Yearly Archives: 2020

November, 2020

  • 30 November

    Өнөөдөр сар бүтэн хиртэнэ

    Өнөөдөр буюу 2020 оны 11 сарын 30-ны өдөр сар бүтэн хиртэх үзэгдэл болно. Энэ нь энэ оны сүүлчийн хиртэлт буюу сүүлчийн тэргэл сартай шөнө байх юм. Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм. Харин 19 цаг 53 минутад сарны хиртэлт дуусна гэдгийг эрдэмтэд тооцоолжээ.Хиртэлт Ази, Австрали, Америк, …

  • 30 November

    Согтуурсан үедээ өөрийгөө буудан хороожээ

    Өнгөрөгч амралтын өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн өөрийгөө буудаж, амь насаа алджээ. Хэргийг тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах орон сууцны хороололд оршин суух 41 настай эрэгтэй гэр бүлийнхнийхээ нүдэн дээр өөрийгөө буудан хороосон байна. Улмаар түүний хүүхэд аав өөрийгөө буудчихлаа гэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Уг дуудлага, мэдээллийн дагуу харьяа цагдаагийн хэлтсийн алба хаагчид очих үед …

  • 30 November

    Ч.Батцэцэг: Чипсэнд хүүхдийн зан авирт сөргөөр нөлөөлдөг бодис агуулагддаг

    Зарим бүтээгдэхүүний найрлагыг харвал “Е-304, Е-951” гэсэн тэмдэглэгээ байдаг. Гэвч үүнийг бид тэр бүр анзаардаггүй. Тэгвэл энэ нэмэлт химийн бодис нь хорт хавдар үүсгэх хүртэл аюултай юм байна. Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан,  доктор  (Ph.D) Ч.Батцэцэгтэй ярилцлаа. -Хоёулаа ярилцлагаа “Е” нэмэлт бодис гэж яг юуг хэлдэг гэдгээс эхэлье. Үүнийг хүнсний бүтээгдэхүүнд заавал ашиглах ёстой байдаг …

  • 30 November

    Эврээр орооцолдсон 2 аргалийг салгажээ

    Байгаль хамгаалагч эврээрээ орооцолдсон 2 аргалийг салгажээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойрын Богд уул” байгалийн нөөц газарт хоёр аргаль мөргөлдөж, эврээрээ орооцолдсон байсныг тус аймгийн байгаль хамгаалагч О.Ганбаатар салгаж амьтдыг аварчээ.

  • 30 November

    ШӨХТГ: Махны нийлэлт, хангамж хэвийн, үнэ тогтвортой байна

    Нийслэлийн гурван дүүрэгт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-ын улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд махны нийлүүлэлт, хангамж хэвийн, үнэ тогтвортой байгааг ШӨХТГ-аас мэдээллээ. Хүчит шонхор захад жижиглэнгийн махны худалдаанд хийсэн хяналт шалгалт, үнийн судалгаа: хонины цул мах 7800-8000 төгрөг,хонины ястай мах 7000-7500 төгрөг,үхрийн цул мах 11000-12000 төгрөг,үхрийн ястай мах 9000-11000 төгрөг,адууны мах 8500 …

  • 30 November

    НМХГ:Орон нутаг зорчих иргэдийн шинжилгээ өгөх 22 цэгт хяналт тавьж байна

    Мэргэжлийн хяналтын  улсын байцаагчид орон нутаг  зорчих хүсэлтэй иргэдийн шинжилгээ өгөх  22  цэгийн халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж  байна. Шинжилгээнд 2020-11-29-ний өдөр 11361 иргэн хамрагдлаа.  Тус цэгүүдэд ариутгал цэвэрлэгээг  2 цаг тутамд хийлгэж, 16044 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүллээ.  Шалгалтын явцад шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй байна.   Мөн 4, 62, 39, 44-р …

  • 30 November

    300 орчим зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт гаргажээ

    Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн байна. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байгаа аж.  Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 300 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт …

  • 30 November

    Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарсан байна

    Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй …

  • 30 November

    Хот хооронд зорчих хүсэлтээ гаргасан иргэдийн анхааралд

    Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион …

  • 30 November

    М.Идэрбат:Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн явагдаж байна

    Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов. Хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны …

  • 30 November

    Төмөр замын 15892 ажилтан шинжилгээнд хамрагджээ

    Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс …

  • 30 November

    Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?

    Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хөл хорионы дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 1. Иргэн та цахимаар www.119.mn сайт руу хандан Улаанбаатар хотоос орон нутагт, орон нутгаас нийслэл хот руу болон аймаг, сум хооронд зорчих хүсэлтээ бүртгүүлэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно. 2. …

  • 30 November

    БОАЖЯ:Хотод орж ирсэн зээрийн сүргийг буцаахаар ажиллаж байна

    Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж …

  • 30 November

    ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод PCR шинжилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна

    Цар тахлын үед ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын 2 лаборатори хөдөө, орон нутгийн алслагдсан цэгүүд, боомтуудад шуурхай шинжилгээ хийж ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн суурин лаборатори нь 14900 гаруй шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд 5 удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц …