Yearly Archives: 2020

April, 2020

  • 6 April

    Т.Баярхүү: Ц.Элбэгдоржийг дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудсыг хоёр удаа өгсөн

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирэнгүүт нь баривчилна гэх мэдээлэл хэд хоногийн өмнө зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү дараах мэдээллийг өгсөн юм. -Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авахаар танайхаа удаа дараа дуудсан ч ирэлгүй өдий хүрлээ. Чухам ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг уншигчид төдийлөн мэдэхгүй байгаа …

  • 6 April

    “ХИЛЧИН” хотхон төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Хилчин” хотхоныг төвлөрсөн дулааны шугамд холбох ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Хилчин хотхон нь ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан бөгөөд төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байжээ. …

  • 6 April

    Цоохор ирвэсүүдийн арьсыг өндөр үнээр зарахыг завджээ

    Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг гурван ширхэг цоохор ирвэсийн арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан хэрэг гарсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тухайн этгээдүүдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна. Цоохор ирвэс нь Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд …

  • 6 April

    Бухимдалд нэвчсэн бие таргалж бас хөгширдөг

    Бухимдлын мананд бүдчин шүүмжлэлийн шуурганд уруудсаар хөл алдан стрессийн шаварт гүн шигдлээ Монголчууд бид. Нийгмийн энэ сөрөг үзэгдэл хувь хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж олон олон өвчний суурь болж байна. Стресс, бухимдал нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар товчхон тайлбарлахыг хичээе. Ойлгож ухамсарлаад уур бухимдлаасаа ангижирч чадах эсэх нь хувь таны сэтгэл оюуны цар хүрээ мэдэх бизээ. Уур, …

  • 6 April

    Ховд аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Ховд аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 78 км-т Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” гэдэг газар өнгөрсөн шөнө газар хөдөлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухай өдрийн 03:00 цагт цахим шуудангаар онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын …

  • 6 April

    Д.Нарангэрэл: АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд хадварын тархалт ямар байгааг танилцууллаа. Тэрбээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарлаа. 1,272,000 хүн халдвар авч 69,000 хүн нас бараад байна. АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 …

  • 6 April

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ

    СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.06/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Эдгээр 15 иргэний 13 нь ХӨСҮТ-д хэвтэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн хэвтэж байна” гэлээ. ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:Сүүлийн 24 цагийн …

  • 6 April

    Архангай: Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүллээ

    Covid19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 4-нд зохион байгууллаа. Энэ ажлыг Эрдэнэбулган сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газар, Зооноз, ХТҮГ, ЗЦТ, ОБГ зэрэг байгууллага хамтран хийсэн ба нийт 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүлсэн байна. Үүнд хатуу хучилттай авто зам болон гэр хорооллын сайжруулсан замууд, нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоол, орон сууцуудын хогийн цэг, хуучны жорлон, муу усны нүх …

  • 6 April

    Зарим зам дагуу цацруулагчтай хашлага хийж байна

    Эрхүүгийн гудамжны 1182 урт метр, Бээжингийн гудамжны 2210 урт метр ногоон байгууламж бүхий талбайд хамгаалалтын троссоор хийсэн хашлага суурилуулах ажил /2020.04.05/ хийгдэж эхэллээ. Уг ажлыг “Охь мандал” ХХК 10 хоногт гүйцэтгэж, өчигдөр цацруулагчийг байрлуулсан байна. Энэ ажлын дараа Зүүн 4 замаас Эскадрилын хөшөө хүртэлх 4700 урт метр замын голын ногоон байгууламжинд суурилуулсан тросс хашлагыг цацруулагчаар бүрэх ажил хийгдэнэ. Мөн Саппорогийн …

  • 6 April

    Амралтын өдрүүдэд найман машин мөргөлдөж, 11 хүн гэмтжээ

    Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд  нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  хоёр  хүний амь нас хохирсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: Дөрөвдүгээр сарын 4-ны өдрийн 11 …

  • 6 April

    Эрээн хотод суугаа монголчууд эх орондоо ирнэ

    Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монгол руу буцах хүсэлтэй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Улсын онцгой комиссын шаардлагын дагуу Замын-Үүдэд өдрийн 50.000 төгрөг буюу 14 хоногийн 700.000 төгрөгийн зардлыг төлөх боломжтой иргэдийн мэдээллийг нэгтгэж, нотломжинд гарын үсэг зурж баталгаажуулах ажлыг цахим хэлбэрээр хүлээн авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 15647964334 …

  • 6 April

    Ж.Болорпүрэв: Хорио цээрийн дэглэм зөрчиж, архи борлуулах явдал түгээмэл байна

    Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн энэ үед  Гамшгаас хамгаалах тухай хууль, хорио цээрийн дэглэм зөрчих зөрчлийн гаралт нэмэгдсэн байна. Энэ талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Болорпүрэвтэй ярилцлаа.  -Хорио цээрийн байдал үргэлжилж байгаа энэ өдрүүдэд зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ? -Дэлхийн улс орнуудад COVID-19 шинэ коронавирусын тархалт …

  • 6 April

    УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээнэ

    УИХ-ын 2020 оны хаврын чуулганы нээлт өнөөдөр 12.00 цагт болно. Өнгөрөгч баасан гаригт Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурал нь Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж …

  • 6 April

    Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурчээ

    “Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан. Харин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл …

  • 6 April

    Нийслэлийн удирдлагууд УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр 11:00 цагт нээлтээ хийнэ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн корона вируст халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Засаг даргын зургаан орлогч онлайнаар оролцоно. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html