Жагсагчид тавдугаар сарын 31-нд буюу өчигдөр Жорж Флойд нас барсныг эсэргүүцэж АНУ-ын Вашингтоны Цагаан ордны ойролцоо жагссан. Хэд хэдэн газар гал түймэр гарсаны нэг нь түүхэн Гэгээн Жонны сүмийн ойролцоо, нөгөө нь цэцэрлэгт хүрээлэнгийн захад байрлах олон нийтийн байгууламжийн барилгад гарсан байна. Вашингтоны гал түймэртэй тэмцэх газар Гэгээн Жонны сүмд гарсан галыг унтраасан гэж твиттер хуудсандаа мэдэгдэв. Тус сүм нь …
Yearly Archives: 2020
June, 2020
-
1 June
Хүүхдийн баярын өдөрт зориулсан зөвлөмж
Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх талаар иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. ЦАГИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭХ: Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлж, тодорхой хүрээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан урьдын адил хүүхдийн баярыг тэмдэглэж болохгүй шалтгааныг тайлбарлаж, ойлгуулахХүүхдийн эрүүл мэндэд тохирсон орц найрлага бүхий хүнсний бүтээгдэхүүн, аюулгүй тоглоом наадгай сонгохХөгжөөнт болон оюун ухаан …
-
1 June
Д. Нямхүү: Тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “2020 тавдугаар сарын 31-нд нийт 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцод вирус илрээгүй.Харин тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд юм. 18,19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрснийг анхаарах хэрэгтэй. …
-
1 June
Х.Баттулга:Гараа сайн угааж, амны хаалтаа байнга зүүж байгаа хүүхэд багачууддаа баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд: “Монгол эх орныхоо ирээдүйг дархлан бүтээх хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Хүүхэд, багачууд Та бүхнээс эх орон эхэлдэг юм аа. Аав ээждээ ачлалтай, найз нөхөд, ах дүүстээ энэрэл, тустай байвал эх орны ирээдүй тэр хэрээр гэрэл гэгээтэй байх …
-
1 June
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Олон улсын хүүхдийн “Найрамдал зуслан-2”-ыг байгуулах тогтоол баталлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2020.060.01/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, дөнгөж сая хуралдаанаар Олон улсын хүүхдийн “Найрамдал зуслан-2”-ыг байгуулахаар болж, тогтоолыг баталлаа. Энэхүү зусланг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулахаар тогтоод байна. Тэгвэл Засгийн …
-
1 June
Өнөөдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэвч бид хүүхдийн баяр хэмээн хэлж заншиж, хүүхдүүд ч хүсэн хүлээж, хөөрөн догдолдог өдөр. 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос …
-
1 June
Улаанбаатар хотод өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 06 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн ззарим газраар бага зэргийн бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун хойноос, …
-
1 June
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 10. Сумъяа гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …
May, 2020
-
31 May
Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
Эрүүл мэдийн дэд сайдаар ахлуулсан ЭМЯ, СЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сангийн холбогдох мэргэжилтэнүүдийн бүрэлдэхүүнтэй “Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал боллоо. Хурлаар дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сэргийлэх тарилгын 2021 оны төлөвлөгөөний төсөл, төсвийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж, төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлж батлуулах шийдвэрийг гаргажээ. Төсөвт коронавирусын эсрэг вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахад шаардлагатай эхний ээлжийн …
-
31 May
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай болжээ
Монголын хөл бөмбөгийн холбооны санаачлалаар, Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр Завхан аймгийн Улиастай суманд 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг талбай баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ. “Эйч-Би-Эс” компанийн барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан юм. Цаашид Завхан Аймгийн хөл бөмбөгийн холбоо болон Завхан аймгийн …
-
31 May
Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2020 оны тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Бүх сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. Эдгээрийг задалбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан 2 хүний, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хийлээ. Халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар халдварын …
-
31 May
Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгоно
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын үед галын шугаманд ажиллаж буй төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин ажлын хэсгийн гишүүдэд албан хаагчид зургадугаар сарын 15-н гэхэд түлхүүрээ гардаж, орон сууцандаа орохоор тооцоолж ажиллахыг үүрэг болгоод байна. Ажлын хэсгийн гишүүд төрийн албан хаагчдад өөрийн чадамжид тулгуурлан сонголтоо хийх бүх боломжийг олгох …
-
31 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 31. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 8. Адъяа гараг. Харцага одтой, Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: Төмөр Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
31 May
Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 2020 оны 05 дугаар сарын 31-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс …
-
30 May
100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү
Намдаа зуу, зуун саяыг тушааж, нэр дэвших эрхээ олж авсан АН-ынхан ард түмнээс хандив гуйж эхэллээ. Хэдийгээр нэр дэвшигч бүр хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэх эрх нээлттэй ч АН-аас нэр дэвшигчид хандив гуйж буйд эргэлзэх, басхүү эгдүүцэх хүн олон байна. Энэ талаараа ч олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Учир нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл