Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй “ДАРХАН-ШАРЫН ГОЛ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ЭХЛЭЛ 17,2 КМ” замын гүйцэтгэгчээр “Төгс зам ХХК” ажиллаж байна. Уг авто замын асфальт бетон хучилтыг 2020 оны 4-р сарын 28-ний өдрөөс эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар талбайд нийт 38 техник, 3 үйлдвэр, 78 хүн хүч ажиллаж, явц 59 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html
Yearly Archives: 2020
April, 2020
-
29 April
“Нягтлах тусам аюулгүй” аян зохион байгуулагдаж байна
Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран 2020 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулсан. Энэхүү аяныг мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд санхүүгийн гэмт хэрэг, луйвар, залилан 15.3%-иар буурсан юм. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын …
-
29 April
УИХ-ын дарга Г.Занданшатар тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн Ё.Энхтөр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа. МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа …
-
29 April
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томилов
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/ боллоо. Хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томиллоо. М. Баярмагнай нь 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв. 1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж …
-
29 April
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ
Засгийн газрын элжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/боллоо. Энэхүү хуралдаанаар Дипломат албаны тухай хууулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Ганхуягийг эгүүлэн татаж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцууллаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд хэлэлцэн …
-
29 April
Улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн …
-
29 April
Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхав
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан гэргий Ц.Должинсүрэнгийн хамт Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорнд Бангкок хот дахь Эрхэмсэг Гүнжийн “Сра Патум” ордонд 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бараалхав. Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн түүнийг улс орноо төлөөлөн Тайланд Улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирснийг …
-
29 April
COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Улсын Их Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хуулийн …
-
29 April
“Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалт УОК-т хандивлалаа
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалтыг хүлээлгэн өглөө. Амны хаалтыг ажилгүй иргэдийн цалинжуулан оёулж, олон дахин ашиглах боломтойгоор хийлгэсэн гэдгээ энэ үеэр онцлоод хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал …
-
29 April
Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтад нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын …
-
29 April
УОК-ын шуурхай штаб:Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна. Эхний буюу 04 дүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч, 05 дугаар сарын 01-ний …
-
29 April
Л.Мөнхтүшиг: 86 настай иргэнийг транзит нислэгт багтаасан
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 4-р сарын 30, 5-р сарын 1, 2 –ны өдрүүдэд хийгдэх тусгай нислэгийн талаар өнөөдөр /04.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгээр иргэдээ татан авах ажлын талаар мэдээлэл өглөө. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. УОК-оос …
-
29 April
Гэрэл зурагчид бяцхан ертөнц бүтээхийн тулд гэр ахуйн эд зүйлс ашиглаж байна
Дэлхий даяар тархаад буй аймшигт цар тахлаас үүдэн олон улс хорио цээрийн дэглэмтэй байгаа билээ. Хорио цээрийн дэлгэмээс үүдсэн сөрөг үр дагаварууд байгаа ч түүнээсээ илүү эерэг, бүтээлч өөрчлөлтүүд ч бас бий ажээ. Хонконгод амьдардаг гэрэл зурагчин Рик Цэ хорио цээрийн дэглэмд бүтээлчээр ажиллаж байгаа тухайгаа нийтэлжээ. Тэрбээр саяхан гэрэл зургийн цувралаа дэлгэжээ. Тус цувралдаа LEGO тоглоомыг гэр ахуйн жижиг хэрэгсэлтэй хослуулан бүтээлч …
-
29 April
ХӨСҮТ: Өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь нэг лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй . Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан хоёр, ажиглах байрны 25 хүн, Дорноговь аймагт тусгаарласан зургаа, SOS медикал …
-
29 April
Шинэ клип: Mekh ZakhQ-ийн “Work Hard”
“Жингүйдэл”, “Ичинноров” дуугаараа залуусын цөсийг хэсэгтээ л хөөргөсөн реппер дуучин Mekh ZakhQ өөрийн YouTube Chanel сувгаараа “Work Hard” дууныхаа шинэ клипыг цацсан байна. Тэрбээр одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд жилийн өмнө дэлхийн алдарт реппер Snoop Dogg-той хамтран шинэ уран бүтээл туурвиснаа хүргэж байсан билээ. https://www.youtube.com/watch?v=PcHBM0mC3D8 http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл