Monthly Archives: February 2022

February, 2022

  • 21 February

    У.Наранцэцэг: IV тунд зорилтот насныхны 5.8 хувь нь хамрагдаад байна

    Коронавирусийн дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн Дархлаажуулалт, тарилгат өвчний тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа. -Нэмэлт IV тунгийн дархлаажуулалтад нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь хамрагдаад байна вэ? -Нэмэлт гурав болон IV тунгийндархлаажуулалтад  18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 53 хувь буюу 505.367 иргэн нэмэлт III тунд хамрагдсан. Харин IV тунд зорилтот насныхны 5.8 хувь буюу 54.867 иргэн …

  • 21 February

    Ж.Гантулга:Хичээл эхлэх цагийг зөрүүлснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөний онцолсон сэдэв бол өнөөдрөөс эхлэн нийслэлд  хэрэгжүүлж буй зарим Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалт байлаа. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг …

  • 21 February

    Ким Жүн Му соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв

    Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Муг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, түүн дотор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Учир нь, БНСУ соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд соёлын …

  • 21 February

    Б.Бямбадорж:Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг  2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч …

  • 21 February

    Хөгжлийн банкны ТУЗ-ийг өөрчилж, 20 гаруй ажилтныг ажлаас нь чөлөөлөх үүрэг өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв. Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов.

  • 21 February

    Хөшигийн хөндийд ИНЕГ-ын 600 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг байгуулна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа. Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон …

  • 21 February

    НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 сая төгрөгийн гурван азтан тодорлоо

    Өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсанаас: 20 сая төгрөгийн 3 3 сая төгрөгийн 4 1,5 сая төгрөгийн 34 500 мянган төгрөгийн 340 100 мянган төгрөгийн 3224 30 мянган төгрөгийн 32013 баримт тохиролд таарч азтан боллоо. …

  • 21 February

    Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хаслаа

    Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-ны өдөр хуралдлаа. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл хийв. Монгол Ардын Намын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдсан намын 30 дахь Их хурлаар батлагдсан дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр намын гишүүн …

  • 21 February

    “Бээжин-2022”:Норвеги улсын тамирчид дээд амжилт тогтоон багийн дүнгээр тэргүүллээ

    “Бээжин-2022” өвлийн 24-р олимпын наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпод Норвеги улсын 84 тамирчин өрсөлдөж 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүллээ. Нэг улсын тамирчид өвлийн олимпын наадмаас 16 алтан медаль хүртсэн нь бүх цаг үеийн дээд амжилт болов. 2010 онд Канад, 2018 онд Герман, Норвеги 14 алт авсан нь өмнөх дээд …

  • 21 February

    Фото: 25 дахь удаагийн Өвлийн олимп Итали улсад зохион байгуулагдана

    Спортын хорхойтнуудыг 16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаалаа. Цар тахлын амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав. Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт …

  • 19 February

    PСR шинжилгээний хариуг 45 минутанд гаргадаг “Их бараат” лаборатори нээлтээ хийлээ

    “Альфа доктор мед” ХХК болон БНСУ-ын “Жидакс” компанийн хамтран байгуулсан “Их бараат” лаборатори нээлтээ хийлээ. Уг лаборатори нь корона вирусийг 15-45 минутад оношилдог. Харин бусад лабораториуд ачааллаасаа шалтгаалаад шинжилгээний хариуг 24-72 цагийн дотор хариу гаргадаг. Манай улсад корона вирусийн PCR шинжилгээний хариу хүлээх зуур халдвар авах, вирусээр өвчилсөн тохиолдолд биеийн байдал хүндрэх, хугацаа алдах зэрэг олон талаар эрсдэл учруулдаг. Тэгвэл …

  • 18 February

    “Мөнх тэнгэрийн бичиг-2021” монгол уран бичгийн шилдгүүд тодорлоо

    “Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болж, шилдэг бүтээлийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын  асуудал хариуцсан зөвлөх Д.Бум-Очир, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар  шагналыг нь гардууллаа. Үзэсгэлэнд дотоодын уран бүтээлч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах …

  • 18 February

    Ирэх даваа гарагаас 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орно

    Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл авсан. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн юм. Санал, асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна. Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, …

  • 18 February

    “Илүүдэл жингүй Эртэч Монгол аян” Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байна

    Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилт дэвшүүлсэн. Аяны хүрээнд илүүдэл жингүй Эртэч Монгол аянд Сонгинохайрхан дүүрэгт таван спорт заал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхлээд байна. Үүнд: ӨНӨР БҮС-Хөгжил цогцолбор сургуульТӨВИЙН БҮС – 21-р хороолол 62-р сургуульТӨВИЙН БҮС – Ханы материал 9-р сургуульБАЯНХОШУУ БҮС – 76-р сургуульТОЛГОЙТ БҮС – …

  • 18 February

    ОБЕГ:Галыг унтраахаар ажиллаж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.