Monthly Archives: April 2022

April, 2022

  • 20 April

    Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн тоог 60 хувь бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар өнөөдөр (2022.04.20) өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сард баталснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хууль …

  • 20 April

    “Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байгаа юм. Тэмцээний зохион байгуулалтад НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран оролцож буй. Энэ талаар тус тэмцээний Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Азийн аварга шалгаруулах тэмцээн …

  • 20 April

    2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

    Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.04.20/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад …

  • 20 April

    УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгах түр хороог даргална

    Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 20 минутад 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ даргалж, Монгол …

  • 20 April

    Төсвийн тодотгол:НДШ-ийн 50 хувийг 1 сая төгрөгөөс доош цалинтай ажилтанд буцаан олгоно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж …

  • 20 April

    МҮЭХ:Засгийн газар иргэд хөдөлмөрчдөө ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэж байна

    Засгийн Газрын дөрөвдүгээр сарын 15-ний ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр нь төр, төрийн өмчит, уул уурхай, газрын тосны салбарын ажилтнуудын НДШ-ийн хөнгөлөлтийг орхигдуулан ялгаварласан нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гэдгийг МҮЭ-ийн Холбооны удирдлагууд илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт ТҮ1-12 ажилтнуудын тулгамдсан асуудал, иргэд, хөдөлмөрчдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах саналыг хүргүүлж энэ …

  • 20 April

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулахыг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 07 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд …

  • 20 April

    Дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

    Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж …

  • 20 April

    Сургуулийн насны хүүхдүүдийг эцэг эхчүүд өөрсдөө заавал хүргэж өгөх, тарахад нь авах хэрэгтэй

    Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жил бүр 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн бэртэж гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа бол үүнээс зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн бэртэж гэмтэж 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан …

  • 20 April

    Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ талаарх эрх зүйн мэдлэг мэдээллийг иргэдэд олгоход хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь дэлхий нийтийн өмнө санаа …

  • 20 April

    Г.Эрдэнэсүх:Хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцон осолд өртөж байна

    Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүхтэй зам тээврийн осол, хүүхдийн аюулгүй байдлын талаар ярилцлаа. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ? Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр Засгийн газрын 128 дугаар тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын …

  • 20 April

    Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны улсын төсвийг тодотгохоос өөр аргагүй болсон

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулж байна. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, саналыг нь сонслоо. Тэрбээр “Цар тахлын хөл хориотой үед та бүхэнтэй уулзаж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөө танилцуулж байснаас хойш нэг жил өнгөрсөн байна. Вакцины үр нөлөөгөөр энгийн амьдралын …

  • 20 April

    “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг” төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо  өчигдөр хуралдлаа. Хурлаар “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих” төслийн талаар  хэлэлцсэн юм. Эхний асуудлыг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг танилцуулсан. Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу …

  • 20 April

    Л.Энх-Амгалан: Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо өчигдөр хуралдаж, хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийн талаар хэлэлцсэн юм. Манай улсад 2-5 насны 305.783 хүүхэд байгаагаас 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 233.090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны …

  • 20 April

    2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн …