Monthly Archives: September 2021

September, 2021

  • 16 September

    Э.Цэндбаатар, О.Тулга нарын ялсан нь ДАШТ-д оролцоно

    Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ. Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарын хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д …

  • 16 September

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 зорчигч ирлээ

    Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 10:40 цагт Чингис хаан нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 257 зорчигч ирлээ. Нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1, дагаж явсан хүүхэд 8, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлэн гэрийн ажиглалтад шилжүүлж, 21 зорчигчийг “Кемпински”, “Новотел”, ”Туушин”, “Би Жи” зочид буудалд …

  • 16 September

    Гурвалжингийн гүүрний нэг, хоёрдугаар эгнээг хэсэгчлэн хааж, засвар хийнэ

    Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил хийнэ. Энэ хүрээнд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 17-ны 23:00 цагаас есдүгээр сарын 20-ны 07:00 цагийн хооронд хаана. Мөн хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны 08:00 цагаас есдүгээр сарын 22-ны 22:00 цаг хүртэл хязгаарлах юм. Харин Саппорагийн уулзвараас …

  • 16 September

    Шадар сайд С.Амарсайхан Улаан-Үд хотод ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод 9 дүгээр сарын 15-ны өдөр ажиллав. Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн …

  • 16 September

    “Сийлбэр симпозиум” фестивалийн нээлт боллоо

    Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Соёлын яамны ивээл дор “UB ART FESTIVAL 2021-УЛААНБААТАР” олон улсын дүрслэх урлагийн II наадам үргэлжилж байгаа юм. Нийгмийг соён гэгээрүүлэх үйлст дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа дээрх фестивалийн хүрээнд өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Контемпорари урлагийн үзэсгэлэн” болон “Сийлбэр симпозиум” фестивалийн нээлт боллоо. Дээрх үзэсгэлэн, …

  • 16 September

    “Оролцоо” төслийн эхний ээлжийн 1211 залуус дадлагад гарахад бэлэн боллоо

    Оролцоо төслийн эхний 4 ээлжийн сургалт амжилттай зохион байгуулагдаж 1211 залуу 14 хоногийн сургалтаа дүүргээд төслийн дараагийн шат болох 14 хоногийн ажлын байран дахь дадлагаа эхлүүлэх гэж байна. Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах, зорилгоор хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явуулсан тус сургалтад хамрагдсан залуучууд сэтгэл өндөр буцлаа. Сургалтын үеэр хөдөлмөрийн яармаг зохион байгуулж, ажил …

  • 16 September

    “Хариуцлагын гэрээ”-г удаа дараа зөрчсөн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоож байна

    Цар тахал эхэлснээс хойш Мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт зэрэгт тавих хяналтад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Мөн зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг авч байгаа юм. Харин “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтыг удаа дараа зөрчсөн …

  • 16 September

    Спортын мастер Т.Рэнцэнбадамыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр замдаа гарч байсан. Тэгвэл ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өчигдөр /2021.09.15/Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 46 дахь өдрөө гүйсээр ирлээ. Түүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, Хилийн цэргийн 0101-р анги, …

  • 16 September

    “Mongolia minng 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн болно

    Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил хойшлоод байсан “Mongolia mining” арга хэмжээ энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2011 оноос хойш зохион байгуулагдаж буй 10 дахь удаагийн “Mongolia mining” үзэсгэлэнг жил бүр дэмжин хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ жил “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” (Minerаl sector, the foundation of economic …

  • 16 September

    Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг зарлалаа

    Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоолоо.             Шалгалтын бүртгэл  2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.             Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстой хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын …

  • 16 September

    Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна

    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан. Малын сэг зэмээс үүдэн махчин шувууд ихээр цугларснаар онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнд саад учруулдаг байжээ. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ил задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, мал нядалгаа хийдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эхэлсэн …

  • 16 September

    Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ

    Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг сэтэлсэн юм. Тэгвэл тус түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд замын хөдөлгөөнийг нээлээ. …

  • 16 September

    Р.Галбадрах: Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлбэл эмчлэх боломжтой

    Хүүхдийнхээ хөгжлийг хэвийн, эсэхийг эцэг, эх, асран хамгаалагчид хэзээ, хэрхэн илрүүлэх вэ. Монгол Улсад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог хэрхэн бүрдүүлж байгаа бол. Эцэг, эхчүүдэд энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Галбадрахтай ярилцлаа. -Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг эрт үед нь илрүүлэх боломж олон улсад хэдийн бүрдсэн. Тэгвэл Монгол Улсад хөгжлийн бэрхшээлийг эрт …

  • 16 September

    Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-г цуцалсан тохиолдолд аж ахуйн нэгж зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс  үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн  удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ? -Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон  Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын …

  • 16 September

    Би багш-2″ төслийн бүртгэл эхэллээ

    Төслийн нэр: БИ БАГШ-2Санаачлагч: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМХамтран ажиллагч: “БОЛОВСРОЛ СУВАГ” телевизЗохион байгуулалтын хэлбэр: Телевизийн зорилтот төсөл Зорилго: Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан шилдэг, арга зүй ур чадвартай, манлайлагч багш нарыг дэмжин, урамшуулж, багшийн ажлын онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах замаар багш мэргэжлийн  нийгэм дэх үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх Хэрэгжих хугацаа: 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарХамрах …