Monthly Archives: June 2021

June, 2021

  • 3 June

    С.Оюунтуяа:Хүүхдүүдээ улс орондоо хэрэгтэй, сайн хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II зэргийн одонгоо гардан авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн С.Оюунтуяатай ярилцлаа. –Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II зэргийн одонгоо гардан авсанд баяр хүргэе. Одонгийн эздийн талаар танилцуулахгүй юу. -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авсан тэр мөч үгээр хэлэхийн аргагүй, маш гайхалтай сэтгэгдэл төрүүллээ. Манайх гэдэг айл гурван охинтой байж байгаад 2019 онд хоёр ихэр хүү …

  • 3 June

    Монголын гурван бүсгүй Варшавыг зорив

    Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн оноо олгох олон улсын “А” зэрэглэлийн “Poland Open” тэмцээн зургадугаар сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт болно. Манай улсаас гурван бүсгүй гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор тус тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордов. Багийн бүрэлдэхүүнд олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл …

  • 3 June

    Х.Баттулга: Монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд төр туслах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 971 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА: “Эрхэм хүндэт эхчүүд ээ, Монголын сайхан ээж нар аа, Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье. Монгол Улсын …

  • 3 June

    Ж.Батбаясгалан: Салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээлээ. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гардуулсан …

  • 3 June

    COVID-19 ERSDEL системийг 415,000 хүн ашиглаж, цар тахалтай тэмцэж байна

    Коронавируст  халдварын тархалт манай улсад буурахгүй байгаа энэ үед та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж,  хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихдоо COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгахыг Apple болон Google компаниас зөвлөж байна. Тус системийг дэлхийн 60 гаруй улсад 130  сая хүн ашиглаж байгаа бөгөөд манай улсад 2021 оны 04 дүгээр сарын 19-нд нэвтэрснээс хойш өдгөө 415,000 хүн ашиглаж, коронавирустэй тэмцэх …

  • 3 June

    Б.Батцэцэг: Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байгаагаа мэдэрдэг

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг РИА Новости агентлагийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, ОХУ-ын оролцоотой интеграцчиллын байгууллагуудад элсэх эсэх тухай, Сэлэнгэ мөрний цутгал дээрх усан цахилгаан станц Монголд яагаад хэрэгтэй байгааг тайлбарлаж, Монголд төмөр зам тавих ажилд ОХУ оролцох боломж, хэтийн төлөв, Монголын тал Оросын жуулчдыг татах ямар төлөвлөгөөтэй байгаа талаар ярьжээ. -Таны ОХУ-д хийж буй айлчлалын гол зорилго юу …

  • 3 June

    Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ

    Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо. Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын …

  • 3 June

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Нэгдүгээрт хүүхэд үндэсний хөдөлгөөн”-д нэгдлээ

    Бид аливаа бодлого, хөтөлбөр боловсруулахдаа “Нэгдүгээрт хүүхэд зарчим”-ыг баримтлан хүүхэд, өсвөр үеийнхний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, мөн экологийн боловсрол олгох санал, санаачилгыг дэмжин ажиллана. Байгаль орчин, Аялал жуулчлалын яам “Нэгдүгээрт хүүхэд үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж, салбартаа хүүхэд хамгааллын бодлогоо баталж, мөрдөн ажиллахаа илэрхийлж байна. Монгол улсынхаа ирээдүй хойч болсон нийт хүүхэд, өсвөр үеийнхэндээ“Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр”-ийн …

  • 3 June

    А.Б.Миллер: Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллертэй 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-г холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцын талаар санал солилцож, төслийн судалгааны ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.  Төслийн хэрэгжилтийг урагшлуулахын тулд хийн хоолойн асуудлаарх Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн …

  • 3 June

    Энэ сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэллээ

    Сар бүрийн 20-нд хийдэг хүүхдийн мөнгөний олголтыг урагшлуулж, өнөөдөр (2021.06.03)-өөс  оруулж эхэллээ. Харин халамж болон хүнсний талонууд 15-ны өдрөөс эхлэн олгогдох аж. Түүнчлэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгох тэтгэмж, насны хишигийн болох Эхийн алдар одонгийн мөнгөнүүд зургадугаар сарын 18-наас эхлэн иргэдийн дансад орж эхлэх юм байна. онлайн займ на киви кошелёк zaymi-bistro.ru займы на яндекс деньги мгновенно payday …

  • 3 June

    Л.Оюун-Эрдэнэ:Нийслэл Улаанбаатар хотын иргэд вакциндаа сайн хамрагдсан байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “0-17 насны  хүүхдүүд халдвар авах нь нэмэгдсэн. Тэр дундаа 5-14 насны хүүхдүүд халдвар их авч байна. Мөн 25-44 насны иргэд халдвар …

  • 3 June

    Монголбанк: Хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгчийн муу түүхийг Зээлийн мэдээллийн санд тусгахгүй

    Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин дараах 2 нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргалаа. Үүнд: -Монголбанкны зээлийн …

  • 3 June

    Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах …

  • 3 June

    УЕПГ:15 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн

    Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 81 хэргийг хянаж танилцан, 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын …

  • 3 June

    Сергей Лавров: Монголын ард түмний агуу хүү Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, …