Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулж батлуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллийнхээ эхэнд, дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, …
Yearly Archives: 2020
April, 2020
-
10 April
Алтанбулаг, Замын-Үүд боомтоос гүний хяналт шалгалтанд шилжүүлсэн автомашин, импортын бараа бүтээгдэхүүнд хийгдэж буй хяналт шалгалтын үйл явц
Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл үүргийн дагуу 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт 35, Буянт-Ухаа Хилийн мэргэжлийн хяналтын албаны 3, нийт 38 улсын /ахлах/ байцаагч ажлын 24 цагийн горимд шилжин Алтанбулаг болон Замын-Үүд боомтуудаас гүнд шилжин хяналт шалгалтанд хамрагдаж буй олон улсын транзит ачаа тээвэр /тир машин/-ны жолооч нарын эрүүл …
-
10 April
4402 ээжийг “Эхийн алдар” I, II одонд тодорхойлж уламжлахаар тогтов
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн …
-
10 April
Д.Нямхүү:Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарсан
ЭМЯ-наас “Ковид 19” халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд ХӨСҮТ болон Монголд Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Нийт 121 хүнээс коронавирусний шинжилгээ авсан, халдвар илрээгүй. Энэ дотор Дорноговьд тусгаарласан иргэний шинжилгээ багтаж байгаа. Дорноговьд тусгаарласан иргэнээс халдвар илрээгүй гэсэн үг. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж, халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын …
-
10 April
“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө. Мөн Тэргүүлэгчдийн хурлаар, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг …
-
10 April
ЭСЯ: Унгар улсад буй Монголчууд бидэнд тайвширч, алгуурлаж болохгүй, анхааралтай, болгоомжтой байхыг дахин дахин сануулж байна
Монгол Улсаас Унгар Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгч З.Батбаяр өөрийн цахим хуудсандаа тус улс дахь шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдал болон тэнд амьдардаг Монгол иргэдийн талаар нийтлэл бичжээ. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу. Вирус бидний эргэн тойронд энд тэндгүй байна, хэн ч халдвар авч болно, хэн ч халдвар тарааж болно “Европ тивд халдвар авсан хүний тоо …
-
10 April
ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд
Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын эрсдлийг бууруулна хэмээн эрүүл мэндийн ажилтнууд зөвлөсөөр байна. Мөн ямар хүнсийг хэрэглэснээр дархлаа сайтар дэмжигдэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг гаргажээ. Шингэний хэрэглээ: Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уухЧихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс …
-
10 April
БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй
БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгожээ. 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй байна. Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, …
-
10 April
АНУ-д хоногт 32 мянган хүн халдвар авч, 1851 өвчтөн нас барлаа
АНУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 32,857 тохиолдол бүртгэгдсэнээр нийт өвчтэй хүний тоо 467,887 болсон байна. Харин нас барагсдын тоо 1851-ээр нэмэгдэж 16 мянгыг давлаа. Дэлхий дахинд нийт 1,602,220 хүн халдвар авч, 95,636 өвчтөн нас бараад буй. Харин эдгэсэн хүний тоо 355,671-д хүрчээ. Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд: АНУ – 32’857 /Нийт 467’887/Испани – 5002 …
-
10 April
“Foxconn” АНУ дахь салбартаа амьсгалын аппарат үйлдвэрлэнэ
“Apple”-ийн гол нийлүүлэгч “Foxconn” компани АНУ дахь үйлдвэртээ амьсгалын аппарат үйлдвэрлэж эхлэхээр болсон байна. Үйлдвэрлэл нь ойрын хугацаанд эхлэх ажээ. Хэдий тийм боловч аль үйлдвэртээ, хэр их хэмжээгээр үйлдвэрлэх нь тодорхойгүй байна. “COVID-19”-ийн эмчилгээнд амьсгалын аппаратын хомсдол үүсээд байгаа юм. Түүнчлэн “Foxconn” компани шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тархалтыг зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулж, хоёрдугаар сараас хойш БНХАУ-д амны хаалт үйлдвэрлэж …
-
10 April
Дүүрэг, хороодын олон нийтийн байцаагч нар иргэдийн зохисгүй үйлдэлд хяналт тавьж ажиллана
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилантай утас хаягаа буруу өгсөнөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй …
-
10 April
ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв
Монголын телевизүүдийн толгой контентуудын нэг нь яахын аргагүй “Ийгл”-ийн “Бүрэн зураглал” байдаг юм. “Мандухай цэцэн хатан” киногоор хийсэн “Бүрэн зураглал” одоо ч үзэгчдийн дунд яригддаг. Мэргэжлийнхэн үнэлсэн, үзэгчид таашаасан, судлаачид үгээ хэлсэн. Бараг л судалгааны хэрэглэгдэхүүн, түүхийн баримтат товчоон гэдэг. “Бүрэн зураглал” гурван жилийн өмнө улс төр рүү хазайж тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдыг оролцуулж байв. Гэхдээ …
-
10 April
УОК: 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахгүй
Улсын Онцгой комиссын 15 дугаар хуралдаан өчигдөр /2020.04.09/ боллоо. Хуралдаанаас 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг орон даяар зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа. Тодруулбал, Улаанбаатар болон Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймагт цэрэг татлага явуулахгүй. Зэвсэгт хүчний 032 дугаар тусгай анги болон шаардлагатай Хилийн цэргийн ангиуд зэргэлдээх орон нутгаас цэрэг татлагын ажиллагааг зохион байгуулна. Бусад цэргийн анги нэгтгэлд хугацаат цэргийн албан хаагч татахгүй …
-
10 April
Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэлх зам ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллалаа. Энэ үеэрээ тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн. Уг …
-
10 April
С.Амарсайхан: Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажил дуусахаар 100 айлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг нүүлгэнэ
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт ажиллалаа. “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл