Monthly Archives: February 2022

February, 2022

  • 23 February

    У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг хамгаалахад монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа …

  • 23 February

    Б.Баттөмөр: Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон 61 зээлдэгчид хамаарах төсөл хөтөлбөрийг газар дээр нь очиж нэг бүрчлэн тулгаж үзэх шаардлагатай

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар  нэгдүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд  Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж буй.  Ажлын хэсэг …

  • 23 February

    У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурын ёроолд байгаа машин техникээс 100 литр шатахуун алдагдахад нуурын усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн тооцоо судалгаа байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгч, хүндэт зочид оо, Төрийн албан хаагчид аа, Та бүхэнд энэ өглөөний мэндийг өргөн дэвшүүлье! Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Өнөөдөр бид амьдралын эх болсон чандмань эрдэнэ усны талаар, тодруулбал …

  • 23 February

    Дуучин Н.Ундрал 1000 ээжийг баярлуулж, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тоглолт хийнэ

    Залуу дуучин Н.Ундрал Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 1000 ээжийг баярлуулж, үнэ төлбөргүй тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр нийслэлийн зургаан дүүрэг, эмэгтэйчүүдийн хорих, эмнэлэг гээд нийт НАЙМАН газар очиж үнэ төлбөргүй тоглолт хийж 1000 ээжид сэтгэлийн бэлгээ барих юм байна. Уг тоглолтынхоо хүрээнд дуучин Н.Ундрал “Ээжийнхээ ачийг яалаа даа” нэртэй нэвтрүүлэг хийж, гуравдугаар сарын 8-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор …

  • 23 February

    Ц.Хатанбаатар: Хүүхдийг гэр ойрхон, хүргэх хүнгүй, ажилтай гэх шалтгаанаар хичээлд нь ганцааранг нь явуулснаас гэмт хэрэг, осолд өртөх, төөрөх эрсдэлд оруулж байна

    Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатартай ярилцлаа. Сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж эхлээд байна. Сургуулийн орчинд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Мөн цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ямар, ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ? Сургуулийн орчинд 2021 онд …

  • 23 February

    “Хотулун гүнж” кино Berlinale EFM-д амжилттай оролцов

    Шүүдэр продакшн, VОО-н хамтын бүтээл “Хотулун гүнж” түүхэн, тулаант уран сайхны кино хоёрдугаар сарын 10-20-ны өдрүүдэд Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино фестивалийн “Eвропын кино зах зээл” /Berlinale European Film Market – EFM/ хөтөлбөрт амжилттай оролцов. “Berlinale” олон улсын кино фестиваль жил бүрийн хоёрдугаар сард Берлин хотноо зохион байгуулагддаг дэлхийн гурван том А …

  • 23 February

    АТГ:Эрүүл мэндийн яамны худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийв

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 7 удаагийн сургалтад нийт 1316 албан тушаалтныг хамрууллаа. Өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрүүл мэндийн яамны 2021 …

  • 23 February

    “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид нэгдлээ

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, алба хаагч, ажилтанд хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх эрүүл зөв, амьдралын хэвшил, ёс зүй зан үйлийг төлөвшүүлэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр алба хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид нэгдлээ. Цагдаагийн …

  • 23 February

    Д.Батмөнх: Малчдын өвлийг даван туулах чадвар сайжирч байна

    ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс цаг үеийн асуудлаар тодруулга, мэдээлэл авлаа. -Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал ямар байна? -Өнөөдрийн байдлаар манай орны хэмжээнд мал аж ахуйн хаваржилтын байдал хэвийн байна гэж хэлж болно. Энэ жилийн нэгдүгээр сард 11.100 толгой мал хорогдсон дүн гарсныг өнгөрсөн жилтэй харьцуулбал 285 мянган толгойгоор буурсан үзүүлэлт юм. Харин 2020 оны мөн …

  • 23 February

    Д.Саруултуяа:Хүүхэд хамгааллын нэг ажлын хэсэг бол сургуулийн орчинд эрүүл, аюулгүй суралцах эрхтэй

    Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг “Амрыг эрье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээний талаар бэлтгэлээ.  Монгол Улсын хүн амын гуравны нэг нь бидний ирээдүй болсон хүүхэд байдаг хэдий ч өнөөдөр хүүхдүүд аз жаргалтай, эрүүл аюулгүй айх айдасгүй орчинд амьдарч чадаж байна уу? гэдэг асуулт хэвээрээ үлдэж магадгүй. …

  • 22 February

    Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилтийг энэ онд үргэлжлүүлэн олгоно

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй өнөөдөр /2022.02.22/ уулзлаа.   Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон. Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч …

  • 22 February

    Д.Мөнгөнцэцэг: Говьсүмбэр аймагт 2021 онд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол 27 хувиар өссөн

    Говьсүмбэр аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон  гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.  Говьсүмбэр аймагт хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ? Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймаг орон нутагтаа үйлдэгдсэн хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг 2019, 2020, 2021 оны байдлаар харьцуулан …

  • 22 February

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөгийг  маргааш  09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, …

  • 22 February

    Жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

    Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд тус түншлэлийн хөтөлбөрийн 2022 оны зорилго, зорилтыг танилцуулах хэвлэлийн хурал боллоо.  Тус хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн нар оролцож мэдээлэл өглөө. 2022 оноос Дэлхийн банкны …

  • 22 February

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино Осакагийн фестивальд шалгарчээ

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарчээ. Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм. Уг фестиваль Япон улсын Осака хотод ирэх гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд болж, шилдэг киног шалгаруулах юм. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног …