Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу шинэ коронавируст (COVID-19) халдвар нийслэлийн хэмжээнд тархах эрсдэлийн үнэлгээг хийж байна. Үнэлгээний ажлын хэсэгт ОБЕГ, НОБГ, НЗДТГ, НМХГ, НЭМГ, НМЭГ, НХХААГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн статистикийн газар, боловсролын газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар, мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, ХӨСҮТ, ЗӨСҮТ, …
Yearly Archives: 2020
March, 2020
-
9 March
Эрүүл мэндийн яамны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа
Эрүүл мэндийн яамны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт 3 сарын 7, 8-ны өдрүүдэд ажиллаж COVID-19-ын халдварын сэргийлэлт, хяналтын бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.Ажлын хэсэг эхлээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Авто замын Шалган Нэвтрүүлэх Боомт дахь Гааль-Мэргэжлийн хяналтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторит хяналт …
-
9 March
Т.Гантөмөр: Нөөцийн махыг 279 дэлгүүрээр худалдаална
Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн …
-
9 March
“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын гишүүд 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг УОК-т гардуулан өглөө
“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ болон Ирланд улсад ажиллаж амьдарч байгаа иргэн А.Бор, А.Гантулга нар хандивын аянд нэгдлээ. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ нь 21 аймагт салбартай бөгөөд салбарын гишүүдийн хүрээнд “Сэтгэлийн хандив” аяныг өрнүүлсэн байна. Тус аянд нэгдсэн Хөвсгөл, Булган, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр, Архангай, Багануур, Дархан, Замын-Үүд, Улаанбаатар салбарын гишүүдээс цугларсан 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг …
-
9 March
Д.Нямхүү: REMAX компанийн 24 иргэний шинжилгээний урьдчилсан хариу сөрөг гарсан
Covid19 вирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.09/ өглөө. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тус вирусийн халдвартай тохиолдол илрээгүй байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлаж шинжилгээ авсан иргэдийн талаар мэдээлэл өглөө. Энэ сарын 7-нд ХӨСҮТ-д коронавирусийн сэжигтэй гурван иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн энэ сарын 8-нд буюу өчигдөр хоёр …
-
9 March
УДБЭТ-ийн уран бүтээлчид гурван өдрийн цалингаа хандивлалаа
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр хандивын аянд нэгдлээ. Тус театрын уран бүтээлчид гурван өдрийн цалин болох 23.942.615 төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм. Энэ үеэр …
-
9 March
ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн теле хичээлийн цагийн хуваарь
ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэж байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын /цэцэрлэгийн/ хүүхдүүдэд зориулсан теле хичээлийн энэ долоо хоногийн /2020.03.09-13/ хуваарийг хүргэж байна. Энэ долоо хоногт агуулга нөхөх шинэ хичээл цацагдах тул теле хичээлдээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас …
-
9 March
ОХУ-ын “Роснефть” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна. Шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн олон улс оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Шинэ …
-
9 March
Хотын дарга үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэлээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өчигдөр /2020.03.08 / нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайрхан ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөлд Хотын даргын хувиар мэндчилгээ дэвшүүлж, сарнай цэцэг бэлэглэжээ. Тэрбээр “Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та бид бага наснаасаа эхлэн энэ л өдрийг эмэгтэйчүүдээ, ээжийгээ, эгч, …
-
9 March
Олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг энэ сарын 28-ны өдрийг дуустал сунгалаа
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг энэ сарын 28-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн коронавируст халдвар голомтлон гарч, тархалт огцом нэмэгдэж буй бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд виз олголтыг хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар европын 41 улсад халдвар …
-
9 March
“Хурд” хамтлагийн онлайн тоглолтын үеэр 240 гаруй сая төгрөгийн хандив цугларчээ
“Хурд” хамтлагийн санаачлагаар “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан цахим тоглолт “Монгол” телевиз болон Онцгой байдлын ерөнхий газар, Хурд, Монгол ТВ пейж хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн юм. Тоглолт 3 цаг 30 …
-
9 March
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 09. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 15. Сумъяа гараг. Бага морь одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Хий Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа …
-
9 March
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. 2020 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, …
-
7 March
Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ. Энэхүү тогтоолын дагуу өнөөдөр Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон …
-
7 March
Анир студийн уран бүтээлчид өнөөдөр орой “Studio Live Concert” тоглолтоо хийнэ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увертюра” хамтлаг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА П.Идэржавхлан, дуучин Н.Ундрал нарын хамтарсан “Studio Live Concert” тоглолт энэ сарын 07-нд буюу өнөөдөр орой 19:00 цагт болно. Тус тоглолтыг дуу бичлэгийн “Анир” студиэс санаачлан “Анир” студийн байранд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү онлайн тоглолтыг уран бүтээлчдийн албан ёсны цахим хаягнууд болон Монголын сайтын холбооны гишүүн сайтуудын албан ёсны фейсбүүк хуудсууд, “Ard news” хаягаар үзэгч та үнэгүй хүлээн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл