Хотын иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй, тохь тухтай орчинд ажиллаж, амьдарч, амрах боломж нөхцөлөөр хангахад хот нийтийн аж ахуйн бүтээн байгуулалтын ажлын гол утга учир оршдог. Тэр тусмаа улсынх нь хүн амын тал хувь нь аж төрж буй Улаанбаатар шиг хотод аж ахуйн ажил хэзээд мундахгүй. Халдварт коронагийн дэгдэлтийн үе байлаа гээд хотын аж ахуйн ажил зогсоно гэвэл түүн шиг …
Yearly Archives: 2020
April, 2020
-
16 April
Аравдугаар сарын 15-нд Орон нутгийн сонгууль болно
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг баталлаа. Тогтоолд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд товлон зарлаж, санал авах өдрийг 10 дугаар сарын 15-нд байхаар тусгажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолыг анхны …
-
16 April
Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа нар өөрсдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. УИХ 2019.11.14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, 2020.01.09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 …
-
16 April
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Өргөмжит консул И.Сэр-Одод экзекватур гардуулав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул И.Сэр-Одод 4 дүгээр сарын 16-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгөв. Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн шинээр томилогдсон Өргөмжит консул И.Сэр-Одод ажлын амжилт хүсээд Монгол Улс, Пакистан Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжүүлэх, …
-
16 April
Н.Ургамалсувд: “КОВИД-19”-ийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хамгийн багадаа НЭГ нэгж хувиар саарна
Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа. Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 9 хувь болголоо. Хэдийгээр энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд байгаагүй бага түвшин болж байгаа ч яг өнөөгийн нөхцөлд бий болоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хангалттай дэмжлэг болж өгч чадах уу? – Бүхий л Төв банкнууд бодлогын хүүг бууруулах замаар шоконд …
-
16 April
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд магадлан итгэмжлэл олголоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/330 тоот “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу хүсэлт гаргасан хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан. 2020 онд Магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг нийслэл, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 төрийн бус байгууллага ирүүлснийг “Орон тооны бус зөвлөл”-ийн …
-
16 April
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийг …
-
16 April
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татаж авч байна
Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна. Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд: 0-5 насны хүүхэд 55-18 насны 218-30 насны 1930-45 насны 1950-иас дээш насны 8Өндөр настан 1Жирэмсэн 1 хүн байна. Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног …
-
16 April
НОБГ:Урьдчилан сэргийлэх сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Эелдэг харьцааг хэвшүүлье” аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд коронавируст халдвар болон ой, хээрийн түймрээс урьчилан сэргийлэх уриалга бүхий сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна. “Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” сэдэвт хоёр төрлийн сурталчилгааны наалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 188 төрийн болон төрийн бус байгууллага, 95 …
-
16 April
НОБГ иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байртай боллоо
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн онцгой байдлын газарт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байр хүлээлгэж өглөө. “Сovid-19” цар тахалтай холбоотойгоор онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс …
-
16 April
“Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” онлайн тоглолт болно
COVID-19-ийн халдар дэлхий нийтэд тархаад байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Үүнтэй холбогдуулан цэцэрлэг, суруулийн сурагчдаас гадна оюутан залуус хөл хорионд орж, гэртээ байгаа. Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, улс …
-
16 April
Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулна
НЗДТГ-тай НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон COVID 19 вирусийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээний талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ын Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенсыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь салбар …
-
16 April
Хүүхдийн 30 мянган төгрөгийг олгож эхэллээ
COVID-19 халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгохоор шийдвэрлэснээ танилцуулсан. Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд хамаарах юм.Засгийн газрын энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж, хүүхдийн 20 мянган төгрөг 10 мянгаар нэмэгдэн, 30 мянга болж дансанд нь орж эхэлсэн байна. Энэ талаар Сангийн сайд …
-
16 April
Ц.Мөнхбаатар:Саун, фитнессийн ажиллах түр журамд санал авч УОК-ийн хуралдаанд танилцуулна
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Даваа гараг бүрийн 13:00-14:00 цагийн хооронд “Хотын мэдээллийн цаг”-ийг …
-
16 April
Д.Өлзийсайхан: Барилгын үйл ажиллагаа явуулж буй компаниуд орчны хог хаягдлаа цэвэрлэх, менежментийн төлөвлөгөөтэйгээр ажиллах ёстой
Барилгын компаниудын орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан хэлэхдээ “Орчны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохуйц барилгын орчинтой …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл