Monthly Archives: April 2022

April, 2022

  • 26 April

    Ц.Дашпүрэв: Бэлчээрийн хачигаар дамжин халдварладаг боррелиозоор тахь өвчилж байна

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 24-ний өдөр Хустайн байгалийн цогцолбор газарт ажиллалаа. …

  • 26 April

    АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байсан И.Мөнхжаргал АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо

    АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа Шүүгч нарын эсрэг жинтэй дуугарч байсан И.Мөнхжаргал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдөр томилогдлоо. Тэрээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа шүүгч нарын эсрэг хэлэхдээ, “Эрхэм шүүгч нараа та бүгд шинэ хууль, ёс зүйн дүрэм хэн, хэнийг томилдог тухай л яриад байна. Иргэд арай өөр юм хүлээгээд байна. Давж заалдсан захиргааны хэргийн 90 …

  • 26 April

    Б.Даваасүрэн: LRT бол түгжрэл бууруулах гол шийдэл

    “Нийслэл Улаанбаатар хотод жил тутамд 70-80 мянгаар өсөн нэмэгдэж буй  автомашинтай уралдаж зам тавин түгжрэлийг бууруулах боломж үнэндээ байхгүй. Автобус, троллейбусыг хэдэн арваар нь худалдан аваад ч иргэдийг машинаас татгалзуулж чадахгүй. Тиймээс л масс транзит тээвэр буюу хөнгөн галт тэрэг LRT нь түгжрэл бууруулах гол шийдэл болж байгаа. Улаанбаатар хотын тухайд энэхүү хөнгөн галт тэргийг гүүрэн тулгууртай байх нь илүү …

  • 26 April

    А.Ариунзаяа: 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.  Тэрбээр, “Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн …

  • 26 April

    Өмнөговь аймгийн Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурван сайханы ойролцоох газруудыг улсын тусгай хамгаалалтад авна

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан дэд ажлын хэсэг …

  • 26 April

    “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тогтоолын төсөлд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар …

  • 26 April

    Ц.Доржсүрэн: Харшлаас үүдэж хамар дотор ургацаг ургах эрсдэлтэй учир юунаас болж хамар битүүрч байгааг нарийн оношлуулах хэрэгтэй

    Зонхилон тохиолддог чих хамар хоолойн эмгэгүүд болон чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр Ц.Доржсүрэн дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.  Чих, хамар, хоолой гэсэн гурван эрхтнийг яагаад хавсаргаж үзээд байна гэвэл чих, хамар хоёр хоорондоо холбоотой, хамар нь хоолойтойгоо залгиур хоолойгоор холбогддог учраас нэг асуудал болж тавигддаг. Аль нэг нь …

  • 26 April

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар …

  • 26 April

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 26. Ангараг гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа сөрөг муу нөлөөтэй …

  • 25 April

    Хөвсгөл аймгийн сурагчид ЭЕШ-ын сорилд хамрагдлаа

    УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Оюунлаг Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” сорилыг амжилттай зохион байгууллаа. Сорилд Хөвсгөл аймгийн 32 ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа 1500 орчим суралцагч хамрагдсан юм. Эхний шатны шалгаруулалт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон бол хоёрдугаар шатанд сургууль бүрээс шалгарсан 3-5 шилдэг сурагч буюу 112 …

  • 25 April

    Нийслэлд авто замын 67 төсөл хэрэгжинэ

    2022 оны төсвийн жилд нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын 67 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тэдгээрийн 38 нь он дамжсан төсөл бол 29 нь шинээр хэрэгжих юм. Эдгээр төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн  Замын хөгжлийн газраас тайлбар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, орлогч дарга Г.Баттогтох,  Засвар …

  • 25 April

    С.Одонтуяа:ТӨХК-иудаа зоригтой хувьчилж эхлэх хэрэгтэй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гаригийн /2022.04.25/ хуралдаанаараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт явуулах зөвлөмжийн …

  • 25 April

    БЗД-ийн 26-р хороонд байрлах Оргил төвийн зүүн талд явган хүний болон дугуйн зам барихаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын А/551 захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн  26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг эхлүүллээ. Орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий Энканто цогцолборыг 2018 онд “Камдер” ХХК барьж, нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглан, машины зогсоол барьсны улмаас замын уг хэсгээр явган болон дугуйтай …

  • 25 April

    “Хөх тавилан” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

    Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны киног бүтээжээ. Киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В. Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нарын уран бүтээлчид ажилласан юм. Тэгвэл “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд мисс, жүжигчин А.Баярцэцэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин …

  • 25 April

    МУГЖ Г.Ариунбаатар Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучнаар шалгарлаа

    “Чингис Хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин болжээ. Энэ талаар тэрээр “Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолын Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж, ялалт байгуулж энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээг хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм. …