СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.09/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 21 хүнээс коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна. Сэлэнгэ …
Yearly Archives: 2020
April, 2020
-
9 April
Орлого нь 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад 200,000 төгрөг олгоно
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас санаачилсан долоон хөтөлбөрийн нэг нь 200,000 төгрөгийн урамшууллын асуудал байсан ч ямар хүмүүс авах нь тодорхойгүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарахаар …
-
9 April
Филиппинд хэрэглэгчийн өмнөөс дэлгүүр хэсэх үйлчилгээ нэвтэрчээ
Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахаас зайлсхийж байгаа билээ. Гэвч зарим улсад хүнс, шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах гэсэн иргэд супермаркет, эмийн сангийн гадна олон цагаар дугаарлан зогсож байна. Тэгвэл Филиппиний хүргэлт, такси үйлчилгээний JoyRide аппликэйшн “Пабили” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь хэрэглэгчийн өмнөөс дэлгүүрт дугаарлан зогсож, шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан аваад гэрт нь хүргэж өгөх …
-
9 April
Ё.Баатарбилэг: 12 дугаар ангийн хүүхдүүдэд танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгсөнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна гэдгийг хэллээ. Өчигдөр Ерөнхий сайд уг чиглэлийг өгсөн бөгөөд Улсын онцгой комиссын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарах юм. Хэрэв ийнхүү сунгахаар бол төгсөх ангийн сурагчдад хүндрэл учрах …
-
9 April
Дархан-Уул аймагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг ХОРИГЛОЛОО
Дархан-Уул аймгийн Засаг дарга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамж гаргажээ. Тус захирамжид: 1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр …
-
9 April
БНХАУ-ын эдийн засаг эргэн хэвийн горимд шилжиж буйг түүхий эдийн хэрэглээ харуулав
“Bloomberg Economics”-ийн тооцоолсноор БНХАУ-ын ихэнх хэсэгт өнгөрсөн 7 хоногийн төгсгөл гэхэд байгууллагууд болон бизнесүүдийн 90-95 хувь нь хэвийн горимдоо шилжсэн байна. Коронавирусийн тархалтын улмаас доголдоод байсан эдийн засаг эргэн хэвийн байдалд шилжих дөхөж байгааг БНХАУ-д түүхий эдийн хэрэглээ эргэн нэмэгдэж байгаагаас харж болохоор байгаа юм. Жишээ нь: Бие дааж үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны идэвх III …
-
9 April
Дэлхий даяар 1.5 сая хүн халдвар авч, 80 мянга гаруй хүн хорвоог орхижээ
Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 80’316 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 1’511’342 хүрлээ. Мөн нэг өдөрт 6367 хүн нас барснаар нийт нас барагсад 88’403 болоод байна. Нас барагсдын тоо нь 10 мянга давсан дөрөв дэх улс Франц болсон бол АНУ-д халдвар авагсдын тоо 428’355 болсон байна. Дэлхий даяар хамгийн олон хүнээ алдсан улс Итали боллоо /17’669 хүн …
-
9 April
Хууль бусаар мод бэлтгэж, гал тавьбал гурав дахин өндөр төлбөр ногдуулна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ. Шинэчилэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрс хүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон …
-
9 April
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ. Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий …
-
9 April
Ч.Хүрэлбаатар: Хувьцааны ногдол ашгийг И-баримт системээр дамжуулан олгохоор ажиллаж байна
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг болох 120 тэрбум төгрөгийг ирэх тавдугаар сард хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарсан. Гэвч 4 сарын 8-ны байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч 2,511,000 иргэнээс 340 орчим мянга нь хувьцааны дансаа нээлгэжээ. Тиймээс нийт иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс И-баримтын системээр дамжуулан олгохоор ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр буюу Мягмар гарагийн УИХ-ын чуулганы …
-
9 April
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өчигдөр (2020.04.08) 16 цаг 39 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын …
-
9 April
“Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хийж, ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг явуулж байгаа юм. Хаврын хуурайшилттай энэ үед иргэн бүр үүргээ биелүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэн, мэргэжлийн байгууллагаас …
-
9 April
ЭМЯ: Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд 212 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Герман, Швейцарь, Турк улсаас гадна Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. 2020 оны 4 сарын 8-ны байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 …
-
9 April
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, …
-
9 April
Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн автомашины орц гарцыг нэмэгдүүлэхээр боллоо
Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар газар дээр нь очиж ажиллалаа. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл