Yearly Archives: 2021

May, 2021

  • 25 May

    Тусгаарлан ажиглах байранд 4834 иргэн байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 104 байранд 4,834 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 15 тусгаарлах байранд Монгол Улсын 419 иргэн, гадаадын 37 иргэн, нийт 456 иргэн, эмнэлгийн 32 байршилд 3,554 иргэн, орон нутагт 57 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 824 иргэн тус тус байрлаж байна. 5 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 357 иргэн нэмэгдэж, 338 иргэн …

  • 25 May

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо

    Өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо. Харин www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг …

  • 25 May

    Бээжингийн олон улсын нисэх буудлаас Дэжөү хүрэх “Жиндэ” хурдны зам ашиглалт орно

    Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлаас Шаньдүн мужийн Дэжөү хүрэх “Жиндэ” хурдны зам тавдугаар сарын сүүлчээр ашиглалтад орох гэж байна. Тус замыг Хятадын зам гүүрийн бүтээн байгуулалтын корпораци хариуцан байгуулжээ. Замын урт нь 87.256 километр ба 2019 оны 11-р сараас эхэлсэн юм. Тус хурдны зам нь Хятад улс нийслэл Бээжингийн ачааллыг бууруулах зорилготой байгуулагдсан Хэбэй мужийн Шюнь Аныг шинэ дагуул …

  • 25 May

    ДЭМБ-ын дарга вакциныг шударгаар хуваарилахыг уриалжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 74-р чуулган энэ сарын 24-ны өдөр цахимаар боллоо. Энэ үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус вакцины шударга хуваарилалтыг уриалаад, энэ оны 9-р сар гэхэд улс орнуудын хүн амын 10%-г, оны эцэс гэхэд наанадаж 30%-г нь вакцинжуулахаар чармайж ажиллахыг санал болгожээ. Чуулганы нээлтийн дараа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус үг хэллээ. Тэрээр, КОВИД-19 цар …

  • 25 May

    Б.Ууганбаяр:634 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.25/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд Сүүлийн 24 цагт 8016 хүнд шинжилгээ хийхэд 634 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 53743 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 589, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 608 …

  • 25 May

    ОХУ-ын “РОСНЕФТЬ” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр 10 оюутан суралцуулна

    ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна. Шалгалтыг 2021 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн олон улс оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Шинэ коронавирусийн …

  • 25 May

    Д.Намсрайноров: Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Намсрайноровтой ярилцлаа. –Та “Ододтой бүжиглэе” шоунд оролцож дуулахаасаа дутахааргүй олон түмний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Ер нь шоуны оролцогчдыг шалгаруулж авсан уу, саналыг хэрхэн тавьсан бэ? -“Mongol HD” телевизээс зохион байгуулсан дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоунд оролцох урилга анх аваад яг үнэндээ өөртөө итгэл төрөөгүй. Би тайзан дээр гараад гараа алдлахыг эс тооцвол өөр ямар …

  • 25 May

    П.Эрдэнэчимэг: Өвчтөн бүрт хүрч үйлчлэн сэтгэл ханамжтай байлгах нь сувилагч бидний гол үүрэг

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Сувилахуйн алба нь 1929 оноос ард иргэддээ үйлчилж эхэлсэн бөгөөд 92 жилийн түүхтэй хамт олон. Тус хамт олны 85% нь төрөлжсөн нарийн мэргэжилтэй. Энэ удаад Ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч П.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр тус эмнэлэгт 25 дахь жилдээ ажиллаж байна. -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та уншигчдад маань өөрийгөө танилцуулна …

  • 25 May

    О.Бурмаа: Эгэл бус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах болно

    Малчин айлын жирийн охин Монгол төдийгүй дэлхийд цуутай Эгэл ардын энхрий охин Энэ дэлхийд нэр нь цуутай Түүнийг Очирбатын Бурмаа гэдэг. 1982 онд Улаанбаатар хотод айлын 5 дахь хүүхэд болон төрсөн. Эрх зүйч, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй тэрээр эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюунаа эх орныхоо төлөө зориулж цагдаагийн албанд тангараг өргөж, спортын дэвжээнд их амжилтыг гаргаж явна. Ойр тойрныхон, спортын …

  • 25 May

    АТГ:Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар …

  • 25 May

    Тамхинаас гарахад туслах бэлдмэлүүд

    Дэлхийн хэмжээний томоохон асуудал бол тамхидалт юм. Дэлхий нийтээрээ хэт тамхидалттай тэмцэж байгаа билээ. Манай улсад ч тамхидалтын тоо нийт хүн амийн тоотой харьцуулахад хэт өндөр байдаг таагүй үзүүлэлт бий. Тамхинаас гарах олон арван арга байдаг. АНУ-ын эрдэмтэд нэгэн шинэ судалгааны ажлын үр дүнгээ тайлагнаж нотолжээ. Энэ юу гэвэл тамхи татах зуршлыг бууруулах улмаар тамхинаас гаргах хоол хүнсний ач тусын талаарх судалгаа байжээ. Эрдэмтэд тамхи татдаг 3000 хүн дээр уг судалгааг хийсэн …

  • 25 May

    Нант хотын түүхийн музейд Чингис хааны тухай үзэсгэлэн дэлгэнэ

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 дугаар сард Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар …

  • 25 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 14. Ангараг гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа …

  • 25 May

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орж,  говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2021 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх …

  • 24 May

    П.Мөнхжаргал: Монголын нисэх хүчний түүхийг үргэлжлүүлэх нь бидний үүрэг

    Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна.Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан ИНЕГ-ын харъяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргалтай ярилцлаа. -Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг ирэх долдугаар сарын 01-нд ашиглалтад оруулна.Тиймээс та бүхнийг шатахууны байгууламжийг нарийвчлан турших ажлаа эхлүүлсэн гэж сонслоо. Энэ ажлын явц ямар байна вэ? -Шинэ нисэх буудлыг өнгөрсөн оны …