Monthly Archives: February 2021

February, 2021

  • 23 February

    Батлан хамгаалах яам коронавирус эсэргүүцэх вакцин хүлээн авлаа

    Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр хандивлаж буй коронавирус эсэргүүцэх вакцин хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр БХЯ-нд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, БНХАУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 23 February

    Сергей Диордица :Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах нь нэн тустай байх болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцин хийлгэсний дараа  “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлсэн тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан мэдээлэл хийлээ.   “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын …

  • 23 February

    Л.Оюун-Эрдэнэ: Зөвхөн өөрийнхөө төлөө биш, улсынхаа эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн та халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөөрэй

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11.30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин хийлгэсний дараа нийт ард иргэддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 23. Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн нийгэм, …

  • 23 February

    Б.Тамир: Би зэвсэгт хүчний алба хаагчдыг торгон хилийн сүлдэт баганатай зүйрлэдэг

    Монгол Улсын Зэвсэгт хүчин 100 жилийнхээ түүхийг бичиж буй энэ үед соёл урлаг, спортын алдартнууд түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу Зэвсэгт хүчний талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ удаад “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин, СТА Б.Тамир “Би Зэвсэгт хүчний алба хаагчдыг торгон хилийн зурвас дээр байдаг сүлдэт баганатай зүйрлэдэг. Яагаад гэвэл тангараг өргөсөн цэргийн хүн зөвхөн эх орныхоо төлөө л ажиллаж, …

  • 23 February

    БНХАУ-аас COVID-19-ийн эсрэг 300 мянган тун вакцин хүлээн авлаа

    Монгол Улс хөрш орон БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа. Тус вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг …

  • 22 February

    С.Энхболд: Нэг хүнд хоёр өөр төрлийн вакцин тарихгүй

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр“Нэг хүн хоёр тун вакцин хийлгэж бүрэн дархлаа тогтох учраас өнөө өглөө ирсэн “АстраЗенека” -гийн вакциныг хоёр тунгаар 75 мянган хүнд тарина. Нэг хүнд хоёр тун вакцин хийх учир 150 …

  • 22 February

    С.Энхболд:150 мянган тун “АстраЗенека” вакциныг эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хийнэ

    Маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-ний өдөр Коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нарын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улс өнөөдөр өглөө “АстраЗенека” вакциныг хүлээн авсан. Харин өнөө орой хоёр дахь вакцин бууна. БНХАУ-д бүтээж, үйлдвэрлэсэн ” Sinopharm ” вакциныг …

  • 22 February

    Д.Сумъяабазар:Нөхцөл байдал хэвийн болчихлоо гэж бодож болохгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд ажиллаж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцтай танилцлаа. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн айл, өрхүүдийг шинжилгээнд хамруулаад дуусч байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх болсонтой холбогдуулан шинжилгээний сүүлийн өдөр Баянзүрх дүүрэгт ачаалал …

  • 22 February

    Хоёрдугаар сар дуустал төрийн албан хаагчдын 90 хувийг цахимаар ажиллахыг үүрэг болголоо

    Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа маргааш өглөө 06.00 цагт дуусна. Хэдийгээр маргаашнаас хэвийн горимд шилжих ч төрийн албан хаагчдын 10 хүртэл хувийг хоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 28-ныг дуустал ажиллуулах, бусад ажилчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлөөр хангаж, дүрэм журмыг мөрдүүлэх, 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхүүдийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлөөр хангаж ажиллахыг үүрэг болгосон …

  • 22 February

    Эхний ээлжийн 150 мянган тун Английн Оксфордын “Астразенека” вакциныг татаж авлаа

    Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын “АстраЗенека” вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын …

  • 22 February

    Ц.Ганзориг:Вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ

    Манай улс коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргах уу. Сайн дурын үндсэн дээр вакцин хийлгээгүй иргэдийн эрхийг хаах, боох асуудал байхгүй гэж үзэж болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг дараах хариултыг өгөв. Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг“Вакцин хийлгээгүй иргэдийн зорчих болон бусад эрхийг нь хязгаарлах тухай Засгийн газар, УОК-ын зүгээс ямар ч …

  • 22 February

    Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сар хүртэл нээхгүй

    Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны  гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна. Нийслэлд зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зорилтот арга хэмжээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусч,  дүүргүүд дэх халдварын голомт тодорхой болно. Мөн батлагдсан тохиолдлуудын хавьтлыг олж тогтоон тусгаарлан тандах ажлууд хийх юм. Иймд халдварын голомттой нийслэлээс ногоон бүсийн аймаг, …

  • 22 February

    Монгол эмч нар гавлын кливус орчмын хавдрыг дотооддоо эмчилж эхэллээ

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Бямбацэнд, Ш.Орхонтуул, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Цэнд-Аюуш, мэс заслын сувилагч Н.Сайнзаяа, Ж.Отгончимэг, мэдээгүйжүүлэгч сувилагч М.Отгонцэцэг нарын хамтарсан баг Монгол Улсад анх удаа  “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ”-г …

  • 22 February

    Коронавируст цар тахлын тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа. Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.   –       Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх …

  • 22 February

    Д.Сумъяабазар:Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /02.22/ цахимаар боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг хангаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн …