Yearly Archives: 2021

January, 2021

  • 3 January

    Хоёрдугаар сарын 1-нээс халдваргүй аймгуудад ЕБС-ийн танхимын хичээлийг нээнэ

    Коронавирусийн халдвараас шалтгаалан улсын хэмжээнд танхимын хичээлийг зогсоогоод байгаа. ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс сурагчдын амралт дуусах юм. Тиймээс цаашдаа ЕБС-ийн тахимын хичээлийг нээх, эсэх талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.Тэрээр “Хоёрдугаар сарын 1-нээс халдваргүй бүс нутгуудад танхимын сургалтыг цахим сургалттай хослуулан явуулахаар ярьж байна.  Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхийг бид мэдэхгүй. Тиймээс өнөөдөр баттай хэлж чадахгүй. Давхар явуулна гэж холбогдох бэлтгэл …

  • 3 January

    Мутацид орсон коронавируст халдвар суулгах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна

    ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: “Мутацид орсон коронавируст халдвар суулгах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг давуу илэрч буйг судлаачид хэлж байна. Мөн 20-иос доош насныханд илүү зонхилж, тархалт өвөрмөц хурдан байна. 12-р сарын 31-нд АНУ-д, өчигдөр БНХАУ-д тус вирусийн шинэ төрөл бүртгэгдсэн” гэлээ. Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинэ төрлийн коронавирус Монголд бүртгэгдсэн гэж ойлгож болохгүй” хэмээн нэмж тайлбарласан юм.

  • 3 January

    1 сарын наймнаас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй

    Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын баримтын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан. Заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан …

  • 3 January

    Алтанбулаг боомтод олон улсын тээврийн солилцоо эхэллээ

    Улсын онцгой комиссын даргын тушаалаар ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ. Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, гадны тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж чирэгч болон …

  • 3 January

    Харзны усанд орохын учир утга

    Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, эд эсийг сэргээж өгдөг юм . Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг . Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанрыг эртнээс мэдэж амьдрал …

  • 3 January

    Тэтгэвэр, нийгмийн даатгалын дэвтэр цахимжина

    Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж буй.  Маягтыг шинэчлэн баталснаар: Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах боломж бүрдэх,Даатгуулагч шимтгэл төлөлтийн …

  • 3 January

    Даваа гарагт Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ

    COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон.  Даваа гарагт Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, дээрх хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдэхээр товложээ.  Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдан, бүх нийтийн бэлэн байдлын …

  • 3 January

    Та сайн дурын даатгуулагч бол хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

    Сайн дурын даатгуулагч Та 2020.03.25-наас өмнө гэрээ байгуулан шимтгэл төлж байсан бол хөнгөлөлтөд хамрагдаарай.

  • 3 January

    Корона тусаад эдгэрсэн хүний үг

    Зүгээр нэг ханиад бишийг тусаагүй эсвэл хөнгөн туссан хүмүүс мэдрэхгүй л байх . Их л урхагтай юм байна шүү! Тусахгүй байх нь өлзийтэй!1. Тусахаас өмнөх, туссаны дараах биеийн тамир тэнхээ, дархлаа, эсэргүүцэл тэс өөр, хуучны цоглог, дайчин байдал, эрч хүч байхгүй болсон.2. Зүрхэнд онцгой ул мөр үлдээдэг юм байна. Зүрхний ажиллагаа хэвийн биш болсон. Зүрх байнга жирвэгнэх буюу шөнөдөө зүрх …

  • 3 January

    Шинэ жилээр ажилласан худалдаа үйлдвэрлэлийн цэгүүдэд өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийнэ

    Улсын хэмжээнд коронавирусийг илрүүлэх тандалт судалгааны олон цэг ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн  шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, томоохон худалдааны цэгүүдэд коронавирусийн шинжилгээ хийх явуулын цэгүүд ажиллаж эхэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Түүнчлэн ЗӨСҮТ-өөс нийслэлийн эрсдэлт бүлгийн 1837 хүнд, Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын уртын тээврийн 141 жолоочид шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарчээ.  Улсын хэмжээнд …

  • 2 January

    Д.Наранзул:85 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан яамны холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар коронавирусийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын хэчнээн ажилтан халдвар авсан талаар ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Д.Наранзул мэдээлэл өглөө. Тэрбээр” Монгол Улсад 1200 гаруй халдвар бүртгэгдээд байгаагийн 85 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан өвчилсөн байна. Нийт халдвар авсан хүний 6.9 хувь …

  • 2 January

    Т.Мөнхсайхан: Хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр

    Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан цаг наргүй ажиллаж байна. БЗД-ийн 85000 өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд шинжилгээ өгсөн 85000 иргэдээс халдвар илрээгүй байсан бол өчигдөр, өнөөдөр илэрлээ. Өнөөдрийн байдлаар шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна. Тодруулбал Мөнххада …

  • 2 January

    Маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ

    COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон.  Маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, дээрх хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдэхээр товложээ.  Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдан, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг …

  • 2 January

    Нэгдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг: Ангараг гаригийн байрлал энэ сард таны ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Бие дааж аливааг хийх гэж зүтгэлгүй бусдын тусламжийг аван хамтарч ажиллахыг зөвлөж байна. Мөн өөрийн хүсэл сонирхлоо сонсож, хийхийг удаан хугацаанд хүсч байсан зүйлээ оролдоод үзээрэй. Таны шулуун зан, хурц үг хэл асуудалд оруулж болзошгүй тул шаардлагатай үед дуугүй өнгөрөх хэрэгтэй асуудлууд тулгарна. Хайр дурлал: Таны хосын анхаарал халамж …

  • 2 January

    Ши Жиньпин:Хүн ард маань эв найрамдалтай байж, эх дэлхий минь төвшин амгалан байх болтугай

    БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2021 оны шинэ жилийн мэндчилгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв Радио, Телевиз болон интернэтээр 2021 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе: Сайн байцгаана уу? 2021 оны босгон дээр би Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж буйг хүлээн авна уу. 2020 он ер бусын он жил байлаа. Гэнэт …