Нийслэлийн алслагдсан дүүрэг гэгддэг Налайх 37.600 гаруй хүн амтай. Түүний гуравны нэг буюу 13 мянга орчим нь залуучууд. Тэгвэл тэдгээр залууст чиглэсэн төрийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг газар нь дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн “Залуучууд хөгжлийн жишиг төв” юм. Тус төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны наймдугаар сарын …
Yearly Archives: 2020
May, 2020
-
28 May
“Чингис хаан” хаадын музейн барилгыг төлөвлөсөн хугацаандаа дуусгана гэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар “Чингис хаан” хаадын музейн барилгын ажлын явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг шалгаж, хяналтын ажилчдаас мэдээлэл сонсч, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” хаадын музей байгуулахаар 2019 оны 07 дугаар сард шийдвэрлэж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус музейн барилгын ажлыг эхлүүлсэн. Хоёр …
-
28 May
Юнеско-д бүртгүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламжийг хүлээн авлаа
Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт гардууллаа. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Колумби улсын Богота хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн …
-
28 May
ОХУ-д сурдаг 570 оюутан эх орондоо ирлээ
Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо ирсэн бөгөөд Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотруу явуулж, 21хоног тусгаарлана гэж Улсын онцгой …
-
28 May
А. Даваажаргал: Хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын …
-
28 May
Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Казахстан улсын хооронд иргэдээ харилцан татан авах тусгай нислэг үйлдэх талаар санал солилцлоо. Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Харин Казахстаны 100 гаруй иргэн нутаг буцах …
-
28 May
Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ
Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргасан байна. Тус анхааруулгад “Улсын Онцгой Комисс (УОК) Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэрээ өөрчлөөгүй. ЭСЯ эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн нэрс, хүсэлтийг тодорхой саналын хамт ГХЯ-ны Консулын газарт болон УОК-т хүргүүлсээр байгаа. Тусгаарлах байр, эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, ОХУ, Япон, Турк, БНСУ дахь цагийн байдал, тэнд байгаа иргэдийн хүсэлтийг харгалзан татан …
-
28 May
Улаанбаатар хотод өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун …
-
28 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 5. Бархасвадь гараг. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, …
-
27 May
Дахивар хог авах цэг, дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг мэдэх дата сантай боллоо
Монгол Улсын хэмжээнд хогийн цэг рүү тээвэрлэгдэн дарж булшлагдаж буй хог хаягдлын хэмжээ нь жил бүр дунджаар 281,706 тонноор нэмэгдэж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 150,043 тонноор нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн нэгдүгээр зорилтод 2020 он гэхэд Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын хог хаягдлын 30 хувийг эх үүсвэр дээр ангилан …
-
27 May
Энэтхэг Улсад Covid19-ийн халдварын тоо 150,000-аас давлаа
Энэтхэгийн улсын эрүүл мэндийн яамнаас лхагва гаригийн өглөө COVID19 халдварын тохиолдлын тоо 150,000-аас давж, 151,767-д хүрсэн, нас барсан хүний тоо 4,337 боллоо гэдгийг мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус халдвараар 170 хүн нас барж, 6,387 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Мөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 64,426 хүний бие сайжирч эмнэлгээс гарсан байна. Гуравдугаар сарын 25-нд зарласан хорио цээрийн дэглэмийг гурав дахь удаагаа сунгаж тавдугаар …
-
27 May
2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж үзлээ
Коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа билээ. Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий болровсролын суругуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын …
-
27 May
Сонгуулийн үеийн ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалах хэрэгслийн зардалд 2 тэрбум 400 сая төгрөг зарцуулахыг сангийн сайдад зөвшөөрөв
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг батлав. Зардалд нийт 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол …
-
27 May
Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав. Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, есөн төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа …
-
27 May
10,000 программист бэлтгэх төслийн бүртгэл явагдаж байна
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад программ бичих анхан болон ахисан шатны ерөнхий суурь мэдлэг олгох бөгөөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл