Yearly Archives: 2020

April, 2020

  • 8 April

    Төрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа “Бизнес Инкубатор” сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх …

  • 8 April

    Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ

    Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар  газар дээр нь очиж ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн …

  • 8 April

    С.Тунгалаг: Налайхын уурхайн эдэлбэр газар дээр нийслэлийн хөрөнгөөр техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн

    Налайх дүүргийн Засаг даргын Хот төлөвлөлт, ногоон хөгжил, үйлдвэрлэл хариуцсан орологч дарга С.Тунгалагтай ярилцлаа. Өглөөний мэнд. Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ажил бужигнасан талбар дээрээс бидний ярилцлага хүрч байна. Яриагаа Налайх дүүргийн бүтээн байгуулалт тэр дундаа ажил авснаас хойш уурхайн нөхөн сэргээлтүүдийг хийсэн талаар эхэлье? Дүүргийн тулгамдсан асуудлуудын нэг хууль бус олборлолтоос үүссэн байгаль орчны бохирдол, сөрөг нөлөөлөх зөрчлүүд …

  • 8 April

    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат найман хуулийн төсөл өргөн барив

    Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.04.07) өргөн барилаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий …

  • 8 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 15. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал:  Ус Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ …

  • 8 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд …

  • 7 April

    Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр (2020.04.07) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3 дугаар зүйлд нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж …

  • 7 April

    Иргэд Чех Улсад ажилласан хугацаандаа төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох боломжтой болно

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнгөрөгч оны судалгаагаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн ажиллаж, сурч байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт …

  • 7 April

    Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар шат эхэллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэх “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх баримт бичиг болох Хэлэлцүүлгийн тэмдэглэлд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-н төлөөлөгчийн газрын …

  • 7 April

    СӨБ-ын теле хичээлийг анх удаа зохион байгуулж байна

    Дэлхий нийтэд тархаж байгаа “COVID-19” цар тахлаас сэргийлэх үүднээс олноор цуглах үйл ажиллагаанд хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага гарч 2020 оны нэгдүгээр сарын 27-оос эхлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбогдуулан теле хичээлийг хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн бүх телевизүүдээр нэвтрүүлж эхэлсэн. Сургуулийн өмнөх боловсролын хувьд теле хичээлийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг хичээлийн …

  • 7 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замыг найм хоног 00:00-06:00 цагийн хооронд хаана

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний гүүрэн гарцын барилгын ажил хийгдэж байна. Иймд ажлын өдрүүдэд буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-16-ны өдрүүдэд 00:00-06:00 цагийн хооронд уг хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

  • 7 April

    Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол иргэддээ анхааруулж байна

    Япон Улсын Засгийн газраас шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар өргөн тархаж буйтай холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас Токио, Канагава, Чиба, Сайтама, Осака, Хёого, Фүкүока нийт долоон мужид “oнц байдал” зарлахаар бэлтгэж байна. Тус нөхцөл байдaлтай холбогдуулан тус Элчин сайдын яамны консулын үйлчилгээ иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэлгадаад паспорт захиалгабуцах түр үнэмлэх захиалгагадаад паспорт олголтУБЕГ-ын лавлагааны үйлчилгээ мөн гадаад …

  • 7 April

    Нийслэлийн ИТХ-аас Ковид-19 халдвараас сэргийлэхийг уриалж байна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Тэргүүлэгчдийн хурлаас дараах зөвлөмжийг гаргав. http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

  • 7 April

    УИХ-ын дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

    Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг …

  • 7 April

    Үр тариа, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийн гаалийн татварыг “0” болгох тогтоолын төслийг өргөн барив

    Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг тогтоолын төсөлд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг “0” …