Yearly Archives: 2020

May, 2020

  • 22 May

    “Гэгээн Муза” наадмыг хойшлуулжээ

    “Гэгээн Муза” 15 дэх удаагийн олон улсын театрын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч манай улсад зөөвөрлөгдөн орж ирээд буй ковид-19 халдварын улмаас наадмыг  есдүгээр сард зохион байгуулагдахаар болжээ.  Хоёр жилд тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг “Гэгээн муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадамд 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцож “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, …

  • 22 May

    Архангай аймгийн хоёр суманд ойн түймэр гарчээ

    Архангай Жаргалант болон Булган сумын нутагт өчигдөр ойн түймэр гарсан байна. Тодруулбал, Жаргалант сумын төвөөс баруун зүгт 50 км-т Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг  тавдугаар сарын 21-ний өдрийн 14:25 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар …

  • 22 May

    Кембриджийн их сургуулийн бүх лекц 2021 оны зун хүртэл цахимаар орно

      Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авна. Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэжээ.             Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль …

  • 22 May

    Тусгай дугаарын утсанд иргэдээс нийт 35903 дуудлага иржээ

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс  18001105 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 5 шугамаар 35903 дуудлага хүлээн авч 63043 минутын яриа хийж шаардлагатай мэдээ, мэдээллийг …

  • 22 May

    Инчёон хотын Инан ахлах сургуулийн хоёр сурагч коронавирусийн халдвар авчээ

     Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.             Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусийн …

  • 22 May

    ВИДЕО: Cоёл, урлагийн салбарынхан нэгдэн “Хамаг бүхэн сайхан болно” дууг бүтээжээ

    Дэлхий дахиныг түгшээсэн COVID-19 цар тахлын хорио цээрийн үед ард түмнийхээ эрүүл энх, амгалан тайван байдлын манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдал, цэрэг, цагдаагийн албан хаагчид, нийт монголчуудынхаа сайн сайханд зориулж соёл, урлагийн салбарынхан “Хамаг бүхэн сайхан болно” дууг бүтээжээ. Яруу найрагч Б.Ичинхорлоогийн шүлэг, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуугийн хөгжим “Хамаг бүхэн сайхан болно” дууг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан …

  • 22 May

    Өдөрт 8 аяга ус ууснаар бидний биед тохиолддог 9 эерэг зүйл

    Бие организм, арьсны асуудалдаа огт санаа зовдоггүй эрүүл, үзэсгэлэнтэй бүсгүй байхад чинь тусалж, чамд тулгараад байгаа асуудлыг цогцоор нь шийдэж чадах “шидтэн”-г танилцуулж байна. Энэ бол УС. Чи түүнийг өдөр бүр их бага хэмжээгээр хэрэглэдэг. Гэхдээ чиний биед яг ямар нөлөө үзүүлж, эерэг өөрчлөлт авчирч байдгийг тэр бүр мэдэхгүй байх, тийм үү? “Өдөр бүр 8 аяга ус ууж хэвш” гэдэг …

  • 22 May

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байна. 2020 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч …

  • 22 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 21 May

    Ихэнх эмэгтэйчүүд бороотой болзоог мөрөөддөг

    Автобусны арын суудалд хүнгүй, бас сэрүүхэн. Цонхны цаана бороо орж, наана нь би гуниглангуй ширтэнэ. Өнөөдөр хайртай хүн маань надад үгүй гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод байрных нь гадаанаас юуг ч юм санаашрангуй бодож өнөөхөө ч ойлгохгүй буцаж алхахдаа замд таарсан нэгэн автобусанд суучихсан юм. Одоо хаашаа явж байгааг нь кондуктор, хамгийн урд талийн эгнээнд суух бүсгүй хоёр л мэдэж …

  • 21 May

    Veritech ERP платформд суурилж хөгжүүлсэн “COVID-19 Шуурхай удирдлагын мэдээллийн систем”-ийг нэвтрүүллээ

    УОК, Эрүүл мэндийн яам коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, олон талт хамтын ажиллагааг хангах зорилгоор “COVID-19 Шуурхай удирдлагын систем”-ийг нэвтрүүллээ. Энэхүү систем нь ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан салбар дундын мэдээллийн цогц систем болох юм. Түүнчлэн, гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулж гар утасны аппликейшн хөгжүүлж бэлэн болголоо. Тус системийг …

  • 21 May

    Гүтгэгч Г.Батбаяр өмгөөлөл үзүүлэх эрхээ хоёр дахь удаагаа хасууллаа

    Бусдыг эрүүдэн шүүгч МАНАН бүлэглэлийн гүйцэтгэгч Б.Хурцын өмгөөлөгч гэж өөрийгөө сурталчлаад яваа Г.Батбаяр гэх хүн бий. Яг үнэндээ Б.Хурц түүнийг тоож ч шиншлэхгүй… Харин Б.Хурцтай хамт шалгагдаж байгаа н.Баяр гэх нөхрийг Г.Батбаяр өмгөөлж байгаа нэртэй өөрийгөө энд тэнд сурталчлаад яваад байх шиг байна. Одоо Г.Батбаяраас нийгэм залхаж байна даа. Тэр үйлчлүүлэгчээ бус генерал Б.Хурцыг дагаж салбаганаад байгааг нь анзаарсан уу. …

  • 21 May

    Модны 2 орчимд авто зам хааж, зам засна

    Нийслэлийн БГД-ийн 7-р хороо, Хорооллын эцсийн Шуудангийн зүүн талаар уруудаж Модны 2-ын голын замтай нийлдэг 0,4км авто замын засвар шинэчлэлтийн ажилд асфальтбетон хучилт хийгдэх гэж байна. Иймээс 2020 оны 05-р сарын 22-ны өглөө 08:00 цагаас 05-р сарын 24-ний 23:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Иймээс жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. http://credit-n.ru http://credit-n.ru/kurs-cb.html

  • 21 May

    Олимп, дэлхийн медальтнууд УОК-т 13.5 сая төгрөг хандивлана

    Монгол Улсын олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчид цар тахлын энэ цаг үед нэгдэж Улсын онцгой комисс/УОК/-т 13.5 сая төгрөг хандивлахаар болсныг Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар өөрийн цахим хаягаараа мэдэгдлээ. Тэрбээр “Mонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Олимпийн их наадам, Олимпийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, Олимп Дэлхийн медальтай тамирчид санал гаргаж …

  • 21 May

    “Японы хүүхдийг ивээх сан”-аас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

      “Японы хүүхдийг ивээх сан”-аас Онцгой байдлын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 5 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер, өнгөт принтер, GPS төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивлаж байгаагаа энэ үеэр онцолсон юм.  Онцгой байдлын ерөнхий газар нь Японы Хүүхдийг Ивээх сантай 2018 онд хамтын ажиллагааны …