Yearly Archives: 2020

May, 2020

  • 26 May

    Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор 594 орчим оюутан ирнэ гэсэн тооцоолол байна

    Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.05.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ УОК, Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр өглөө ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр өглөө захиалгат нислэгээр ирсэн 171 иргэдээс гадна өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор бусад оюутан залуучуудыг татан авна. Алтанбулаг боомтоор нийт 594 орчим оюутан ирнэ гэсэн тооцоолол байна. …

  • 26 May

    Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, блокчэйн технологийн програмчлалын хэлний нарийн мэргэжилтнийг бэлтгэх, нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг блокчэйн технологи ашиглан цахимжуулах зэрэг ажлуудын хүрээнд талууд хамтран сургалт зохион байгуулах, судалгаа хийхээр тохиролцов. Input Output HK нь peer-to-peer  инноваци болон блокчэйн технологийг ашиглан гурван тэрбум хүнд …

  • 26 May

    Д. Нямхүү: Дөрвөн оюутан эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирээд ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд давтан шинжилгээ хийсэн. 14-нд Алтанбулаг боомтоор орж …

  • 26 May

    АИ-92 авто бензин 1,320-1,400 төгрөгийн хооронд борлуулагдана

    Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар /2020.05.26/өнөөдөр мэдээлэл хийлээ. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин …

  • 26 May

    ГБХЗХГ-ын харьяа хүүхдийн тусламжийн 108 утасны чатбокс үйлчилгээнд сэтгэл зүйч бэлтгэх сургалт эхэллээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул нар “Онцгой нөхцөл байдлын энэ үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх” гэрээг үзэглэлээ. Дэлхий нийтээр цар тахал гарсан энэ онцгой цаг үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох хуулийн хүрээнд чатбокс үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийн эсрэг …

  • 26 May

    Пакистаны 107 хүнтэй нисэх онгоц Карачи хотод унажээ

    Өнгөрсөн Баасан гарагт Пакистаны PIA (Pakistan International Airlines) компанийн 99 зорчигч, экипажийн найман гишүүнтэй нисэх онгоц Карачи хотын хүн амын ихээр суурьшсан бүсэд унаж осолджээ. Лахор хотоос хөөрсөн онгоц Карачи хотын Жиннах олон улсын нисэх буудалд газардах гэж байсан гэнэ. Сошиал сүлжээнд онгоц унасан газраас хар утаа олгойдож байгааг харуулсан дүрс бичлэг, зурагнууд тарсан байна. Пакистан улсын агаарын тээврийн салбарт томоохон осол үе үе гардаг бөгөөд …

  • 26 May

    Хонг Конгийн бослого дахин сэргэж, цагдаагийн эсэргүүцэлтэй тулгарлаа

    БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй хуулийг эсэргүүцсэн энгийн иргэдийн жагсаал Хонг Конгод энэ сарын 24-ны өдрөөс эрчээ авч эхэлжээ. Хонг Конгийн гудамжинд энэ сарын 24-ны өдөр мянга мянган хүн цугларч, нутгийн эрх мэдэл, иргэдийн эрх чөлөөнд заналхийлсэн БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй үндэсний аюулгүй байдлын талаар маргаантай хуулийг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчид үд дундын үед хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт цугларч эхэлсэн байна. Гэвч …

  • 26 May

    Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай …

  • 26 May

    Зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцаллаа

    Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авзага трейд” компанийн нэр дээр газар эзэмшлийн гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур мэдэн хашаагаа өргөтгөсөн нөхцөл байдал дээр хотын Захирагч С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй албаныхан ажиллалаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “ 2005 онд орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрхийг …

  • 26 May

    ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

    Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

  • 26 May

    Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан өчигдөр “Явуулын оффис”-тоо ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Хотын стандарт, орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд …

  • 26 May

    Д.Мөнхдэлгэр: Сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг барьж сурна гэдэг нь ерөнхийдөө сэтгэл зүйгээ удирдах тухай ойлголт

    Ugluu.mn сайт “Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаартаа Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэртэй сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар ярилцлаа. Сайн байна уу. Танд шинэ өглөөний мэнд хүргэе. Ярилцах урилгыг хүлээж авч “Өглөөний зочин” болж байгаад баярлалаа.  Өглөөний зочин болж ярилцах гэж байгаадаа баяртай байна. Яагаад гэвэл би өглөөд маш их ач холбогдол өгдөг хүмүүсийн нэг. Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ. Таны хамгийн түрүүнд хийдэг үйлдэл? Өглөө сэрээд …

  • 26 May

    Улаанбаатар хотод өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. 2020 оны 05 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 26 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 4. Ангараг гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр.  Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 25 May

    ХӨЛ ХОРИОТОЙ ҮЕД САЛАЛТЫГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

    Үерхэж байсан хүнээсээ сална гэдэг хөгийн мэдрэмж. Салалт чамайг өвтгөж, зовоож, бүр хажууд чинь байдаг сайхан зүйлсийг муухай мэт санагдуулах нь бий. Дэлхий цар тахалд өртөөгүй байхад ч салалттай учраа олно гэдэг хүндхэн асуудал. Гэвч одоо гадуур гарч зугаацах, шинээр найз нөхөдтэй болох, хуучин найзуудтайгаа дахиж уулзах гэх мэт сэтгэлээ сэргээх зүйлс бүх юм хөл хорионд орсон цагт хүндрэлтэй л …