Боловсрол телевизийн уран бүтээлчид “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр …
Monthly Archives: April 2022
April, 2022
-
20 April
О.Амарсанаа: Бид алба хаагчийнхаа алдаа зөрчлийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, хууль бус үйлдлийг хаацайлдаггүй
ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаатай алба хаагчдын сахилга, ёс зүй болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа. Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ? Цагдаагийн төв байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна алба хаагчдаа гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлөөс …
-
20 April
Үс засуулахад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 19. Буд гараг. Эрхтний тэнгэр одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тариалангийн хур орох улирал 10 цаг 35 минутанд эхэлнэ. Тухайн өдөр хонь, гахай …
-
20 April
Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан …
-
19 April
Бүх нийтийн их цэвэрлэгээг Бямба гарагт зохион байгуулна
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, …
-
19 April
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг арилжааны найман банкаар олгож байна
Хөдөө аж ахуйг дэмжих зээлд нийт 380 тэрбум төгрөгийг 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгож Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих, нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 150.0 тэрбум төгрөг, үр тариа, тос, тэжээлийн …
-
19 April
Д.Сумъяабазар: Гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах ёстой
Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын удирдах бүрэлдэхүүн, гишүүдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, гамшгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт, харилцан ажиллагааг хангуулах сургалт өнөөдөр боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “НОК-ын гишүүдийг чадавхжуулах, гамшиг, ослын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалт зохион байгуулснаар удирдах бүрэлдэхүүн чадавхжиж, гамшиг, осол үүссэн …
-
19 April
З.Мэндсайхан: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С. Мөнхчулуунтай уулзжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “ Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах саналыг шинээр томилогдсон С.Мөнхчулуун даргад албан ёсоор тавилаа. Засгийн газар дотоодын хувийн хэвшлээ дэмжих зорилгоор стратегийн гурван …
-
19 April
Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулж, мэргэжилтнүүдийн саналыг авлаа
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл оролцов. Энэхүү хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын …
-
19 April
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг санууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан. Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх зэрэг асуудлаар ажлын хэсэг хуралдлаа. Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг …
-
19 April
М.Даваабанди хүрэл медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Сонгомол бөхийн 55 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд 2015 оны залуучуудын, 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Амангали Бекболатовт 1:7-гоор ялагдав. Ингэснээр манай бөх үдээс хойш нээлтийн ёслолын дараа Энэтхэгийн Аржун Халакуркитай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
-
19 April
Л.Энх-Амгалан: Хувь хүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нь ашигладаг явдалд өнөөдөр цэг тавьж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр иргэнд МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ-ийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан: Иргэдийн мэдээллийг төр ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигладаг, хүний эрх зөрчдөг байдал гарах болсон. Өөрийнх нь мэдээллийг хэн ашиглаад байгааг иргэн мэддэггүй. Ингэснээр хүний эрх зөрчигдөж, цахим гэмт хэрэг гарах үндэс болдог. Тэгвэл өнөөдөр мэдээлж буй уг систем нь …
-
19 April
“Оюутан-цэрэг”-үүд хариуцлагатай, эерэг хандлагатай, хүмүүжилтэй эх оронч иргэн болон төлөвшиж байна
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна. Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байна. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар танилцаж, оюутнуудтай уулзлаа. “Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан. …
-
19 April
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлнэ
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлэг барих ажил 2015 онд эхэлж 2019 онд Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Энэ бол барилга ашиглалтад оруулсан хэрэг биш, Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог нэвтрүүлсэн том хөрөнгө оруулалт байлаа. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог улам бэхжүүлэх зорилгоор Засгийн газар шийдвэр гарган Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлсэн. Өнөөдөр АШУҮИС дэргэдээ – 4 эмнэлэг – 2 сувилал …
-
19 April
Монголын оюутны V их наадмаас Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ
Монголын оюутны V их наадмын жүдо бөхийн тэмцээний -63кг-ийн жинд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулиас 9 тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Дэд түрүүч Ц.Сүнжидмаа нь жүдо бөхөөр 2014 оноос хойш 8 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл