Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ Шинэ коронавирусийн халдвар манай улсад …
Yearly Archives: 2020
April, 2020
-
3 April
“Алсын хараа-2050”-ийг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийг төлөөлж Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар өнөөдөр гардуулан өглөө. “Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд танилцуулсан бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн 30 жилд алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо дараагийн 30 жилд бататгах нь …
-
3 April
Ипотекийн зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд гурав хүртэлх сараар хойшлуулна
Монголбанкнаас Covid19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга …
-
3 April
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм. Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой …
-
3 April
Монгол банк: Гуравдугаар сарын байдлаар нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан
Монголбанк 2020 оны гуравдугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны гуравдугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн цагаан мөнгө байна. 2020 оны …
-
3 April
Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгах, халдваргүйжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна
Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн “Хунт хайрхан”, “Баяндэмбэрэл” ХХК-ууд нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын нарийн гудамж, хогийн цэгүүд, айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлон, үерийн далан суваг шуудуу нийт 87 иргэн, аанб-ын 4749 м2 талбайд хийсэн ариутгалд хяналт тавин …
-
3 April
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа
Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга …
-
3 April
Ё.Баатарбилэг:Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-нд шийдэгдэнэ
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар өнөөдөр /2020.04.03/ мэдээлэл хийлээ. БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг “ “ Ковид-19”-тэй холбоотойгоор ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулах талаар эцэг эхчүүдээс асуулт их ирж байна. “Ковид -19”-тэй холбоотойгоор дэлхийн 188 оронд сурагчдын хичээлийг бүрэн зогсоосон байна. Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног хичээл тасарч байна. Цаашид яахыг мэдэхгүй. …
-
3 April
“2019-nCoV Assay” үндсэн оношлуураар шинж тэмдэг далд үед халдварыг илрүүлэх боломжтой
Барилга, үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Сөүл групп” компанийн хамт олон өнөөдөр /2020.04.03/ Улсын Онцгой комисст 1000 ширхэг хамгийн сүүлийн үеийн оношлуурыг хандивлалаа. БНСУ-ын Seegene компанийн үйлдвэрлэн гаргасан “2019-nCoV Assay” үндсэн оношлуурыг коронавируст халдварыг оношлоход хамгийн найдвартай төхөөрөмж хэмээн АНУ, ОХУ зэрэг дэлхийн улс орнууд нэвтрүүлээд байна. “Сөүл групп” компанийн захирал Д.Өнөрболор “Монголын төр засгийн …
-
3 April
Барилгын компаниудад орчны аюулгүй байдлыг хангах чиглэлд хугацаатай үүрэг өгч байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийсэн. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна. Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг …
-
3 April
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнтэй хамтран ажиллана
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн /ХХЭҮХ/ хамтран “ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ” уриан дор хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ. Монголын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, хот суурин газар дахь хүн амын нягтаршил, ажилгүйдэл, архидалт, зан үйлийн сөрөг хандлага зэргээс үүдэн аливаа төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, нийгмийн сөрөг үзэгдэл тэр дундаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ихсэх …
-
3 April
Д.Нямхүү: Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа. Тэрбээр “2020 оны 4 дүгээр сарын нэгэнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд …
-
3 April
Орхон аймгийн Онцгой байдлын газар ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын автомашинтай боллоо
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах “Forland” тусгай зориулалтын автомашинтай боллоо. Тус автомашин нь БНХАУ-д үйлвэрлэгдсэн, 4 тнн-ын багтаамжтай, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 метрт цацруулах хошуутай. Ингэснээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html
-
3 April
Япон Улсад ирэхээс өмнө доорх 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хориглов
Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) “Цагаачлалын хяналтын тухай хууль” -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын …
-
3 April
Төрийн тусгай албан хаагчид болон эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй даатгалд хамруулна
Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болон харилцан хамааралтай компаниудын зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо. “Covid 19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл