Monthly Archives: April 2022

April, 2022

  • 25 April

    Хаврын их цэвэрлэгээний хүрээнд 4.5 сая ам метр талбайг цэвэрлэжээ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталж, бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг бямба гарагт өрнүүлсэн.   Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцов. Тодруулбал, есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн …

  • 25 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 25. Сумъяа гараг. Тооно одтой, таван шар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, …

  • 25 April

    Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн зүүн, Төв аймгийн баруун, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн …

  • 22 April

    Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах тал дээр хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ-т үүрэг болголоо

    Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллалаа. Он гарснаас хойш Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дунджаар 50 хувь өссөн, Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орнуудад үүсээд буй асуудлаас шалтгаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түлш шатахууны хомстол үүсэж, үнийн өсөлт …

  • 22 April

    “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын зохион байгуулах хорооны гишүүнээр Н.Оюунбат томилогдов

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпын Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг Наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ. Азийн паралимпын наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат томилогдсон байна. Ингэснээр тэрбээр энэхүү нэр хүндтэй наадмыг зохион …

  • 22 April

    Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэл сонгогдлоо

    Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, удирдлагын багаа сонголоо. Холбооны ерөнхийлөгчөөр “Энержи Ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл 100 хувийн саналаар сонгогдов. Мөн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 10 хүн өрсөлдсөнөөс гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар сонгогдов. …

  • 22 April

    “ТИК ТОК” видео бичлэгийн уралдааны шилдэг гэр бүлийг шалгарууллаа

    “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд НЗДТГ-аас гэр бүлд эерэг харилцаа, хандлагыг бий болгох, архи, тамхи, аливаа хорт зуршлын хор нөлөөг бууруулах зорилгоор “ТИК ТОК” видео бичлэгийн уралдаан зарласан. 10 хоног үргэлжилсэн уралдаанд нийт 55 гэр бүл видео бичлэгээ илгээсэн байна. Уралдаанд тэргүүлсэн гэр бүлийнхэнд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. Уралдаанд шалгарсан гэр бүл  “Аз жаргалыг бид өөрсдөө бүтээнэ” уриалгыг дэвшүүлжээ Шагнал гардуулах …

  • 22 April

    Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана

    “Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан өндөрлөлөө. Өчигдөр Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдсан бол өнөөдөр үдээс хойш 18:00 цагт мөн л бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Хагас шигшээд 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Хулан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны хашир туршлагатай бөх …

  • 22 April

    Ж.Батбаясгалан: Усгүйгээр эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, ирээдүйн талаар ярих боломжгүй

    “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлэг өнөөдөр  боллоо.  Хэлэлцүүлгийн зорилго нь нийслэлийн усны тулгамдсан асуудлын талаар олон талын оролцоог ханган санал солилцох, цаашид баримтлах нэгдсэн бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх  арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулах юм.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар,  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт Элчин …

  • 22 April

    Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

    “Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 68 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э. Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүв. Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртээд байна. Э.Дэлгэрмаа медальтай …

  • 22 April

    Чөлөөт бөх: Х.Болортуяа хагас шигшээд шалгарав

    Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Х. Болортуяа хэсгийн эхний барилдаандаа Казахстаны Нулифар Раймоваг 8:2-оор ялсан. Тэгвэл хэсгийн хоёр дахь барилдаанаа 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Хён Жутай хийж 6:2-оор ялснаар хагас шигшээд шалгарав. Манай бөх хэсгээ тэргүүлэх үгүйгээ шийдэх сүүлийн барилдаанаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга …

  • 22 April

    Н.Энхтуяа: Баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон хүний тоо 80 гаруй хувиар буурсан

    Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяатай дүүргийн эрүүгийн болон зөрчлийн хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар ярилцлаа.   -Саяхан прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт зөвлөгөөн болж өнгөрсөн. Энэ сургалт зөвлөгөөнөөр ямар асуудлыг хэлэлцсэн талаар товч мэдээлэл өгнө үү. -Прокурорын байгууллага жил бүр Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж өмнөх оны зорилтын хэрэгжилт, хүрсэн …

  • 22 April

    АТГ:Оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн 4,347,312,050 төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг улсад нөхөн төлүүлсэн

    Авлигатай тэмцэх газраас 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээлж байсан бөгөөд дээрх асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тухайн үед тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Тэгвэл Монгол Улсад анх удаа гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан оруулж ирлээ. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн …

  • 22 April

    ААШТ:Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Б.Шоовдор нар мөнгөн медаль хүртлээ

    Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо. Гурван жилийн өмнө нь нутгийнхаа дэвжээнд 23 хүртэлх насны ангилалд түрүүлж байсан тэрбээр өчигдөр финалд “Осло-2021” …

  • 22 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 21. Сугар гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …