Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн …
Yearly Archives: 2020
April, 2020
-
7 April
“Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулна
“Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг борлуулах, зах зээлд нийлүүлэх “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулна. Арвайхээр хотын төв талбайд тус төвийн барилгыг барих бөгөөд харин талбай дахь усан оргилуурыг Дэлгэрэх гол дагуу шинээр байгуулсан “Дэлгэрэх гарден” цэцэрлэгт хүрээлэнд суурилуулах юм. Энэхүү үйлчилгээний төвийг байгуулснаар өрхийн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, дотоод, гадаадын иргэд, жуулчдад сурталчлах төдийгүй хэрэглэгчдэд орон нутгийнхаа онцлог бүхий брэнд …
-
7 April
Хонгконгийн хөрөнгийн биржийн ажилтан асан IPO-тэй холбоотой авлигын хэрэгт буруутгагдав
Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо (АЭБДХ) 3 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн биржийн ажилтан асныг 2017 онд оёдол, сүлжмэлийн утас үйлдвэрлэгч Шэн Юү Холдинг Лимитэдээс IPO гаргах хүсэлттэй нь холбоотой авлига авсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт татлаа. АЭБДХ мэдэгдэлд дурдсанаар Еүжен Ёо нь үнэт цаас гаргах хүсэлтийг нааштайгаар шийдэх нэрийдлээр тус холдингийн зөвлөхөөс бэлэн мөнгө авсан байна. …
-
7 April
Т.Төмөрбаатар: Хамгийн гол асуудал бол жолоочийн эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нар, тэдний эрүүл мэндэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хилийн боомтууд дээр зорчигчийн хөдөлгөөн харьцангуй буурсан. Зөвхөн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон УОК-ын зөвшөөрлөөр иргэдийг татан авч байгаа. Тэгэхээр хөдөлөөнд оролцож …
-
7 April
АТГ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 …
-
7 April
Япон улсад өнөөдрөөс эхлэн онц байдал зарлана
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрөөс /2020.04.07/ эхлэн онц байдал зарлахаа мэдэгдлээ. Токиог оролцуулан нийт долоон мужид сарын хугацаатай онц байдал зарлажээ. Токио болон Сайтама, Тиба, Канагава, Осака, Хёго, Фүкүока мужид ресторан, караоке, автомат тоглоомын газар болон амралтын газрууд хаагдаж байна. Тэгвэл хүнсний дэлгүүр, эмнэлэг болон бусад нийтийн үйлчилгээний байгууллага ажиллах юм. Японы Ерөнхий сайд …
-
7 April
Д.Нямхүү: Хоёр өвчтөн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч байна
ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү“Өнөөдөр дахин хоёр өвчтөн эдгэж ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалж хийхэд хариу сөрөг гарсан. Цаашлаад сувиллын газарт тусгаарлан ажиглана. Ийм сайн мэдээтэй байна. Мөн Франц иргэний ажилладаг байсан Бадрах Энержи ХХК-иас хандивласан мөнгийг эрүүл мэндийн ажилтнуудад тарааж өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар …
-
7 April
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны орчимд мөс цөмөрч, автомашин живжээ. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын зургадугаар багийн нутагт нуурын усанд “Приус-30” маркийн машин живж, Мөрөн сумын харьяат, 26 настай эрэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, …
-
7 April
УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган өчигдөр /2020.04.06/ нээлтэй хийсэн билээ. Харин өнөөдөр /2020.06.07/ хуваарь ёсоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдана. 1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн …
-
7 April
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулахтай холбоотой асуулт, хариулт
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах шийдвэрийг Монголбанк гаргасан. Үүнтэй холбоотойгоор түгээмэл гарч буй асуултын хариултыг Монголбанкнаас бэлтгэн хүргэж байна. Асуулт-1: Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ? Хариулт: Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана. Асуулт-2: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж …
-
7 April
УИХ дахь МАН-ын бүлэг их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын тогтоолын төсөлд тусгуулахаар шийдвэрлэлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр /2020.04.06/ болсон. Хуралдаанаар их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх саналыг гаргажээ. Коронавирусийн улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тус шийдвэрт их, дээд сургуулийн багш, ажилтнуудын асуудал хамрагдах эсэх нь тодорхойгүй байсан. Үүнтэй …
-
7 April
1.3 кг алт нуун, хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлснээ Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу өчигдөр нүүрс тээвэрлэж явсан жолооч, Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. …
-
7 April
МҮХАҮТ-аас УИХ-д эдийн засгийн эрсдлийг удирдах таван багц 21 саналыг хүргүүллээ
УИХ-ын хаврын чуулган өчигдөр эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-аас COVID-19 вирусийн нөхцөл байдал эдийн засаг, бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаануудын нэгдсэн тайлан, 2019 оны “Бизнес итгэлийн индекс” судалгаа болон Эдийн засгийн эрсдлийг удирдах таван багц 21 саналыг УИХ-ын гишүүдэд хүргүүлжээ. Судалгааны дэлгэрэнгүйг ЭНДээс харна уу. http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html
-
7 April
Дөрвөн эвсэл, найм нь намын мөрийн хөтөлбөрт зөрчлийг арилгах дүгнэлт хүргүүлжээ
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн …
-
7 April
Дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд Дорноговь аймгийн өмнөд, Увс аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ гэж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл