Monthly Archives: January 2022

January, 2022

  • 5 January

    Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. …

  • 5 January

    Г.Ёндон: Хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой салбарын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, зах зээлийн чиг хандлага, боловсруулах үйлдвэрлэлийн талаар ярилцлаа. –Олон жил яригдсан Эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг УУХҮЯ урагшлуулж эхэллээ. Дахин саатах эрсдэл байгаа юу, жишээ нь түүхий эдийн дундын зуучлагчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа байх. Үүнээс ярилцлагаа эхэлье? -Эрдэс баялгийн биржийн эрх зүйн …

  • 5 January

    С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно

    Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо. Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд …

  • 5 January

    “Emily in Paris”цувралаас суралцах 6 зүйл

    Сүүлийн үед Netflix-ийг байлдан дагуулж буй цувралуудын нэг бол яах аргагүй “Emily in Paris” билээ. Маркетингийн мэргэжилтэй 20 гаран насны залуухан Америк бүсгүй компанийнхаа Парис дахь салбарт 1 жил ажиллахаар томилогдон, Парисын амьдралын хэв маяг, хүмүүстэй хэрхэн зохицож буй болон түүнд тохиолдож буй хөгжилтэй адал явдлуудаар цувралын үйл явдал өрнөдөг. Түүнчлэн гол дүрүүдийн өнгөлөг, загварлаг, гайхалтай хувцаслалтууд үзэгчдийн харааг булаадаг …

  • 5 January

    3794 иргэн “e-Mongolia” системээр цэргийн бүртгэлээ хийлгээд байна

    Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “e-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас …

  • 5 January

    БНХАУ-ын Хайнаний Duty free-гийн борлуулалт 60 тэрбум юанийг давжээ

    БНХАУ-ын Хайнань арал дахь татварын хөнгөлөлттэй дэлгүүрийн бүтээгдэхүүний нийт борлуулалтын хэмжээ 60 тэрбум юанийг давсан талаар уг мужийн Худалдааны газрын статистикт дурджээ. Өнөөдрийн байдлаар Хайнань мужид татварын хөнгөлөлттэй үйл ажиллагаа явуулдаг 5 аж ахуйн нэгж, 10 дэлгүүр байгаа юм. Эдгээр дэлгүүр нийт 220000 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байна.

  • 5 January

    Фото:БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

    Бээжин 2022 өвлийн олимп эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдээд байна.Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 4-ний өдөр Үндэсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн Хэвлэл мэдээллийн төв, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн хотхон, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулалт, удирдлагын төв, Er Qichang мөс цасны сургалтын бааз зэрэг газруудаар очиж Бээжин-2022 өвлийн олимп, паралимпийн бэлтгэлтэй танилцсан байна. https://youtu.be/-R2yrmjh3A8 Тэрбээр …

  • 5 January

    Хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн дайчлан баривчиллаа

    Төв аймгийн Аргалант суманд гарсан хүн амины онц ноцтой хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүллээ. Энэ талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадралаас тодрууллаа. Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй …

  • 5 January

    С.Соёлмаа: Тэвчээртэй байдал гэдэг монголчуудын дэндүү үнэтэй чанар байж магадгүй

    ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, философийн ухааны доктор С.Соёлмаатай ярилцлаа. –Хүнийг хүнлэг байлгахад философчид чухал үүрэгтэй гэдэг шүү дээ. Монголчууд  1990-ээд  онд л “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа Үндсэн хуульдаа тунхагласан.  Гэхдээ хүмүүнлэг нийгэм гэж юуг хэлж байгаа талаар тухайн үед иргэд нь ойлголтгүй л байсан болов уу. Харин та философичийн хувьд юу гэж тайлбарлах вэ? – Үнэхээр тийм л дээ. 1990 …

  • 5 January

    Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа

    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа. Хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см,  Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна. Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай …

  • 5 January

    Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний загас агнасан хэргийг илрүүлжээ

    Завхан аймгийн цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуур ньУлсын тусгай хамгааллттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхаарууллаа. 

  • 5 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 01 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, …

  • 4 January

    Ж.Сүхбаатар:МАН 2022 оныг авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах жил болгон зарлаж байна

    Авлигын эсрэг дэвшилтэт бодлого aвлига, албан тушаалын гэмт хэрэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, дундаж давхаргыг өргөжүүлэх, эдийн засгийн 11 өсөлтөөс иргэн бүрдээ хүртээх, нийгэмд шударга ёсны засаглалыг бий болгоход ихээхэн саад дөнгө болж байгаа. Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, …

  • 4 January

    Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хурал хойшлогдлоо

    Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 4-нд 10:00 цагт товлосон. Гэвч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд тус хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлжээ. Түүнчлэн шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд …

  • 4 January

    НӨАТ-ын IV улирлын баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, буцаан олголтоо авна уу

    2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас мэдээллээ. НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан …