Monthly Archives: January 2022

January, 2022

  • 18 January

    ХХЕГ:Минжийн заставт ажилласан УИХ-ын гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан

    “Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу” гэсэн гарчигтай мэдээлэл “Өнөөдөр” сонины нэгдүгээр сарын 17-ны, “Өдрийн сонин”-ы 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаарт болон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл гаргажээ. Албан мэдээлэлд“Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион …

  • 18 January

    Ор зохицуулалтын баг халдвараар өвчилсөн иргэдийг эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна

    УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Эрүүл мэндийн яаманд ажиллаж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр мөн ор зохицуулалтын багийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ор зохицуулалтын баг нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эрэмбэлэн ангилж, нийслэлийн хүрээний эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна. Мөн Ковидын нэгдсэн лавлах 119 …

  • 18 January

    С.Амарсайхан: Бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын үнийг бууруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй

    Монгол Улсын Шадар сайд ахлан ажиллаж байгаа Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа бараа хилээр оруулах асуудлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг цахимаар хуралдав. Хуралдааны эхэнд Замын-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Дэд ажлын хэсгийн ахлагч Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хилийн дундын “ТЭГ” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, …

  • 18 January

    Бээжин 2022: Б.Ачбадрах, А.Энхтуул нар цанын төрөлд эрхээ авлаа

    Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргалаа. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон тул Олон улсын цанын холбооноос баталгаажуулах мэйлийг МҮОХ-нд ирүүллээ. Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм. Олон улсын цанын холбооны олимпын эрх …

  • 18 January

    Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо

    Монголын сайтуудын холбооны нэгдсэн VI чуулган өчигдөр (2021.01.17) боллоо. Энэ удаагийн чуулганд Монголын сайтын холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцох ёстойгоос 81 сайт мандатын эрхээ авч оролцсон байна. Удирдах зөвлөлийн гишүүнд 32 төлөөлөгч нэр дэвшсэнээс дараах 15 төлөөлөгч олонхийн саналаар сонгогджээ.  Шинээр сонгогдсон УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН гишүүд Ц.Мөнхбаатар, Ugluu.mnБ.Цоожчулуунцэцэг, Shudarga.mnЭ.Батхүү, Dorgio.mnС.Хоролгарав, Nuuts.mnП.Энхжаргал, Word.mnЭ.Цэнд-Аюуш, Urlag.mnМ.Гал-Арив, Sonin.mnХ.Доржпалам, Zindaa.mnЭ.Цогбадрал, Ardchilal.mn Н.Энхцэцэг, Shilen.mnС.Батсүх, Barilga.mnГ.Нандин-Эрдэнэ, Mass.mnЖ.Цэсэн, Turleg.mn Д.Пүрэвзана, Today.mnЯ.Баярбаатар, …

  • 18 January

    “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн …

  • 18 January

    Элчин сайдаар Э. Сарантогос, П. Сэргэлэн, Д. Гэрэлмаа нарыг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хийв. Тэрбээр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн …

  • 18 January

    БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлж, Б.Бат-Эрдэнийг томилох тогтоолын төслийг өргөн барилаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр /2022.01.17/ болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 …

  • 18 January

    Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг зөвшилцөх саналд: 1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд …

  • 17 January

    Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна

    Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тохионо. Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Япон Улс нь манай улсын чухал “гуравдагч” хөрш, нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд …

  • 17 January

    “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан (2022.01.14) “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гээд Улсын Их Хурлын 2020 …

  • 17 January

    Б.Бямбадорж: Иргэд IV тунд идэвхтэй хамрагдаж байна

    Короновируст халдварын омикрон хувилбар манай улсад бүртгэгдэж халдварын тоо шинэ оны дараагаас өсөж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс иргэдийг дархлаажуулалтын IV тунд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. -Шинээр бүртгэгдсэн омикрон хувилбараас шалтгаалан нийслэлд төдийгүй улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэж байна. Эмнэлгийн ачаалал хийгээд халдвараас сэргийлэх ажлын талаар …

  • 17 January

    “The Hu” хамтлаг “Coachella-2022” хөгжмийн наадамд оролцоно

    Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг ирэх дөрөвдүгээр сард АНУ-д болох “Coachella-2022” хөгжмийн наадамд оролцохоор болжээ. Тус наадамд Монголоос анх удаа “The Hu” хамтлаг урилгаар оролцох гэж байна. “Coachella 2020” хөгжмийн наадамд “The Hu” хамтлаг оролцох байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас тухайн жилийн тоглолт цуцлагдсан билээ. Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” …

  • 17 January

    Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ

    Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.01.17/ хуралдаж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад томилохыг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан  гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

  • 17 January

    Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас нэг иргэн баржээ

    Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажиллажээ. Харин гал түймэрт өртөж нас барсан иргэнийг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст …