Yearly Archives: 2020

April, 2020

  • 7 April

    Яргайтын Богинын амд гарсан гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. …

  • 7 April

    Тог цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэж иргэдэд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриаллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн 40 гаруй улс орнуудтай Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн …

  • 7 April

    Азийн залуучуудын III наадам БНХАУ-ын Шантоу хотноо зохиогдоно

    Азийн залуучуудын III наадам 2021 оны 11 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шантоу хотноо зохион байгуулахаар шийдвэрлэснийг тус наадмыг Зохион байгуулах хорооноос Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-д мэдээлжээ. Тус наадам нь АОЗ-ийн ивээл дор, хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, луут завины уралдаан, хөлбөмбөг, гимнастик, гольф, гандбол, хип хоп бүжиг, рок авиралт, рагби, сёрфинг, ширээний теннис, тэквондо, ушу …

  • 7 April

    Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

    НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Энэ оны нэгдүгээр улирлын хувьд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авахаар байгааг Сангийн сайд мэдээлсэн.  Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын …

  • 7 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 14.  Ангараг гараг. Тугчин одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал:  Ус Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 7 April

    Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.2020 оны 04 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, …

  • 6 April

    С.Амарсайхан: Ажил хэрэгч санал гаргасан иргэн Т.Ганболдод талархаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Тус мэдээллийн үеэр үндсэн зургаан чиглэлээр мэдээлэл хүргүүлэн, үргэлжлүүлэн иргэдийн асуултад хариуллаа. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй  Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн зарим тохижилтыг ажлыг хувийн зардлаар хийхээр санал тавьсан “Алтан Дорнод” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдын саналыг хүлээн авч байгаагаа …

  • 6 April

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ

    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ.     Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх …

  • 6 April

    “Эрүүл Монгол 10.000 маск” аяныг эхлүүлж байна

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо. Хүүхэд, залуучуудад эрт босох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрүүл зөв дадалтай амьдралыг төлөвшүүлэх зорилготой “Эртэч Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 12.000 залуучуудыг хамруулж, бодит оролцоонд тулгуурлан дэмжиж чадсан хөтөлбөр юм. …

  • 6 April

    С.Амарсайхан: 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр үндсэн зургаан чиглэлд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: “Үндсэн зургаан чиглэлд мэдээлэл өгье. Нэгдүгээрт Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой ах дуугийн найрамдалт харилцаатай. Үүнийхээ хүрээнд цар тахалтай холбоотой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар байнга …

  • 6 April

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас түймэр гарчээ

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар буюу Төв аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар баг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн VI хорооны хилийн зааг “Ар мухар” гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарчээ. Нийтдээ 10 гаруй га газар шатаж, одоогоор түймрийг цурманд оруулаад байна. Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 25, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас 20, Тэрэлж 10, хамгаалалтын захиргаанаас 10 …

  • 6 April

    Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж 6 хувиас давах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна

    Өнгөрөгч онд Улаанбаатар хотын нийт 12 байршлыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн болгон, нийслэлчүүдийн мэдэлд буцаасан байна. Улаанбаатар хотын 470,444 га газрын 570 гаруй га талбай нийтийн эзэмшлийнх байдаг. Харин энэ үзүүлэлт нэг жилийн дотор 10 га-гаар нэмэгджээ. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн,Тагнуулын ерөнхий газрын байрны …

  • 6 April

    УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо

    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …

  • 6 April

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ид шидийн орон”-нд 30 сая төгрөгийн санхүүжилт олголоо

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдрийн A/197 захирамж гаргаж, зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж буй “Лантуун дохио” төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Шаардагдах 30 сая төгрөгийг тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу өнгөрсөн долоо …

  • 6 April

    Х.Баттулга: УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн …