Monthly Archives: February 2022

February, 2022

  • 22 February

    Т.Золжаргал: Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн боловсруулж байна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагууд болоод иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас санал авч байна. Нийтлэг журмыг шинэчлэх болсон шалтгаан хийгээд энэ удаа урьд өмнөхөөс ямар онцлогтой журам боловсруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай ярилцлаа. –Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг …

  • 22 February

    Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна

    Оюутан цэргийн бүртгэлийг “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр /2022.02.22/ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалах яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “e-mongolia” платформ дээр 2022 он гарснаас хойш хийгдэж буй томоохон ажлын талаар товч танилцуулга өгсөн юм. Тэрбээр “2022 он гарснаас хойш …

  • 22 February

    “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг “e-Mongolia”-р хийлгэх боломжтой боллоо

    Оюутан цэргийн бүртгэлийг “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалахын яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр БШУЯ-ны Цахим бодлого статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа хэлэхдээ “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлтэй холбоотойгоор бүх их, дээд сургуулийн оюутнуудын суралцаж буй сургуулийн мэдээлэл, оюутны сурлагын голч дүн зэрэг мэдээллийг цахимжуулах ажлыг Боловсролын мэдээллийн …

  • 22 February

    Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болох гэж байна. Эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм. Чуулганы хоёрдахь өдөр …

  • 22 February

    Хүний эрхийн үндэсний комисс УОК-той сар бүр мэдээллээ солилцоно

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа.Хүний эрхийн Үндэсний комисс нь УОК-той мэдээлэл солилцох, зөвлөн туслах хэлбэрээр хамтран ажилладаг бөгөөд цар тахлын үед 53 байгууллагад шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан байна.Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжиж, Шар түвшинд шилжсэн ч уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй гэдгийг Хүний эрхийн …

  • 22 February

    “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь монголчууд нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян тав дахь өдрөө өрнөж байна.  Энэ өдөр улсын хэмжээнд 3304 иргэн 85 заал, 13 клуб, 15 танхим, хоёр соёлын төв, нэг усан бассейнаар үнэгүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд нэгдлээ. Орон нутгаас Говь-Алтай аймаг, дүүргүүдээс Сонгинохайрханы иргэд хамгийн идэвхтэй байна. Өнөөдрийн дасгал хөдөлгөөнд Налайх …

  • 22 February

    Утаа шүүгчийг техникийн тооцоололгүйгээр угсарч, суурилуулсны улмаас орчны бохирдол нэмэгджээ

    Ховд аймгийн төв Жаргалант сумын агаар, орчны бохирдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв хамтран тус суманд үйл ажиллагаа явуулж буй Ховд дулааны станцын үйл ажиллагаанд энэ сарын 08-11-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус шалгалтыг хийлээ. Мөн дулааны станц болон ойр орчмын айл өрх, гудамж талбайд үүссэн агаар орчны бохирдлын …

  • 22 February

    ГХЯ:Украин улсад суралцаж байгаа Монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан

    Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас дараах мэдээлэлийг өглөө. Уг мэдээлэлд “Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна. Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх …

  • 22 February

    Ч.Номин:Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна

    Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж хөрөнгө оруулагч, жуулчдад хилээ нээсэн. Мөн ковидын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд багтаж байгаа аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг сэргээх хүрээнд харьяа яамд салбарын оролцогч талуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт, Нэгдсэн брэндингтэйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар болон “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг тус …

  • 22 February

    АТГ: Найман объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 4-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 576 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 22 February

    CEO PLUS – Захирлуудад зориулсан сургалт

    Удирдах ажилтнуудаас ажиллах арга барил аа өөрчлөх, бизнесийн үйл ажиллагаагаа системтэй удирдахыг шаардаж эхлэж байна.  Дурьдвал байгууллагынхаа ирээдүйг бодож шийдвэр гаргах стратеги төлөвлөлтийн арга хэрэгсэлүүдийг ашиглан урт хугацааны системтэй төлөвлөлт хийх, үйл ажиллагаануудын хоорондын уялдаа холбоог үр нөлөөтэй бий болгох, бизнесийнхээ аль талбарт илүү түлхүү хөрөнгө оруулалт хийх, оруулсан хөрөнгийн өгөөжөө сайжруулах алхамуудыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэлтээ хянах зэрэг суурь менежментийн ур …

  • 22 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын 21. Ангараг гараг. Салхины эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа …

  • 22 February

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2022 оны 02 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын …

  • 21 February

    Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд …

  • 21 February

    Кино урлагийг дэмжих хуулийн хүрээнд Унгар улстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тул Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна.  Тухайлбал, өнгөрсөн онд 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийг эхлүүлэх асуудлыг ярилцаж байсан бөгөөд кино зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийж, 2 сая орчим ам.доллар нь …