Yearly Archives: 2020

April, 2020

  • 16 April

    Ч.Улаан: Мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай зохион байгуулахаар хяналтын цэгүүдэд автомашин олгож байна

    Монголын Улсын Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолоор  вакцингүй тайван бүс, вакцингүй хамгаалалтын тайван бүс, вакцинтай тайван бүсийг тогтоосон. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулан, 2018 оны 6 сарын 01-нээс хэрэгжүүлэн, Малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр тууврын замд, хорио цээрийн хяналтад авах журам батлагдан хэрэгжиж байна. Тус хууль, журмыг хэрэгжүүлэх, зорилгоор орон нутагт Булганы Уртын гүүр, Архангай аймгийн Цахир сум, …

  • 16 April

    Монголбанкны алт худалдан авалт 78%-иар өсөв

    Эхний гурван сарын байдлаар төв банкны алт худалдан авалт нийтдээ 3.6 тоннд хүрчээ. Мөн хугацаанд төв банк 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан байна. Төв банкны алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 78%-иар өсөлттэй гарлаа. Ийнхүү алтны худалдан авалт эхний улиралд огцом өссөн нь өнгөрсөн оны эхний гурван сард алтны АМНАТ өндөр байсантай холбоотой гэж хэлж болно. …

  • 16 April

    Г.Даваажаргал: Маргаашнаас эхлэн нийслэлийн хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана

    Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Мэдээллийн эхэнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын албан даалгавраар …

  • 16 April

    “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс халдвар илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.16/ covid-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан тээврийн жолооч 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. …

  • 16 April

    Банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг ямар ч нотолгоо шаардахгүйгээр шийдвэрлэнэ

    Өргөдлийн байнгын хороо өчигдөр /2020.04.15/ цахим хуралдаанаараа Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр арилжааны банкуудад хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсох, мөн Байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан 12.33 цагт эхлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Ковид 19 цар …

  • 16 April

    “Хүний эрхийн тухай ярилцья” ээлжит уулзалт цахимаар зохион байгуулагдана

    Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумын хамтран зохион байгуулдаг “ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” ээлжит уулзалт “КОВИД-19 БА ХҮНИЙ ЭРХ” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулагдах аж.Нийтэд нээлттэй уг уулзалт 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 14:00 – 16:00 цагын хооронд болно. Уулзалтын зочноор “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЭҮК-ын Хүний эрхийн …

  • 16 April

    Завхан аймгийн 24 суманд 747 ажлын байр шинээр бий болгоно

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн зөвлөл хуралдаж 24 сумынд 747 түр болон байнгын ажлын байр шинээр бий болгох зорилгоор 776 сая төгрөгийн эх үүсвэрийг баталлаа. Үүнд: 1. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг төслийн хүрээнд: 1.1 Ажлын байр дэмжих 36 сарын хугацаатай, хүүгүй, таван сая хүртэлх төгрөгийн зээлийг 24 сумын 48 иргэнд олгоно. 1.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих 48 сарын …

  • 16 April

    УИХ-ын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

    Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Энэ үндсэн дээр Монгол Улсын Их …

  • 16 April

    Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийхийг үүрэг болгов

    Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөл өнөөдөр  ээлжит хурлаа цахим хэлбэрээр явуулж, охин болон хараат компаниудын мэдээллийг   сонссон байна. Энэ удаагийн хурлаар төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон  Шивээ Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болгожээ. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрөөс зээл авахаар шийдвэрлэсэн бөгөөд  …

  • 16 April

    Хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг иргэд даатгуулагчдад чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх талаар чиглэл өглөө

    Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь өнөөгийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолоор баталсан үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд уг жагсаалтад багтсан 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэршлийн эмийг даатгалын байгууллагатай гэрээ бүхий 1026 эмийн сангаар дамжуулан 20-93 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээнд 2010 …

  • 16 April

    Амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан түр журмын саналыг боловсруулж УОК-т танилцуулна

    Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл  үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг  ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зарим амралтын газар, фитнесс …

  • 16 April

    Дорнод аймагт гарсан хээрийн түймэр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү оржээ

    Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т Түргэн багийн “Тогоот” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.  Уг түймэр Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү орсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 12:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул сумын иргэд хамтран …

  • 16 April

    НОБГ:Газрын тосны бүтээгдэхүүний үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг импортолдог, тээвэрлэдэг аж ахуй нэгжид галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.  Шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг хүн, хуулийн этгээд, газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг автоцистерн /Авто тээврийн хэрэгслийн арал, чиргүүл, хагас чиргүүл дээр үйлдвэрийн нэгдмэл эдлэхүүн байдлаар …

  • 16 April

    АНЭУ-ын буцалтгүй тусламжаар есдүгээр сарын 1-н гэхэд 25 дугаар цэцэрлэг шинэ байртай болно

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын шав тавих ёслол 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болов. 60 орчим жилийн түүхтэй энэхүү цэцэрлэг нь Улаанбаатарын ууган цэцэрлэгүүдийн нэг боловч барилгын ашиглалтын хугацаа дууссан, хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн зэргээс үүдэн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа юм. Цэцэрлэг 2020 оны 9 дүгээр …

  • 16 April

    С.Амарсайхан: Хөл хорионы энэ үе бол өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзлаа. Энэ үеэр Хотын захирагч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.        Нийслэлийн хэмжээнд бага, дунд, ерөнхий боловсролын …