Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 12. Буд гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
Yearly Archives: 2020
June, 2020
-
2 June
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож байна
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч …
-
2 June
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүх
Улсын Их Хурлын сонгууль гэдэг нь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох, дөрвөн жилд нэг удаа явагддаг үйл ажиллагаа юм. Сонгуулийг улс орон даяар зохион байгуулах онцгой эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эдлэдэг. Одоогийн үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хуралд 76 гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай сонгож байгаа. Энэ хуулийн дагуу Монгол Улсад 7 удаа Улсын их хурлын сонгууль явагдаад байна. 1990 онд Ардын депутатуудын хурлын …
-
2 June
Ли Ё Хун: Тусгай үүргийн нислэгт БНСУ-д хууль бусаар байгаа монгол иргэдийг хамруулж өгөхийг хүсье
БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй Өнөөдөр Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд 30 жилийн ойтойгоо …
-
2 June
АНУ даяар болж буй эсэргүүцлийн жагсаал гэрэл зурагчдын дуранд
Жорж Флойд хэмээх хар арьст америк залуу нь өнгөрөгч тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннеполис хотод цагдаагийн гарт амиа алдсан. Түүнийг саатуулсан цагдаа Дерек Чаувин хүзүүн дээр нь найман минут орчим өвдөглөн сууснаас амь насанд нь хүрсэн юм. Жорж Флойд амьсгал хураахаас өмнө “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн олон дахин давтаж хэлсэн нь гэрчүүдийн гар утасны бичлэгт буусан байдаг. Энэхүү үхлээс …
-
2 June
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зургадугаар сарын 10-нд болно
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр болохоор товлогджээ. Тус хуралдаанаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Ийнхүү маргааныг нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. …
-
2 June
УИХ-ын 2020 сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөнө
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нам, эвслээс …
-
2 June
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д. Ганзоригийг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг …
-
2 June
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл …
-
2 June
Д.Нарангэрэл: Дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээрээ Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өчигдөр COVID-19-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинж өвчний талаар мэдээлжээ. Уг хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусийн халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад …
-
2 June
А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарласан. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм,Ажиглах байранд …
-
2 June
Жорж Флойдыг гадны нөлөөтэй амиа алдсан гэсэн дүгнэлт гаргажээ
Жорж Флойдын цогцост албан ёсоор задлан шинжилгээ хийсний үр дүнд тэрбээр Миннеаполист саатуулагдах үедээ механик асфикси буюу амьсгал боогдсоноос нас барсан, энэ үхэл хүчирхийллийн шинж чанартай байсан гэсэн дүгнэлт гаргажээ. Өмнө нь Флойдын гэр бүлийнхний хүсэлтээр бие даасан шүүх шинжилгээний газраас мөн л ийм дүгнэлт гаргасан байна. Албан ёсоор түүний үхлийн шалтгааныг тодорхойлохдоо “цагдаагийн алба хаагч хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүзүүн дээр нь …
-
2 June
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлээд буй орон сууцны 529 айл, өрх байраа үнэгүй хувьчилж авна
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол баталлаа. Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ийн ажилтан албан хаагч нар …
-
2 June
Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлнэ
Рашаан усыг ашиглах, хамгаалах журмыг шинэчлэн батлаад байна. Тодруулбал, БОАЖ-ын болон Эрүүл мэндийн сайдын энэ оны хамтарсан А/301 болон 265-р тушаалаар “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам” гарчээ. Энд рашаан, түүний ашиглах нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг байгаль орчныг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог Усны мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ гэж заажээ. Ингэхдээ хайгуул, судалгааны ажлыг улс, орон …
-
2 June
Хөвсгөл аймаг цэргийн танхимтай боллоо
Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордонд зургаадугаар сарын 1-нд Цэргийн танхим нээлтээ хийлээ. Тус танхим нь хүүхэд, өсвөр үе залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил, төлөвшил олгох, тэдний хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээг зохион байгуулах гэнэ. Цэргийн танхимыг Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбоо …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл