Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд …
Yearly Archives: 2020
May, 2020
-
14 May
Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенцыг соёрхон батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.05.14) үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Олон …
-
14 May
“Монголын боксын холбоо” болон “МХ Тайм” ХХК хандивын аянд нэгдлээ
“Монголын боксын холбоо”-оос коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 100 ширхэг хамгаалах хувцас хэрэглэл, 1000 ширхэг амны хаалт, нэг өдрийн цалинг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Мөн “МХ Тайм” ХХК-аас 3 000 000 сая төгрөгийн өртөг бүхий тусгай автомашины тоноглол, 1000 ширхэг амны хаалтыг гардуулан өгсөн юм. Хандивыг гардуулан өгөхдөө шинэ коронавивируст халдвараас урьдчилан сэргийлэх арга …
-
14 May
“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна. Зорилго: Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой. Уралдааны хугацаа: Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд …
-
14 May
Р.Дагва: Хүүхэд багачууд гадуур явж, иргэдийн анхаарал сулрах байдал ажиглагдаж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шинэ төрлийн коронавурист халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой.Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 18-аар нэмэгдсэн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 215 …
-
14 May
Зөвлөгөө: Амжилт дагуулах найман дадал
Та яг одоо эрхэлж байгаа ажил, эзэмшиж буй мэргэжилдээ амжилт гаргаж чадаж байна уу? Эсвэл одооноос эхлэн өөртөө өөрчлөлтийг авчрахаар зорьж байна уу? Хэрвээ тийм бол яг одоо бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаарай. Эрт унтаж, эрт сэрэх Унтах цаг болон идэх цагийг маш сайн зохицуулж байх нь таны бие организмыг илүү эрч хүчтэй байлгах болно. Тухайлбал: орой 10 цагт орондоо орж, …
-
14 May
АН-ын ҮБХ энэ сарын 16-нд хуралдана
АН-ын ҮБХ-ны ээлжит XV хуралдаан энэ сарын 16-нд болох тов гарчээ. Тус хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд АН-аас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна. Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу АН-ын ҮБХ-ны хурлаар АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм байна. http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html
-
14 May
С. Жавхлан: АН-ын 9 дэх гишүүн болж байгаадаа баяртай байна
УИХ дахь Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элсч байгаа талаар өнөөдөр /2020.05.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн болсон С. Жавхлан” Өнгөрсөн дөрвөн жил дуу хоолойгоо төдийлөн хүргэж чадахгүй байсан. Гэхдээ үзэл санаанаасаа урваагүй. Өнөөдөр олуулаа болж байгаадаа баяртай байна. АН-ын бүлгийн ес дэх гишүүн болж, бүтэн болгож байгаад баяртай байна. АН-ын баримталж байгаа бодлого чиглэл, миний …
-
14 May
Г.Даваажаргал: Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн
Цаг үеийн асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл …
-
14 May
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн 24.1 тэрбумын асуудал шийдэгдэж, хэвийн ажиллах нөхцөл бүрдлээ
Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгосон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг тус эмнэлэгт өнөөдөр хоёр дахь удаагаа зочилж, албан ёсны нэр бүхий хаягийг залж, эмч, эрдэмтэн судлаач, багш ажилтнуудтай уулзлаа. “АШУҮИС-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, санхүү, ажиллах нөхцөлийн талаар санал …
-
14 May
Б.Хонгорзул: Энэ удаад Яармагийн гэр хорооллыг бүхэлд нь дахин төлөвлөж барилгажуулах байршилд хамруулаад байна
Монгол Улсын иргэдийн тал орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна. Хотын хүн ам өсч, төвлөрөл нэмэгдэхийн хэрээр түүнээс үүдэх асуудлууд нэмэгддэг. Агаар, хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчны бохирдол үүсэж, энэ нь байгаль орчин төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын …
-
14 May
ХӨСҮТ: Коронавирусийн 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн …
-
14 May
2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй байна
Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29С-ийн дундаж температурт амьдрах болно. Шинэ судалгаагаар 2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн “амьдрах боломжгүй” температуртай газарт амьдрах болно. Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29C-ээс илүү дундаж температурыг мэдрэх болно. Үүнийг хүн төрөлхтөн сүүлийн 6000 жилийн турш явагдаж ирсэн уур амьсгалын өөрчлөлт “хоргодох байр” -өөс гадна авч үздэг. …
-
14 May
Ш.Үнэнбат: Богино хугацаанд 28 бүтээл ирнэ гэдэг Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм. Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд …
-
14 May
Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр 09.20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл