“Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-ын төлөөлөл өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө. Энхтүвшинд бараалхан дэлхий даяар тархаад буй Коронавирус 19 хэмээх аюулт өвчинтэй тэмцэх, ард түмнээ энэхүү өвчний халдвараас сэрэмжлэн хамгаалах, сэргийлэн аврах талаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй холбогдох арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн захидлыг энэхүү амаргүй үйлсийг цаашид амжилттай …
Yearly Archives: 2020
March, 2020
-
11 March
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнийг буулгана
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 долларт бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч долларын ханшийн зөрүүг өнгөрсөн жилийнхтэй тооцоход 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг бид буулгана. Тодорхой хэмжээний 3 …
-
11 March
Банкууд цагийн хуваарьтаа өөрчлөлт орууллаа
Гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан банкууд цагийн хуваарьтаа дараах өөрчлөлтийг оруулжээ. http://credit-n.ru/electronica.html
-
11 March
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 17. Буд гараг. Тугчин одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: Шороо Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг …
-
11 March
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …
-
10 March
Ч.Улаан: Хүнсний зах, дэлгүүрүүд хаагдахгүй
Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр хүнсний хангамжийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө. Тэрбээр “Бий болсон нөхцөл байдалд балмагдах нь эрсдэлтэй. Ялангуяа хүнсний асуудалд туйлын шуурхай бөгөөд үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал байна. Өнөөдөр хүнсний зах, сүлжээ хаагдахгүй. Тэр битгий хэл орон нутаг болон импортоор орж ирэх хүнсний асуудалд ямар ч хориг байхгүй. Графикийн дагуу хийгддэг, хүнсний хангамж хэвийн үргэлжилнэ. …
-
10 March
УОК: Олон улсын нислэг, авто болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа
Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдлаа. Хурлаас Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв. Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар …
-
10 March
Хүнс, ахуйн барааны худалдаа, халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудыг түр зогсоолоо
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ. Үүнд: -Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр -Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн …
-
10 March
Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлажээ
COVID-19 -ын халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй Москвагаас Улаанбаатар чиглэлийн онгоцонд зэрэгцэн сууж зорчиж ирсэн Англи улсын иргэнийг Увс аймагт тусгаарлажээ. Англи улсын иргэн нь “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Увс аймагт гуравдугаар сарын 5-нд ирсэн гэдгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ. Английн иргэнийг нэгдүгээр хавьтал гэж үзэн, одоогоор Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо тусгаарлаад байгаа …
-
10 March
Гуравдугаар сарын 16 хүртэл бүх шүүх хурлыг цуцаллаа
Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион …
-
10 March
Шүүх хуралдааны танхимд коронавируст халдвар тархах өндөр эрсдэлтэй байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд 2020.03.10-ны өдөр хүсэлт хүргүүлэв. Коронавируст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудлыг Улсын онцгой комиссоор яаралтай хэлэлцүүлж, нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингөөс хүслээ. Түүнчлэн ариутгал, …
-
10 March
Хүний эрхийн Үндэсний комиссоос уриалга гаргалаа
Шинэ төрлийн коронавирус “Covid-19”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байж болох бүхий л арга хэмжээг түргэн шуурхай авч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье. Хүн бүр амьд явах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэх эрхтэйн нэгэн адил эрүүл …
-
10 March
П.Цагаанхүү:Халдвар авсан иргэн Ариг, Веранда ресторанаар үйлчлүүлсэн байна
Монгол Улсад коронавирусний анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. МХЕГ-ын дарга П.Цагаанхүү “Өглөөний 04:00 цагаас эхлээд тухайн хүний явсан газрыг тодорхойлох ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМЯ, ХӨСҮТ-ээс тодорхой ажлууд үргэлжилж байна. Халдвар авсан тухайн иргэн нь энэ сарын 2-нд ирээд Баянгол зочид буудалд байрласан. Мөн ойролцоо байрлах Ариг, Веранда гэх …
-
10 March
Филипп Мэрлин:Монголд тусгаарлагдсан халдвартай иргэний аюулгүй байдалд санаа зовж байна
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга …
-
10 March
Орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо
Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн, галт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл