Monthly Archives: April 2022

April, 2022

  • 14 April

    Нөөцийн махыг гулуузаар нь борлуулбал үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэв

    УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн. Үнийн хувьд үхрийн …

  • 14 April

    Г.Занданшатар: Үндэслэлгүйгээр үнээ бууруул гэж аж ахуйн нэгжүүдийг шахахгүй

    Улсын Их Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. D-parliament цахим системээр дамжуулан уг хуулийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналыг  багцалж төсөлд тусгах …

  • 14 April

    Хотын дарга дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийнхантай уулзлаа

    “Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны “Янзтай дээд лиг”-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. …

  • 14 April

    Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.     Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын …

  • 14 April

    Том оврын авто машинууд даац хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна

    Хаврын улиралд цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг үе. Энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог. Тиймээс Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран авто зам, замын байгууламжийг …

  • 14 April

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн …

  • 14 April

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 13. Бархасвадь гараг. Харцага одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой …

  • 13 April

    Баянгол дүүргийн 500 гаруй хүүхдийг шүд, амны хөндийн үзлэг оношилгоо, эмчилгээнд хамруулж байна

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Мишээл” хүүхдийн сантай хамтран 3-18 хүртэлх насны хүүхдийн шүд, амны хөндийн үнэгүй үзлэг оношилгоо, эмчилгээний 7 хоногийн аяныг эхлүүлжээ. Энэ сарын 11-нээс эхэлсэн уг аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, “Мишээл” хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч  Габриелла Шмидт-Корситто, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, дэд сайд …

  • 13 April

    УИХ дахь АН-ын бүлэг:Алдагдлыг мөнгө хэвлэж, улсын төсвөөс нөхөөд ч үнэ буурахгүй

    Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьж УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хууль баталж үнэ тогтворжихгүй. Харин хил гааль, ложистикийн гацаагаа хурдан гаргаж бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс дээрх хуулийн …

  • 13 April

    “11 11” төвд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавина

    Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбогдуулан тус төвд хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явц, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцын талаарх тайлан мэдээг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулах, иргэдийн санал хүсэлтэд хандалт өндөр байгаа асуудлаар холбогдох албан тушаалтныг …

  • 13 April

    Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

    Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.Тус хуулийг шинэчлэн баталснаар,-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.-Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.-Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт …

  • 13 April

    Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтуудад ажиллана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын гишүүдэд хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 …

  • 13 April

    “Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан   өнөөдөр боллоо.  Хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.  Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы …

  • 13 April

    УИХ-ын Тамгын газар: “Принтер” биш, зайлшгүй шаардлагын улмаас “Төрийн мэдээлэл” хэвлэдэг хэвлэлийн машин худалдан авсан

      “Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.  ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ “Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан байна. Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Хэвлэх, олшруулах цех нь чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, …

  • 13 April

    Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйлчилгээний ажилчид ирэх долоо хоногт ажил хаялт хийнэ

    Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд өнөөдөр /2022.04.13/ нийслэлийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөлөл болсон 260 орчим ажилтан цугларч Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилчдын цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн санал, шаардлагын дагуу Түр хорооноос гарсан шийдвэрийг танилцууллаа. Учир нь төрийн болон орон нутгийн өмчит Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын үйлчилгээний албан тушаал …