Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 16. Бархасвадь гараг. Салхины эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Барилдлага: Хотол чуулганШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал: Мод Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ …
Yearly Archives: 2020
April, 2020
-
9 April
Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон …
-
8 April
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Маск зүүх чиглэлд шаардлагаа чангатгахыг уриаллаа
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусийн бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б. Дармаа доктороосоо би Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрээр “Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон …
-
8 April
“Бумбат-Алтай ҮЦК” ХХК тооцооны шууд гишүүнээр элслээ
“Монголын үнэт цаасны бирж” ХК нь өөрийн тооцооны шууд гишүүнээр “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр элсүүллээ. “Бумбат-Алтай ҮЦК” ХХК нь хамгийн анхны тооцооны шууд гишүүн болж байгаа бөгөөд биржид арилжааны гишүүнчлэлтэй үнэт цаасны компани юм. Ингэснээр тус компани тооцооны ерөнхий гишүүнээр дамжуулалгүй, номиналь данс ашиглан өөрийн харилцагчдийн тооцоог бие даан гүйцэтгэх боломж бүрдэж байна. “Бумбат-Алтай ҮЦК” …
-
8 April
ХӨСҮТ-д халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр коронавируст халдварын оношлогоо, эмчилгээг гүйцэтгэж халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч зэрэг нийт хамт олонд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлсэн юм. ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн …
-
8 April
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан нар өнөөдөр (2020.04.08) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр …
-
8 April
НДШ, ХХОАТ-аас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах санал дэмжигдлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.04.08/ “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн …
-
8 April
Архангайгаас олдсон “Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг
Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын үнэт болон хосгүй үнэт үзмэрээс дээжлэн цувралаар хүргэж буй. III-XIV зууны үед холбогдох “Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг” үнэт үзмэрийг толилуулж байна. Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг Холбогдох он цаг: XIII-XIV зуунМатериал: Алт, тана, оюу, номинХэмжээ: Урт 6.15см, зузаан 0.3см, жин 14.7гр 2006 онд Монголын …
-
8 April
Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргалаа
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2020.04.08/-аас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцууллаа. Тавантолгойн цахилгаан станцыг одоо бэлэн байгаа техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих боломжтой. Станцын хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” ХХК-ийн санал болгож буй саналаас 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь …
-
8 April
Сэлэнгэд тусгаарлагдсан иргэн ОХУ-д сурдаг, 20 настай оюутан
Манай улсад коронавирусээр халдварласан 16 дахь тохиолдол өнөөдөр (2020.04.08) бүртгэгдсэн нь ОХУ-д сурдаг, 20 настай оюутан болохыг эх сурвалж мэдээлэв. Халдвар авсан иргэн өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ОХУ-аас ирсэн даруйдаа Сэлэнгэ аймгийн төвд тусгаарлагдсан бөгөөд давтан шинжилгээгээр түүнээс халдвар илэрчээ. Түүнийг Улаанбаатар хотод авчрахаар өнөөдөр өглөө ХӨСҮТ-өөс ажлын хэсэг гарч, Сэлэнгэ аймагт очсон байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д …
-
8 April
ЗӨСҮТ: 105 удаагийн ариутгал халдваргүйтгэл хийж, 11 мянга гаруй хүнд үйлчиллээ
Зоонозын Өвчин судлалын Үндэсний төв /ЗӨСҮТ/ шинэ төрлийн коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн өнгөрсөн хугацаанд 105 удаагийн ариутгал халдваргүйтгэл хийж, 11 мянга гаруй хүнд үйлчилжээ. Ингэхдээ нийт 49 онгоц, 50 вагон, 15 чингэлэг, 148 автомашин, 27 тусгаарлах өрөө, 19 ажиглалтын байр, 86 тонн ачаа тээшинд эцсийн халдваргүйтгэл хийсэн байна. Сүүлийн долоо хоногт тусгай үүргийн онгоцоор ирсэн 512 зорчигч, нисэх багийнхан …
-
8 April
Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийг 2020.09.01 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ
Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна. Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ. Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6,600 гаруй иргэний асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж …
-
8 April
Хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна
Монгол Улсын иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоон төрлийн хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон юм. Тус хуулиар хүн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан …
-
8 April
БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 264 хүн эх орондоо ирнэ
БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм. БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, …
-
8 April
Унгар улсын сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна
Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг сааруулах зорилгоор Унгар Улсын Засгийн газар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр онц байдал зарласан. Үүнтэй холбогдуулан аливаа байгууламжийн дотор 100-аас дээш, гудамжинд 500-гаас дээш хүн цуглахыг хориглосон бөгөөд бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, боломжтой газруудад сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Өнөөдрийн байдлаар Унгар Улсын бүх их, дээд сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл