Monthly Archives: April 2022

April, 2022

  • 27 April

    Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, …

  • 27 April

    Нөөцийн хонины махны үнийг 350 төгрөгөөр буурууллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр шийдвэр гаргалаа.Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас  250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэлээ. Нөөцийн хонины махыг 7950 төгрөгөөр худалдах шийдвэр маргаашнаас хэрэгжинэ. Бүтнээр нь буюу гулуузаар нь худалдан авбал кг нь 7750 төгрөг …

  • 27 April

    “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” чуулган болно

    Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай  бөгөөд ирэх тавдугаар сарын  03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Өнгөрөгч 2021 оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна гэсэн тоон мэдээ гарчээ. Сошиал медиа хэрэглэгчийн дийлэнх нь фэйсбүүк ашигладаг бөгөөд түүнийгээ дагаад …

  • 27 April

    А.Ариунзаяа:Нийгмийн даатгалд 1.2 сая иргэн хамрагддаг

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2022.04.26) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. …

  • 27 April

    Фото: “Яг түүн шиг-5” шоунд оролцох найман оролцогч

    Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг дөрвөн жил амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн …

  • 27 April

    Жүжигчин Х.Баярмаа “Яг түүн шиг” шоунд оролцоно

    Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг дөрвөн жил амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн …

  • 27 April

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 27. Буд гараг. Шувуун хошуут одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь сөрөг муу нөлөөтэй …

  • 27 April

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна. 2022 оны 04 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, …

  • 26 April

    Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. Хуулийн төсөлд төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган …

  • 26 April

    “Кансат-2022” сансрын технологийн үндэсний тэмцээн эхэллээ

    Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо. Дэлхийн 20 гаруй улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Кансат тэмцээн нь залуу  зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжих зорилготой. Манай улсад 2016 …

  • 26 April

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооний гишүүд өнөөдөр  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажиллалаа. 2022 оны 1-р улирлын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь 76 ажил олгогчийн 1491 ажлын байрны захиалгыг төвлөрүүлсэн бол 361 ажил хайгч иргэнийг бүртгэж, 339 иргэнийг тохирох ажлын байранд зуучилжээ. Үүнээс  204 иргэн ажилд орсон байна. Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “сургалт хөгжлийн” …

  • 26 April

    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хууль санаачлагчийн хийсэн тайлбарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөтэй. Монгол Улсын Их Хурлаас иргэний энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг байнга …

  • 26 April

    Хүүхдүүдийг цахим халдлагаас хамгаалцгаая

    Цар тахлын улмаас оюутан, сурагчид онлайнаар хичээллэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа нь  уртассан. Хэрэглээ нэмэгдэх тусам цахим орчин дахь дээрэлхэх, дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, интернет тоглоом зэрэгт уруу татагдах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ интернет хэрэглээг хянах, анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Цахим орчинд хүүхдүүдийг хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ-тай өнөөдөр санамж бичиг байгууллаа. …

  • 26 April

    “LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” гэв

    Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож,  түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, …

  • 26 April

    Ц.Баттогтох: Яс-махны гурил, органик бордоо гэсэн 3 нэр төрлийн суурь бүтээгдэхүүн бий болгосон

    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунаар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Ж.Батжаргал, Н.Ганболд нар өчигдөр /2022.04.25/ “Промон Трейд” ХХК-ийн яс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Промон Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттогтох үйлдвэрийн талаарх танилцуулгадаа “Малын гаралтай яс, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсад шинээр яс-махны гурил, том, органик бордоо гэсэн гурван нэр төрлийн суурь бүтээгдэхүүн бий …