Monthly Archives: April 2022

April, 2022

  • 29 April

    “Таван толгой Төмөр Зам”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

         “Тавантолгой төмөр зам” ХХК өнөөдөр /2022.04.29/ компанийн тухай хуулийн 60.1-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн төв оффист зохион байгууллаа. Хурлаар компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэв.

  • 29 April

    2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаан 14.16 цагт эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг хийлээ. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн …

  • 29 April

    “Нүүдэлчин Монгол” наадамд морин өртөөний төрөл нэмнэ

    “Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна” гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан байдаг юм. Соёлын яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах, нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагасан соёл, ахуйг тодотгон үзүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалах зорилгоор энэ …

  • 29 April

    Гавьяат жүжигчин Г. Долгосүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ы шилдгүүд тодорлоо

    Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгосүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватори, Монголын урлагийн ажилтны холбооноос төв, орон нутгийн театр, чуулгын бүжигчдийн дунд зохион байгууллаа. Г.Долгосүрэнгийн дэглэсэн дахин давтагдашгүй бүжгийн дэгийг сэргээн хадгалж, өвлүүлэн үлдээх, гоцлол бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагууд, орон нутгийн театр, чуулгуудын урын санг шинэ гоцлол …

  • 29 April

    Сурагчдын 38.7 хувь нь хамран сургах тойргийн бус сургуульд суралцаж байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамран сургах тойргийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав. 2021 оны байдлаар нийслэлд 6-17 насны 353.308 хүүхэд байна. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн …

  • 29 April

    Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг 17 ӨЭМТ-д хүлээлгэн өглөө

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн 17 төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ үеэр “Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн байгууллагын ачааны хүндийг анхан шатны байгууллагууд үүрч байсан. Өнөөдрийг хүртэл цар тахлын хүнд үе бүрэн дуусаагүй байна. Тэр дундаа хөрш зэргэлдээ БНХАУ төдийгүй …

  • 29 April

    Шведийн Хаант Улсаас мод үржүүлгийн технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын нийслэл Стокхольм хотод ажиллаж, тус улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Швед улсын нутаг дэвсгэрийн 68 хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд нийт ойн сангийн 17 хувь нь улсын, 83 хувь нь хувийн хэвшил болон бусад хэлбэрийн эзэмшилд байна. Ойн салбар нь ДНБ-ий хоёр хувь, экспортын орлогын …

  • 29 April

    Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд хаалттай явуулахаар товложээ

    Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдсан байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл …

  • 29 April

    Б.Бямбадорж: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг нэг жил үргэлжилнэ

    Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлнэ. Тус эрт илрүүлэг үзлэг, бүтэн жилийн турш зохион байгуулах юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Г.Бямбадоржтой ярилцлаа. -Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог орон даяар зохион байгуулна. НЭМГ ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ? -Эрт илрүүлгийн үзлэг олон талын ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газраас …

  • 29 April

    С.Түмэнгэрэл:Гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газар эхний нэг жил цар тахалтай тэмцсэн цаг хугацаа байлаа. Жилийн өмнө ихэнх …

  • 29 April

    Тавдугаар сарын 01-нээс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэг эхэлнэ

    Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх үйл ажиллагаа багтдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар …

  • 29 April

    БНСУ-ын алдарт тамирчин HWANG CHUL SOON спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарна

    Аялал жуулчлалаар дамжуулан Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх асуудал Гадаад харилцааны яамнаас эрхлэх асуудлын хүрээнд шийдэгдэх шатандаа явж байна. Энэ ажлын үр дүнд БНСУ-аас Монгол улс руу жуулчлалаар ирэх хүний тоог 300 мянгад хүргэх зорилтыг тавьж байгаа билээ. Уг зорилтод …

  • 29 April

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч, 30-наас нийт нутгаар дулаарна. 2022 оны 04 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 …

  • 29 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 29. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу …

  • 28 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлжээ

    Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдлаа.  Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна.   Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, …