Авлигатай тэмцэх газраас үйл ажиллагааны тайланг хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж хүргэдэг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг цар тахлын онцгой дэглэмийн үед зохион байгуулж байгаа учраас цахим технологи ашиглан явууллаа. 2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хүргэлээ. Энэ оны эхний улиралд авлигын гэмт хэргийн улмаас 100.3 …
Yearly Archives: 2020
April, 2020
-
29 April
Жижи Хадид ба Зейн Малик нар анхны хүүхдээ хүлээж байна
Жижи Хадид бие давхар болсон тухай баярт мэдээг Entertainment Tonight сэтгүүл мэдээллээ. “Жижи Хадид ба Зейн Малик нар анхны хүүхдээ догдлол дүүрэн хүлээж байна. Жижи Хадид одоо 20 долоо хоногтой жирэмсэн” хэмээн эх сурвалжууд сэтгүүлд мэдээлжээ. Жижи Хадид ба Зейн Малик нар 2015 оноос хойш болзож эхэлсэн юм. Хэдий өнгөрсөн хугацаанд тэдний харилцаа адармаатай байсан ч сүүлийн саруудад ихэнх цагийн хамт өнгөрүүлсэн …
-
29 April
Хийлч Ч. Дэлгэрцэцэг “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана
Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бүтээсэн “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлэг 5-р сарын 3-ны ням гарагт үзэгчдийн хүртээл болох гэж байна. Шоуны дугаар бүрд олны танил гурван эрхэм оролцоно. Тэд ямар ч бэлтгэл хийхгүйгээр нэвтрүүлгийн багийн бэлдсэн зохиолын гол дүр болон тайзан дээр жүжиглэх юм. Ингээд гэнэтийн нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлж, өөрт оногдсон дүрээ хэрхэн аварч …
-
29 April
Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны …
-
29 April
“Азийн танхимын болон тулааны спортын VI наадам” Тайланд улсад болно
Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-өөс “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-ыг 2021 онд Тайланд улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уг наадмыг зохион байгуулах тухай гэрээг 04 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар үзэглэсэн байна. Азийн танхимын болон тулааны спортын VI наадам нь Бангкок болон Паттаяа хотуудад спортын 24 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд хугацааг 2021 оны эхний хагаст тогтох аж. АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад …
-
29 April
ЗГ: Эх баригч, нярайн эмч, сувилагчид цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тэгвэл хуралдаанаар “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргалаа. Түүнчлэн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, …
-
29 April
Зорилтот бүлгийн 1000 өрхөд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний багц олголоо
Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хямралыг амжилттай даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийслэл, дүүргээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр боломжит бүхий л үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн шаардлагад нийцүүлэн зорилтот бүлгийн 1000 өрхөд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний багцын …
-
29 April
Бельги улсад амьдарч байгаа иргэд “Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна
Бельгийн хаант улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд болон үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна. Аяныг 2020 оны 03 дугаар сарын 29-ээс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2.855 мянган евро буюу 8 656 000 төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж цугларчээ. Хандиваар цугларсан мөнгөн болон эд материалын тусламжийг бичиг баримтаа …
-
29 April
Бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно
Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журам хэрхэн хэрэгжих талаар бид өчигдөр мэдээлэл өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд: Дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө: Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн …
-
29 April
Нам, эвсэл болон бие даагчид сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонсож, ярилцлаа. СЕХ-ны гишүүд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай цар тахлын нөхцөлд сонгууль хэрхэн явуулах асуудлаар санал бодлоо солилцож, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явуулах …
-
29 April
Л.Бямбасүрэн: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтанд авч байна
Эрүүл мэндийн Дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Улсын онцгой комиссын шуурхай штабын үндсэн чиг үүргийн талаарх мэдээллийг өгөхгүй юу? Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулагдсан. Өмнө нь манай …
-
29 April
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд …
-
29 April
Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.04.29/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 10.00 цагаас: Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;“Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой …
-
29 April
Улаанбаатар хотод өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэж байгаа тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун …
-
29 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 6. Буд гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл