Yearly Archives: 2020

May, 2020

  • 23 May

    Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.22/ Налайх дүүрэгт ажиллалаа. Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан юм. Гэвч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар …

  • 23 May

    Алга болохоос нь өмнө амжиж үзэх 10 гайхамшиг

    Цагаан хэрэм 21 мянга гаруй км урт сунаж тогтсон Түмэн газрын Их цагаан хэрэм нь 2000 гаруй жилийн түүхтэй агаад ЮНЕСКО-гийн тодорхойлсноор “Зөвхөн үүх түүхээрээ бус, давхар бүтээн байгуулалтын гоц туурвил болохын хувьд хүн төрөлхтний үнэлж баршгүй хосгүй өв” юм. Гэвч төгс төгөлдөр байна гэдэг хамгаалагдахын нэр биш ажээ. Цагаан хэрмийн 51.2 хувь нь өдгөө нэг бол бүрэн нурж сүйдсэн, …

  • 23 May

    22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

    Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй. Шөнийн 21:00 -22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардагбайна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт …

  • 23 May

    Д.Нямхүү: Тавдугаар сарын 22-нд нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

    Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг хэллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 …

  • 23 May

    Шилжилтийн насны хүүхдийн сурлагад нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл

    Шилжилтийн нас сүүлийн үед залуужиж 9 наснаас эхэлдэг болсон бөгөөд 24 нас хүртэл үргэлжилдэг билээ. Бидний уураг тархи хойноосоо урагшаагаа чиглэн хөгждөг бөгөөд тархины хөгжил 24 нас хүртэл явагддаг тул тархины хөгжлөөр бол хүн 24 хүрээд насанд хүрдэг гэж хэлж болно. Шилжилтийн насанд тархины хөгжил хурдацтай явагддаг бөгөөд тэдний хувьд насанд хүрсэн хүмүүсийнхтэй адилхан сэтгэн бодох тархины духны муж нь …

  • 23 May

    Зэрлэг нэрсний анагаах чадал

    ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ, УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИС НЭРС ЖИМСЭНД АГУУЛАГДДАГ Гүн хөх өнгөтэй, исгэлэн амттай, биологийн идэвхт бодисын өндөр агууламжтай Монгол оронд ургадаг 60 гаруй төрлийн зэрлэг жимсгэний нэг нь нэрс билээ. Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар, Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар байгалийн зэрлэг нэрс элбэг ургадаг бөгөөд сүүлийн хагас зуун жилд Канад, АНУ-д ихээр …

  • 23 May

    Элгээ дэмжвэл булчингийн хөгжил нэмэгдэнэ

    XXI зууны дэлхий нийтийн тулгамдсан асуудал таргалалт болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор илүүдэл жин хасах арга аргачлал, зөвлөмж мэдээлэл их байдаг. Харин жингээ нэмж галбиржих талаар зөвлөгөө мэдээлэл хомс байдаг. Хүмүүс “би таргалмаар байна яаж таргалах уу” гэж асуух нь олонтаа. Таргалах гэдэг бол бие дэхь өөхний агууламж нэмэгдсэнийг хэлдэг. Иймд таргалах гэж ярих бус булчингийн массаа нэмэх, галбиржих гэж …

  • 23 May

    Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог

    ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХИЙ ИЛЧЛЭГ Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг …

  • 23 May

    Цар тахлын үед гэртээ хийж болох ДӨРВӨН чухал зүйл

    Цар тахал нүүрлэж буй энэ хугацаанд бид хэд хэдэн үйлдлүүдэд суралцаж байна. Эхлээд тайван байхад суралцсан. Харин одоо шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхад суралцаж байна. Дэлхий нийтээрээ гэртээ байгаа энэ нөхцөлд та хэрхэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг хариултыг эрэлхийлж байгаа бол дараах 4 зөвлөмжийг хүргэе. НЭГ. Хүүхэд бүртээ хийх ажил хуваарилж өгөх Хүний тархины үйл ажиллагааны хамгийн чухал …

  • 22 May

    Карантины үеэр гэртээ дасгал хийсэн үү? Энэхүү трендийн ачаар үр дүнгээ гайхуулах цаг ирлээ

    Тун удахгүй карантин дуусаж, бид сэтгэл амар гадуур зугаалах боломжтой болно гэж найдаж байна. Харин тэр сайхан цагийг ирэх хүртэл эрүүл мэндээ бодон илүү идэвхтэй спортоор хичээллэхийг уриалж байна. Тэр тусмаа энэ зун цоолбортой загварууд тренд болж байгаа тул галбираа гайхуулах боломж элбэг байх болно.Дэлхийн загварын тайзнууд дээр гуя, гар хэсэгт цоолбортой даашинзууд, энгэр хэсэгт геометрийн хайчилбартай топууд төрөл бүрээрээ …

  • 22 May

    Аврага солирыг Лаос улсын өмнөд хэсэгт унасан гэж таамаглаж байна

    790 000 гаруй жилийн өмнө Дэлхий дээр буусан солирыг яг аль бүс нутагт унасан нь саяхныг хүртэл нууцлаг байсан юм. Тэгвэл 1.2 миль буюу 2 километрийн өргөнтэй энэхүү солирыг унасан газрыг магадлан тогтоосон судалгаа гарчээ. Шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгаагаар аварга солир өнөөгийн Лаос улсын Боловен гэх тэгш өндөрлөг газарт унасан гэж таамаглаж байна. Тус солир унах үед бий болсон тогоо Боловен өндөрлөг …

  • 22 May

    Сексийн тухай сонирхолтой статистик

    Секс гэдэг ямар ч хүний хувьд хамгийн сонирхолтой хэрнээ нууцхан чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс бид та бүхэнд сексийн тухай сонирхолтой статистик, баримтуудыг хүргэж байна.  Хамгийн олон хүүхэдтэй хүмүүс Түүхэнд хамгийн олон хүүхэдтэй ямар хүмүүс байдгийг та мэдэх үү? 18-р зууны үед нэгэн Орос эмэгтэй 27 удаагийн жирэмслэлтээр 16 хоёр ихэр, 7 гурван ихэр, 4 дөрөв ихэрлэж, нийт 69 хүүхэдтэй болж …

  • 22 May

    Сонгинохайрхан дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраажээ

    Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Оньдилт ХХК-ийн хашаанд гарсан түймрийг 16:55 цагт бүрэн унтраалаа. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 4 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 гаруй алба хаагч ажилласан юм. Гал түймрийн шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/informacija.html

  • 22 May

    “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа. Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм. 2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой …

  • 22 May

    Налайх-Чойрын чиглэлийн замтай холбох авто замын ажил 90 хувьтай байна

    “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-аас Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 4.64 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй уг ажил нь 2018 онд эхэлж, өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байна. Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, …