Monthly Archives: February 2021

February, 2021

  • 24 February

    Баянгол дүүрэг энэ сарын 26-ныг дуустал эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулна

    Баянгол дүүргийн хэмжээнд тархвар судлалын заалтаар зорилтот бүлгийн нийт 29,775 иргэдийг Коронавируст /Ковид19/ халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид 10,698 хүнийг хамруулахаар Баянгол дүүргийн Хүүхдийн салбар эмнэлэг, Ахмадын салбар эмнэлэгт хоёр цэг нээн ажиллуулж эхлээд байна. 2021 оны 02-р сарын 23-наас 26-ны өдрүүдэд БГД-ийн ЭМТ, ӨЭМТөвүүд, Наркологийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчид зэрэг нийт 698 хүнийг вакцинжуулна. БГД-ийн Засаг даргын тамгын газар

  • 24 February

    Д.Нарангэрэл:Вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, тархалт, эндэгдлийг бууруулах зорилготой

    Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн вакцинжуулалтын талаар танилцууллаа. ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл“Коронавирусийн вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, Тархалтыг бууруулах, хүндрэл, эндэгдлийг бууруулах зорилготой. Гурван улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт сайн хийгдэж байна. Израиль улс хүн амынхаа 70-80 хувь, АНУ 50-60, Их Британи улс дархлаажуулалт сайн хийж байна. Эдгээр улсуудад өвчлөлийн тоо буурч, …

  • 24 February

    Буйр нуурт живсэн хоёр машиныг татаж гаргажээ

    Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живснийг, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эрэн хайх,  татан  авах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулжээ. Тодруулбал 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурт зорчиж байсан иргэний эзэмшлийн суудлын автомашин, мөн сарын 31-ний өдөр нэр бүхий иргэний Хьюндай Либеро маркийн автомашин цасан шуурганд …

  • 24 February

    Скайтелийн төлбөрөө онлайнаар төлөөд дата урамшуулал авч, гар утасны эзэн болох боломжтой

    СКАЙтел  онлайнаар төлбөрөө төлсөн хэрэглэгчдэдээ үргэлж онцгой бэлэг бэлддэг билээ. Хэрэглэгчиддээ дата бэлэглэж, сар бүр азтан тодруулж, хэрэглэгчидтэйгээ хамтдаа сайн үйлс бүтээдэг.  Энэ удаад СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та сар бүрийн 25-наас өмнө онлайнаар төлбөрөө төлөөд дата урамшуулал бэлгэнд аваарай. Таны төлөх төлбөрийн үнийн дүнгээс шалтгаалж урамшууллын дата өөр байна. Мөн сар бүр төлбөр төлсөн хэрэглэгчид дундаас SAMSUNG брэндийн …

  • 24 February

    Хөвсгөл нуурийн мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн, зарим газарт хар, цагаан хил гарсан тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Ялангуяа иргэд ихээр зорчдог Ханхын замын чиглэлд буюу “Хадан хүй” орчимд хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч, хоорондоо мөргөлдөн овоорч, …

  • 24 February

    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

    Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл  www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.  Боловсролын үнэлгээний төвийн “ЦАХИМ ЗӨВЛӨХ” портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын …

  • 24 February

    Баянгол дүүргийн ЭМТ-ийн 132 эмч, эмнэлгийн ажилтнууд коронавирусийн вакцинд хамрагдлаа

    Монгол улс өнөөдөр Короновируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг албан ёсоор эх орондоо хэрэглэж эхэллээ.  “Асртазенека” вакцины анхны тунг Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэсний дараа Нийслэл хотын дүүрэг бүрт вакцинжуулалтын ажил эхэлж байна. Нэн түрүүнд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулж эхэллээ. Бид БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах үйл явцаас сурвалжилсан. Вакцинжуулалтын аяныг …

  • 24 February

    Нэг хаалга-Нэг шинжилгээ”-тэй холбоотой нэгдсэн тайланг өнөөдөр нийтэд мэдээлнэ

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний нэгдсэн тайланг хэлэлцэв. Нийт халдварын 122 тохиолдол, 33 далд голомт илрүүлсэн. Гэхдээ энэ нь голомтыг хумьж, тархалтыг бүрэн зогсоосон гэсэн үг биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулах нь зүйтэй гэж үзлээ. Цаашид …

  • 24 February

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2021 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …

  • 23 February

    Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдав

    Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Төрийн ордонд хуралдлаа. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй  холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг …

  • 23 February

    Налайх дүүрэг АстраЗенека вакцин хүлээж авлаа

    Хоёрдугаар сарын 22-ны өглөө манай улс Энэтхэг улсын АстраЗенека компанид үйлдвэрлэгдсэн 150.000 тун вакциныг хүлээж авсан билээ. Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт 2253 тун вакциныг Цагдаагийн хамгаалалтад дор авчирлаа. Вакцинжуулалтад нэн тэргүүнд Ковид цар тахалтай тулж ажилладаг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын ажилтан, албан хаагчид, 8 хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, …

  • 23 February

    Фото:Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

    Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм. “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж …

  • 23 February

    “Нэг хаалга-нэг шинжилгээ” үр дүнд халдварын 33 голомтыг шинээр илрүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,  Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил,  авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.   Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Юуны …

  • 23 February

    Өнөөдрөөс дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана

    Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс дүүрэг бүрт 2-3 цэг байгуулж,  коронавирусийн шинжилгээ авч эхэллээ.  Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.  Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.  Гадаадын иргэн болон нэгдсэн …

  • 23 February

    Д.Сумъяабазар:Иргэд дүрэм, журмаа сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаарай

    Өнөөдрөөс эхлэн нийслэлд хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган мөрдүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн  баримталж байгаатай танилцав.  Тус …