монгол иргэн байгаа бөгөөд 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.     Хүүхдүүдийн амьдарч …

  • 2 June

    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

    СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эсвлээс болон бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна. Харин Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Үндэсний аудитын …

  • 2 June

    Улаанбаатар хотод өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар, 3-нд Дорнод-Монголын талаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо …

  • 2 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 11. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 1 June

    Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгоно

    Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг хэрэгжүүлэх тухай А/768 тоот тогтоолыг Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баталлаа. Тус төслийг “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр …

  • 1 June

    “Friends” цувралын хөгжилтэй хэсгүүдийг эргэн санацгаая

    Америкийн NBC сувгаар 1994 оны есдүгээр сарын 22-нд зургаан найзын хөгжилтэй, сонирхолтой нөхөрлөлийг үзүүлж эхэлснээс хойш хэдийнэ 26 жил болжээ. Амьдралынхаа туршид хамгийн их дурлаж үзсэн цуврал юу вэ? гэвэл би “Найзууд” цувралыг нэрлэнэ. Хэзээ ч уйдамгүй сонирхолтой, олоод, гогдоод авах сургамж олонтой, хөнгөн хэдий ч амьдралд ойр кино. Мэдээж англи хэл анхлан суралцаж байгаа хүн бүрийн сонгож үзэх цувралуудын нэгдүгээрт …

  • 1 June

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, төрсөн эх нярайд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр эх үрсийн баярын бэлэг болгож нийслэлийн амаржих газруудад тус бүрд нь нэг автомашин олгохоор шийдвэрлэв. “Өргөө” амаржих газрын тухайд эрсдэл өндөртэй эхчүүд ирдэг тул эмнэлэг хооронд эх, нярайг зөөвөрлөх асуудал гардаг аж. …

  • 1 June

    Энэтхэгт сурч буй лам хүүхдүүдийг татан авахыг үүрэг болгов

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Энэтхэг улсад шавилан сууж буй 219 ламхайг татан авах тусгай нислэгийг ойрын хугацаанд үйлдэхийг Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгожээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг хэвлэлийн хурал хийхдээ, “Энэтхэг улсын Гоман дацанд 357 ламхай сурч байгаа. Үүнээс 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Хүүхдүүдийг ирсэн хойно 21 хоног тусгаарлах 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын …

  • 1 June

    Улаанбаатар хотын такси үйлчилгээг шинэ шатанд гаргана

    Улаанбаатар хотын такси үйлчилгээний стандартыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр  энэ онд томоохон ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК-г байгуулан ажиллаж байна. Улмаар “Улаанбаатар такси каб” ХХК нь хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж эхэлсэн. Цаашид такси үйлчилгээний стандартыг хангуулах “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор “UB cab” ХХК-тай …

  • 1 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд “Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь …