Monthly Archives: April 2022

April, 2022

  • 4 April

    ​БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25-аас бүртгэнэ

    Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дөрөвдүгээр сарын 25-аас бүртгэж эхлэхээр болжээ. Бүртгэх квот дуусахад бүртгэлийг хаах юм байна. Тодруулбал, БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас танилцуулжээ.  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09.00 …

  • 4 April

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна

    Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Цаашид ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул …

  • 4 April

    МАН:Нэр бүхий 9 гишүүнийг өөрийн хүсэлтээр хуулийн байгууллагад шалгуулахыг үүрэг болгов

    Монгол Ардын Нам 30-р Их хурлаараа дүрмэндээ шинэчлэл хийж авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон бол гишүүнчлэлээс түдгэлзүүлэх өөрчлөлтийг оруулсан билээ. Намын дүрмийн шинэчлэлийг Улсын дээд шүүх 2022 оны 2-р сарын 9-нд баталгаажуулсан. Энэ хүрээнд хамгийн эхэнд Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдээс тайлбар авч, дүрмийнхээ дагуу ажиллаж байна. Дүрмийн өөрчлөлтөд зааснаар намын гишүүн нь …

  • 4 April

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын адаг хөх луу сарын 3. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Модон хохимой өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 4 April

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст  баруун өмнөөс баруун …

  • 1 April

    НЭМҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн шинжилгээ, судалгааны ажлыг зохих орчин нөхцөлд, олон улсад хэрэглэгддэг өндөр хүчин чадалтай багаж төхөөрөмжид түшиглэн явуулахаар зорин ажилласнаар Шим тэжээл, орчин, хор судлалын шинжилгээг гүйцэтгэх иж бүрэн лавлагаа лабораториудын хүчин чадлыг сайжруулан нээж, өнөөдөр ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМҮТ-ийн Ерөнхий …

  • 1 April

    БГД-ийн Жаргалан сургуулийн сурагчид МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцлаа

    Нийслэлийн Баянгол дүүргийн Жаргалан дунд сургуулийн хамт олон “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд олон ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд тус сургуулийн 90 сурагч өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороонд зочилж, Олимпын музейтэй танилцав. Энэ үеэр сурагчид гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалайтай уулзалт ярилцлага хийн, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тус сургуулийг төлөөлж спортоор хичээллэдэг, тодорхой хэмжээний …

  • 1 April

    “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаагаа ХБНГУ-ын Мюнхен хотноо энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болно. Эрдэм шинжилгээний бага хурлаар Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж амьдарч буй монгол эрдэмтэн, салбартаа манлайлагч залуусын байгаль хамгаалах уламжлалт өв соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулсан хүрээлэн буй орчны асуудлыг бодитойгоор …

  • 1 April

    Н.Тэмүүлэн: Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй

    АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс Хөгжлийн Банктай холбоотой хэргийн явцын талаар тодруулав. -Улсын Их Хурлаас зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдээс яагаад одоог хүртэл мэдүүлэг аваагүй вэ гэх асуултууд явсан. Ер нь яагаад дуудаж мэдүүлэг аваагүй вэ? -Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд сэжигтэн, яллагдагч,  хохирогч, гэрчээс мэдүүлэг авдаг. Мэдүүлэг нь өөрөө …

  • 1 April

    Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсооно

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны VIII хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн “Газрын нэгдмэл сангийн цахим систем” буюу Төрийн өмчийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах асуудлыг хэлэлцэв. 2020-2021 онд Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулж, газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулах …

  • 1 April

    Монгол Улсад архины хамааралтай хүний тоо дэлхийд хамгийн өндөр хувиар нэмэгджээ

    1990 онд манай улсын хүн амын 2.36 хувь нь архинаас хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарч байжээ. Харин 2019 онд энэ тоо 4.44 хувь болж өссөн нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Шинжлэх ухаан, статистикийн мэдээллийн сайт болох “Our World in Data” сайтад нийтлэгдсэн дээрх судалгаа нь улс орнуудын архины хэрэглээ, донтох …

  • 1 April

    Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулахаар зорьж буй уулчин А.Баттогтохыг ИНЕГ-ын дарга хүлээн авч уулзлаа

    Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшнээс дээш 8463 метрт орших Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулах том зорилго тээн, Непал улсыг зорих гэж буй “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн Механик инженер, уулчин А.Баттогтохыг өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хүлээн авч уулзаж, авиралтад нь амжилт хүслээ. Дэлхий дээр далайн түвшнээс дээш 8000 метр буюу түүнээс …

  • 1 April

    Монгол, Австралийн хооронд “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөр хэрэгжинэ

    Монгол Улс, Австрали Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуусын соёлын солилцоог өргөжүүлэх, тэдний суралцах, хөгжих хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Монгол Улсын 18-30 насны 100 залуу Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах боломжтой болж байгаа бөгөөд энэ үеэрээ 4 …

  • 1 April

    Г.Нэргүй:Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна

    Нийслэлийн ногоон бүс орчимд хуурайшилт ямар түвшинд байгаа болоод ой, хээрийн түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж буй талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс тодрууллаа. -Энэ жилийн тухайд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага  609 удаа, …

  • 1 April

    Улсын хэмжээнд 7600 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 08.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтыг өгөхөөр 7610 иргэн бүртгүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж.   Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8000 хувилбар тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч тус бүр ондоо сорил …