УОК үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойн өдөр ээлжит 22 дугаар хурлаа өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов. УОК-ын өргөтгөсөн хурлын эхний хэсэгт: 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын мэдээ, УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, КОВИД19 …
Yearly Archives: 2020
May, 2020
-
25 May
Цагаан тэнгисийн доорх гайхамшигтай ертөнц
Александр Семенов бол Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Цагаан тэнгисийн биологийн станц дахь эрдэм шинжилгээний шумбалтын багийн ахлагч юм. Гэхдээ тэр далайн биологич төдийгүй усан доорхи онцгой гэрэл зурагчин. Түүний “Далайн сахиусан тэнгэрүүд” хэмээх эдгээр гэрэл зурагнуудаас харж болох юм. Семенов усан доорх гэрэл зураг авалтаа 2008 оноос эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш олон гайхалтай хүмүүстэй хамтран ажиллаж, дэлхийн …
-
25 May
УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа
УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч А.Билэгт, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Батдорж, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Дэлгэрмаа нар багтан ажилласан …
-
25 May
“Ногоон өргөн чөлөө” төслийг дэмжлээ
Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн авто замын сүлжээний “баруун бүс- хөгжлийн хөтөлбөр”-ийн ногоон өргөн чөлөө төслийг дэмжлээ. Тодруулбал Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг жигд тараах зорилгоор одоогийн авто замын сүлжээнд тулгуурлан нэг төвт хот болгон хөгжүүлэх хот төлөвлөлтийн арга хэмжээ авах юм. Үүний хүрээнд хотын баруун зүүн хэсгийг холбосон хэвтээ тэнхлэгийн 6, урд хойд хэсгийг холбосон босоо тэнхлэгийн 9, тойрог 4 …
-
25 May
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх тогтоол баталлаа. Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны …
-
25 May
Л.Өлзийсайхан: Цоо шинэ зам гаргаж, өөрсдөө тэр замын анхны зорчигч болсноороо бид бахархаж байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхантай уулзаж ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Сэтгэгдлийн тухайд гэвэл мэдээж, баяртай байна. Юуны өмнө Үндсэн хуулиа дээдэлдэг монгол хүн …
-
25 May
“Бид соёлтой залуус” уралдаан зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Эртэч Монгол” хөтөлбөр хамтран Хотын соёл аяны хүрээнд жилийн хугацаанд үргэлжлэх “БИД СОЁЛТОЙ ЗАЛУУС” уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан нь залуусын оролцоог нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх, зөв хэвшилд уриалах, эерэг контент бүтээхэд оршино. Уралдаан сар бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, шилдэг гурван оролцогч бүрийг шагнана. Шилдгийн шилдэг оролцогч гадаад улсад аялах эрхээр …
-
25 May
О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр шийднэ
Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа. -Нийслэлд хүний царай таньдаг ухаалаг камер суурилуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү? -Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотод “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Уг төслийн дагуу Нийслэл хотод телекамерын ухаалаг системд суурилсан, нэгдсэн …
-
25 May
Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна
Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед олон хүн нэг дор цуглуулж болохгүй, нэгэнтэйгээ ойрын зайнаас харьцаж болохгүй гэх мэтчилэн өөрсдийгөө болон улс орон хайртай дотны хүнээ хамгаалах бүхий л шалгууртай тулгарахын хажуугаар ажил үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж ажлын байраа хадгалах бизнесээ өргөжүүлэх, …
-
25 May
П.Бүүвэйбаатар: Одоогийн 40, 50-аас дээш насныханд хэлэхэд та бүхэн хоцрогдсон
УИХ-ын 2020 оны сонгуульд бие даагчид нэгдэж, нэг мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байгаа. Тэдгээр бие даагчдын төлөөлөл болох П.Бүүвэйбаатартай ярилцлаа. – Монгол Улс өөрсдийн гэсэн сүлжээтэй болчихвол эдийн засгийн хувьд маш том хэмнэлт гарна- -Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн юм. Олон жилийн өмнө хийсэн бүтээлээрээ дамжуулан танилцаж байсан хүн таныг дэмжиж гарын үсэг зурахаар иржээ. Энэхүү дурсамжаас ярилцлагаа эхлүүлэх үү? -Бололгүй …
-
25 May
Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт / Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах “/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын …
-
25 May
Д.Лүндээжанцан : Үндсэн хууль бүрэн бүтэн болж улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ
Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд Улсын Их …
-
25 May
У.Хүрэлсүх: Коронавирусийн вакцин гарсан үед л хилээ нээнэ, хөл хориог цуцална
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож Улсын Онцгой комисст чиглэл өглөө. Ерөнхий сайд У. Хүрэлсүх “Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж …
-
25 May
Д. Сарангэрэл: Монгол Улс хүн амын дунд “ Covid-19”халдвар алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Тэрээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг …
-
25 May
С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн
Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Шинэ коронавируст халдвар”-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгуулж байна. Эрдмийн чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл