Monthly Archives: June 2021

June, 2021

  • 4 June

    Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг үүргээ хүлээлгэн өглөө

    ИБНАУ-д явагдаж буй “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг дуусгавар болгож, тус улсаас эвслийн цэргийг 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор татан гаргах шийдвэрийг АНУ болон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын гишүүн орнууд гаргаж, эвслийн цэргийг татан гаргах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн явагдаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн …

  • 4 June

    PCR шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын дөрөв, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 953.764  нь буюу 100 хувь I тунд, 776.787  буюу 81.5 хувь II тунд хамрагдлаа. Иргэдийн хүсэлтээр …

  • 4 June

    Х.Баттулга: Унаач хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, бусдад үлгэр жишээ байхыг үүрэг болгож захья

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай …

  • 4 June

    Хүүхдийн тусламжийн 108 утас мессеж үйлчилгээтэй боллоо

    Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ нь зөвхөн дуудлага хэлбэрээр буюу Call үйлчилгээ үзүүлдэг байсан бол дуудлагын бүртгэлийн программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тусгай дугаарт буюу 108 утсанд “MESSAGE” хүлээн авах, илгээх үйлчилгээг нэвтрүүлж байна. Мессеж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэг телефоны бүх дугаараас хандах техникийн боломжийг …

  • 4 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуучуудтай цахимаар уулзана

    Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 06 дугаар сарын 04-ний 15:00 цагаас Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй цахимаар анхны уулзалтаа хийх гэж байна. “АЛСЫН ХАРАА-2050″ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” цахим уулзалт Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд болон нийт залуучуудад нээлттэй болох юм. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь 2021 оны 04 дүгээр сарын 30-нд …

  • 4 June

    Олон жил салбартаа үр бүтээлтэй ажилласан “Масс Медиа Групп”-ын төлөөллүүд төрийн дээд одон, медаль хүртлээ

    “БИЛЭГТ ДӨЛГӨӨН” ХХК БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ 1900-1950, “НОЁН ПИЦЦА” ХХК, “МАСС” ТЕЛЕВИЗ, “МАСС.МН” МЭДЭЭЛЛИЙН сайт зэрэг харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, хүнс, нийтийн хоол үйлдвэрлэл зэрэг олон салбар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “МАСС ЭЖЕНСИ” групп-ын шилдэг ажилчид хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон, медаль хүртлээ. Шагналын хур буусан билэгт өдөр хүнс, нийтийн хоолны салбартаа тэргүүлэгч, үндэсний брэнд “Ноён пицца” компанийн гүйцэтгэх …

  • 4 June

    МҮОНРТ-ээс төрийн дээд одонгоор хоёр хүн шагнагдлаа

    Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль нэр бүхий хүмүүст гардуулж байгаа билээ. МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд ч уг шагнал олгогдсон юм. Тодруулбал, саяхан “MNB Sport” сувгийн сэтгүүлч Д.Баярсайхан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг хүртсэн бол …

  • 4 June

    МОНЦАМЭ агентлагийн шилдэг ажилтнуудад төрийн одон, медаль гардуулав

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан тус агентлагт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулав. Шагналыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бадамдоржийн Ганчимэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал авч буй хүмүүс бүгд агентлагийнхаа хамт олныг манлайлдаг шилдгүүд гэдгийг онцолсон юм. Монгол Улсын …

  • 4 June

    Д.Сумъяабазар: Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын үед Улаанбаатар хотын ариутгал, халдваргүйтгэл болон хот, нийтийн аж ахуйн ажлыг шуурхай хийж …

  • 4 June

    ОБЕГ:Голын эрэгт очихдоо хүүхдээ хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний 5 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас …

  • 4 June

    Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй, эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, Нээлттэй сонсгол хийхээр боллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав. “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд: -КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох; -Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг …

  • 4 June

    Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр …

  • 3 June

    Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна

    Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам …

  • 3 June

    Файзер вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.32 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, …

  • 3 June

    Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн  есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн …