Yearly Archives: 2020

May, 2020

  • 25 May

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

    Нийслэлийн удирдлага өнгөрсөн жилүүдэд 15 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Тус зүйлийн жагсаалтад нэмэлтээр 18 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулахаар Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Тухайлбал, Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цэвэрлэх байгууламж, төмөр зам, Эмээлт дэх аж үйлдвэрийн паркийн хэсэгчилсэн бүтээн байгуулалт, Урт цагааныг шинэчлэн барих төсөл, Алслагдсан байршлуудын автобусны болон …

  • 25 May

    Өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгах эсэхийг хэлэлцэж байна

    Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр /2020.05.25/ 11 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү нарын албаны хүмүүс оролцож байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Монгол Улсад анх халдвар …

  • 25 May

    А.Амбасэлмаа:ХӨСҮТ-д 108 хүн эмчлэгдэж байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 24-нд буюу өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 22 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр халдвартын клиникээс нэг хүн эдгэрч, сувилал руу шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 141, Эдгэрсэн-33, …

  • 25 May

    “Playtime” наадам бүтэн жилээр хойшиллоо

    “Playtime” амьд хөгжмийн наадам энэ жил долдугаар сарын 16-наас 19-нд болохоор тов зарлаж, тасалбараа цахимаар борлуулсан. Тэгвэл уг наадмыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Дэлхий даяар “Covid-19”-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг …

  • 25 May

    Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, шүүх хурлыг хойшлууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хурлыг хойшлуулаад байсан билээ. Тэгвэл уг хурал өнөөдөр /2020.05.25/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүгдэгч, Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал муудсан учир шүүх хурлыг …

  • 25 May

    Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр боллоо Нэмэлт, өөрчлөлтийн бүрэн эх МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ Нэгдүгээр зүйл  Монгол Улсын Үндсэн хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:     1/ Арван есдүгээр зүйл: “Арван есдүгээр зүйл 1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. 2. Намыг Монгол …

  • 25 May

    Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

    Энэ долоо хоногийн буюу 2020 оны тавдугаар сарын 25-29-ний теле хичээлийн хуваарь гарчээ. Үүнд: Сургуулийн өмнөх боловсрол ЕБС-ийн 1-12 дугаар анги Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Насан туршийн боловсролд зориулсан Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан теле хичээл багтсан байна. Хичээлдээ идэвхтэй хамрагдахыг БСШУСЯ-наас зөвлөлөө. http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

  • 25 May

    УОК-ын шуурхай штаб: ОХУ-аас иргэдийг татан авах бэлтгэлээ хангаж байна

    ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Сүхбаатар боомтоор дамжуулан монгол иргэдийг татан авахаар бэлтгэж байна. Иргэдийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабаас эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Иргэдийг галт тэргэнд оруулахаас эхлээд Улаанбаатар хотод авчирч тусгаарлах хүртэл хугацаанд хариуцсан чиглэлээрээ хэрхэн ажиллах, …

  • 25 May

    Хүүхдийн бэлгэнд хугацаа нь дуусах гэж буй бүтээгдэхүүн оруулсан байжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаалагдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд …

  • 25 May

    “Иргэдийн оролцоотой ногоон хот” аян эхэллээ

    Залуучуудыг амьдарч буй орчиндоо ногоон байгууламжийг бий болгоход уриалж, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах, мөн тэдгээрийн санал санаачилгыг дэмжиж, үлгэр жишээ айл өрхийг урамшуулах зорилготой “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүргийг хамарч, ногоон хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод ургуулсан иргэдийг олон нийтэд сурталчлан урамшуулах зорилгоор “Ногоон орчин бүхий өрх”-ийг шалгаруулах сошиал уралдааныг …

  • 25 May

    Улаанбаатар хотод өдөртөө 19 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно. 2020 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал …

  • 25 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 3. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …

  • 24 May

    Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулган баасан гаригт нээгдлээ

    Синьхуа мэдээллийн агентлаг Бүх Хятадын АТИХ-ын оны ээлжит чуулган өнгөрсөн баасан гаригт буюу 22-ны өдөр Бээжин хотод нээгдлээ. Ши Жиньпин  зэрэг нам, төрийн удирдагчид нээлтийн ёслолд оролцож байна. Нээлтийн арга хэмжээнд 2956 гишүүн оролцох ёстойгоос 2897 нь ирж оролцсон тул ирц шаардлага хангажээ. COVID-19 вирусын халдвараас болж Хятадын төрийн эрх баригч дээд байгууллага энэ оны ээлжит хурлаа 22 жилийн хугацаанд …

  • 24 May

    Дарханд 135 иргэн тусгаарлалтад байна

     Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ажиглан тусгаарлах болон эмчлэн тусгаарлах байранд нийт 135 иргэн байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Ажиглан тусгаарлах дөрвөн байранд 4 их эмч, 5 сувилагч, үйлчлэгч 6, тогооч 9, онцгой байдлын 3 алба хаагч ажиллаж байгаа аж.Түүнчлэн тусгаарлах байрны хамгаалалтад Цагдаагийн газрын 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Ташрамд Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул …

  • 24 May

    Д.Нямхүү: Өнөөдөр дахин хоёр оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.  Тэрбээр “Тавдугаар сарын 23-нд  ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35,  Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 31 буюу нийтдээ 66 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан таван сорьцод мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний тухайд ачаа тээврийн жолооч …