Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн …
Yearly Archives: 2020
November, 2020
-
17 November
Буриадад шинээр 269 халдвар бүртгэв
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан “COVID-19”-ийн халдварын тохиолдол 15.378 болоод байна. Энэ нь өмнөх өдрүүдээс шинээр 269 хүнээр нэмэгджээ. Нийслэл Улаан-Үд хотод нийт бүртгэгдсэн хүн 8956 байгаагаас өнөөдрийн байдлаар 72 хүнээр бүртгэгдсэн тохиолдол нэмэгдээд байна. Эмчлэгдэн гарсан нийт хүний тоо 9909 болж, үүнээс 48 хүн өчигдрийн байдлаар гарч ажиглалтад ороод байна. Халдвараар нийт 297 хүн нас бараад байгаагаас өчигдөр …
-
17 November
Хаана олон хүний нягтрал үүснэ тэнд вирус тархах магадлалтай
Хаана олон хүний нягтрал үүснэ тэнд вирус тархах магадлалтай. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгсэл болох амны хаалт зүүх, бээлий өмсөх, гараа тогтмол угааж ариутгах, бусдаас зай барих нь халдвараас өөрийгөө хамгаалах шалгарсан арга. “Ковид-19” вирусийг нийтийн дунд тархаалгүй хумих боломж бий. Тодруулбал, нэг хүний хариуцлагатай үйлдэл бусдыгаа хамгаалах учраас иргэн бүр дор бүрнээ хичээж, гэрээсээ гарахгүй байх нь чухал гэж …
-
17 November
Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ
Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасан билээ. Энэ дагуу арилжааны бүх банк түр хугацаанд үйлчилгээ явуулахгүй болсноо өнөөдрөөс мэдэгдээд байна.
-
17 November
Тэжээвэр амьтад эзнээсээ халдвар авсан 61 тохиолдол илэрчээ
Хонконгт коронавирусний халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрснээр уг халдвар хүнээс амьтанд халдварласан анхны тохиолдол Хонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газараас мэдээлж байсан. “Pomeranian” үүлдрийн 17 настай нохойн хамар, амнаас авсан сорьцоос коронавирусний шинжилгээ авахад “сул эерэг” хариу гарсны дараа цусны шинжилгээ авахад коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Тэжээмэл амьтантай хэрхэн харьцах, хадваргүйжүүлэх дэглэмийг хэрхэн …
-
17 November
ФОТО: Мэрилин Монрогийн ховор бөгөөд гайхамшигт гэрэл зургууд
Холливудын алдарт нэрт жүжигчин Мэрилин Монро 1926 оны 6-р сарын 1-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон мэндэлжээ. Мэрилин Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач …
-
17 November
Хөл хориог эерэгээр ашиглаж 20 кг хассан олны танил
Олон сайхан дуугаараа ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн тод өнгө бол дуучин Э.Энх-Эрдэнэ тэрээр сүүлийн жилүүдэд тасралтгүй жин нэмж байсан нэгэн аж. Түүний жин 96кг байсан бол дасгал хөдөлгөөн хоолны тодорхой дэглэм барьснаар нэг сарын дотор 20кг жин хасаж 76кг жинтэй болж чаджээ. Тэрээр дэлхий нийтийг хамарсан энэ цар тахлын үед залуус хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжиж эрүүл байхыг уриалжээ.
-
17 November
Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрлээ
“Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн. Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн Ингэхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор …
-
17 November
Г.Загдаад 6,2 жилийн хорих ял, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноолоо
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутай тооцсон билээ. Тэгвэл шүүх хуралдаан /2020.11.17/ болж шийдвэрээ танилцууллаа.Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноожээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн …
-
17 November
М.Цолмон: Хаалга, цонхны бариулыг даавуугаар ороох нь буруу
Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэн албан байгууллагууд, үйлчилгээний газрууд хаалга болон цонхны бариулаа ариутгагчтай даавуу, самбайгаар ороох болсон. Тэгвэл энэ нь буруу бөгөөд үүний оронд хоёр цаг тутамд хүний гар хүрсэн хэсгүүдийг чийгтэй алчуураар цэвэрлэх ёстой гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлаач их эмч М.Цолмон зөвлөлөө. Нойтон алчуур ийнхүү ороосноор бохирлогдон түүгээр дамжин халдвар дамжих эрсдэл үүсдэг байна. Хоёр цаг тутамд …
-
17 November
Өнөө өглөө нийтийн тээврээр 24 мянга гаруй хүн зорчжээ
Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврээр 24 мянга гаруй хүн зорчжээ. Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй. Өнөөдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ. Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн зорчигч урсгалын судалгааг тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан хяналтын камерыг ашиглан хянаж байгаа аж. …
-
17 November
Т.Мөнхсайхан: Ковидын үед эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна
Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас үндсэн хоёр чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Нэгдүгээрт тархалтыг хурдан барьж авч зогсоох, хоёрдугаарт бүх нийтийг хамарсан тархалт боллоо гэж үзэхэд хохирол багатай даван туулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас …
-
17 November
Сэлэнгэ аймагт түргэвчилсэн оношлуулаар 19 хүнээс коронавирус илэрчээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Сэлэнгэ аймагт эхлээд нэг бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр хүн нэг тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн.Одоогоор Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна. Түрүүчийн батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор бид халдвартай хүний ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан
-
17 November
Өчигдөр ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгджээ
Өчигдөр буюу 11сарын 15 байдлаар ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлын 24,8%-д шинж тэмдэг илрээгүй байна.Тухайн улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,948,603-д хүрээд байгаа бол, үүний 1,453,849 эдгэрсэн, 33,489 хүн энэхүү өвчний улмаас нас барсан гэх албаны мэдээлэл байна.
-
17 November
А.Амбасэлмаа:Нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1759 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. -Аравдугаар 28-нд Токиогоос ирсэн 202 хүн, -Франкфуртээс ирсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл