Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй уг музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд …
Yearly Archives: 2020
April, 2020
-
2 April
Улс төрийн зорилгоор нийслэлийн бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна
Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэл хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудыг нийгэм, эдийн засгийн хувьд эрэмбэлж иргэдийн ажил амьдралтай уялдуулж, дүүрэг хороодод тулгамдаж байгаа асуудал бүрт газар дээр нь очиж, холбогдох албаныхантай хамтран шийдвэрлэж байгааг хотын Захирагч мэдээллийнхээ эхэнд онцолж хэлсэн юм. Өнгөрсөн 2019 оноос эхлэн …
-
2 April
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа
“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав. Даргаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор Д.Рэгдэлийг, гишүүдийн бүрэлдэхүүнд Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор А.Цанжид, МУСГЗ, доктор профессор Л.Дашням, …
-
2 April
Барилгын компаниудад хугацаатай албан мэдэгдэл хүргүүлжээ
Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс нар орчны аюулгүй байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, …
-
2 April
Г.Даваажаргал: Агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл …
-
2 April
Азийн залуучуудын III наадам 2021 оны 11 дүгээр сард зохиогдоно
Азийн залуучуудын III наадам 2021 оны 11 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шантоу хотноо зохион байгуулахаар шийдвэрлэснийг тус наадмыг Зохион байгуулах хорооноос Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-д мэдээлжээ. Тус наадам нь АОЗ-ийн ивээл дор, хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, луут завины уралдаан, хөлбөмбөг, гимнастик, гольф, гандбол, хип хоп бүжиг, рок авиралт, рагби, сёрфинг, ширээний теннис, тэквондо, ушу …
-
2 April
Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын …
-
2 April
Д.Нямхүү: 273 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан
Covid19-ийн халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав, нийт 273 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг, нийт хоёр сэжигтэй …
-
2 April
Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбайг нийтийн эдэлбэр газарт авлаа
Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолоо. Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналуудыг үндэслэн нийт 38 байршлын 130.0 га газрыг нийтийн …
-
2 April
Төмөр замыг ариутгаж байна
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штабаас ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж. Тус ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлжээ. Өчигдөр Толгойт-Улаанбаатарын хооронд ариутгал хийж эхэлсэн бол Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цистерн бүхий галын гурван галт тэргээр ариутгах юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас …
-
2 April
Уурхайчид улсын онцгой комисст 234 сая төгрөгийн цалингаа хандивлалаа
Улсын Онцгой комисст уурхайчид өчигдөр /2020.04.01/ нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тодруулбал “Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус ээлжийн цалин болох 100 сая төгрөг хандивласан юм. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн хамгийн туршлагатай дотоодын компаниуд …
-
2 April
Япон улс руу нислэг үйлдэх тусгай үүргийн нислэгт өөрчлөлт орлоо
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Токиогоос иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан УОК-ын Шуурхай штабын орлогч, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ. Улаанбаатараас Токио чиглэлд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13:05 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Маргааш нь буюу 04 дүгээр …
-
2 April
Б.Отгонсүх: Гачууртын уулзвараас Налайх ороход 20.9 км зам шинэчлэгдсэн
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Нийслэлийн зам талбайн тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажил эхэлсэн байна. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас мэдээлэл өгөхгүй юу? -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээндээ бид гудамж талбайд байрлуулсан хөдөлгөөн зохицуулах тэмдэг, заалтыг хөдөлгөөнд оролцогчдод илүү ойлгомжтой, хүртээмжтэй …
-
2 April
“Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас 2019 онд “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг зорилтод бүлгийн 8 ангилалд хуваарилан, түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр цахим бүртгэл явуулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 15 орон сууц хуваарилсан юм. Холбогдох журмын дагуу зургаан иргэн орон сууцандаа орсон бөгөөд өдгөө 9 …
-
2 April
Улаанбаатар Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг хөөрлөө
БНСУ-аас монгол иргэдээ татахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.04.02/ 09:18 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэг 12:58 цагийн орчимд Сөүлд газардах бөгөөд Сөүлээс 251 иргэн ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан байна. Урьдчилсан мэдээллээр дээрх онгоцоор: Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүнЭрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүнХөгжлийн бэрхшээлтэй таван хүн,Жирэмсэн 19 хүнБага насны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл