Yearly Archives: 2020

April, 2020

  • 16 April

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.2020 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Дарьгангын тал …

  • 16 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 24. Бархасвадь гараг. Булаагч одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал:  Уул Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа …

  • 15 April

    “Урт цагаан”-ыг түрээслэгчид эхнээсээ хямд түрээстэй ажлын байртай болж байна

    Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар үйл ажиллагааг нь хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоосон. Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог …

  • 15 April

    Гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгажээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 83 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 69 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 532 хэрэгт мөрдөн …

  • 15 April

    103 түргэн тусламжийн төвд амны хаалт, хамгаалах хувцас, хэрэгсэл хандивлалаа

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “Хотоо соёлтой болгоё” аяныг дэмжин “Эртэч Монгол” хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын турш “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор зохион байгуулж байгаа.  Аяны хүрээнд залуучуудын санаачилгаар цугларсан 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалтыг эрүүл мэндийн салбарын ажилтнууд …

  • 15 April

    300 ортой төрөх эмнэлгийг иргэдийг тусгаарлах зориулалтаар ашиглана

    Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжид Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргасан. Өнөөдөр тус эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нар газар дээр нь ажиллалаа. Эмнэлгийн ажил 95 хувийн …

  • 15 April

    Галын улмаас орох оронгүй үлдсэн Б.Одонзаяагийнх өргөө цагаан гэртэй боллоо

    Налайх дүүргийн наймдугаар хорооны иргэн, өрх толгойлсон залуу ээж Б.Одонзаяа ой 4 сартай охин, 4 настай хүү хоёрын хамт айлын хашаанд гэр барьж амьдарч ирсэн ч харамсалтай нь гэр нь шатаж өмссөн хувцаснаас өөр юмгүй үлдсэн харамсалтай явдал дөрөвдүгээр сарын эхээр гарсан. Тус ээж болон хоёр бяцхан зүрхэнд итгэлийн гал асааж туслах санаачилгыг “Нэг Налайх” ТББ-ын хамт олон эхлүүлсэн байна. …

  • 15 April

    Нийслэлийн Түргэн тусламжийн төвд амны хаалт, халдвар хамгааллын хувцас хандивлалаа

    Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон Эерэг тэмүүлэл ТББ-ын байгууллагын төлөөллүүд өнөөдөр нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа. Энэ үеэрээ 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалт хандивлав. Эмнэлгийн парк шинэчлэл болон боловсон хүчний асуудлаар …

  • 15 April

    БОАЖЯ-ны харьяа 21 аймгийн сав газрын захиргаанаас ОБЕГ-т хандив хүргүүллээ

    Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй ОБЕГ-ын хамт олонд БОАЖЯ-ны харьяа 21 аймгийн сав газрын захиргааны 200 гаруй албан хаагч хандив хүргүүлснийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга С.Баттулга нар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэж өглөө. Хандив гардуулах үеэр БОАЖ-ын дэд …

  • 15 April

    Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улсын III төв эмнэлэг болон Монголын Зүрх судасны төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.Монгол Улсад бүртгэгдэж буй нийт нас баралтын 33.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй, уг өвчнөөр нас барах тохиолдлоор манай улс олон улсад тэргүүлдэг талаар Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг хэллээ. Энэ төрлийн өвчлөлийн статистик сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, өвчтөнүүдийн нас залуужиж байгаа аж.Засгийн …

  • 15 April

    У.Хүрэлсүх: Ковид-19 халдвар нийтийн дунд тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ковид-19 цар тахлын үед Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт УОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонсч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг УОК-ын дарга болон гишүүдэд өгөв. Тэрбээр” Монгол улс Ковид-19 цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарлаад байгаа ч нийтийн дунд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, …

  • 15 April

    “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ

    Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет  ХХК-иудыг  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ. Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын …

  • 15 April

    ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23 өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг …

  • 15 April

    Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 10-70 см нимгэн байна

    Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.  Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллалаа.     Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 10-70 см нимгэрч  мөс харлах, …

  • 15 April

    Ч.Улаан: Мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах зорилгоор хяналтын цэгүүдэд автомашин олгож байна

    Монголын Улсын Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолоор  вакцингүй тайван бүс, вакцингүй хамгаалалтын тайван бүс, вакцинтай тайван бүсийг тогтоосон. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулан, 2018 оны 6 сарын 01-нээс хэрэгжүүлэн, Малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр тууврын замд, хорио цээрийн хяналтад авах журам батлагдан хэрэгжиж байна. Тус хууль, журмыг хэрэгжүүлэх, зорилгоор орон нутагт Булганы Уртын гүүр, Архангай аймгийн …